ЗУУГДАГСАД хийгээд ДЭГЛЭЛТ ЖҮЖГҮҮД | News.MN

ЗУУГДАГСАД хийгээд ДЭГЛЭЛТ ЖҮЖГҮҮД

ЗУУГДАГСАД хийгээд ДЭГЛЭЛТ ЖҮЖГҮҮД

ЗУУГДАГСАД хийгээд ДЭГЛЭЛТ ЖҮЖГҮҮД

Хөшигний ар дахь том улс төр хөгжин цэнгэсэн хэвээр. МАН-ын лойдорууд албан бус даргаасаа айж үг дуугардаг нь ч байхгүй болсон. Үг дуугарвал яг Н.Номтойбаяр шиг “намнуулж” мэдэх учраас.

НЭГЭН ЯВДАЛ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлсний дараа ЦЕГ-аас Г.Батхүү агсны амь насаа алдсан гэх хэрэгт холбоотой 13 секундын бичлэг хуурамч болохыг зарласан нь сөрөг дүрийн гол баатарт байтугай үзэгчдэд ч үнэхээр хачирхалтай санагдав.

Бичлэгийг 2019 оны  тавдугаар сард хуурамч гэж тогтоосон байтал Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан бусдад ямар шалтгаанаар “хэрэг тохох”-ыг хүссэн, Ц.Нямдорж мэдээллийг юунд нууцалсан, жүжгийн зохиолч, найруулагчийн гол санаа юу болох нь анхаарал татаж байна.

Эхний жүжиг дуусч, хөшиг хаагдсаны дараа ЦЕГ гэнэт мэдээлэл хийснийг Ц.Нямдорж нэг бол Н.Нямтайширын өмнө гэмээ цайруулахыг оролдож буй хэрэг. Эсвэл Н.Номтойбаярыг гэм буруугүйг нь мэдсээр байж хэлмэгдүүлсэн нүглээ наминчлахад хүрч гэж дүгнэж болохоор.

Н.Номтойбаяр байна уу, Ц.Нямдорж байна уу хамаагүй,  гол нь хэнийг ч хилсээр яллаж болохгүй.   Нэг хүний үзэмжээр асуудлыг шийддэг, хэн нэгнийг ялладаг болчихвол Монголд нэг хүний дарангуйлал тогтсон гэсэн үг.

НЭГЭН ЯВДАЛ

“Ноёд” группын ерөнхийлөгч Г.Буяндорж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоор дамжуулан прокурор Ц.Батболд, Ж.Сандагсүрэн, Б.Халиун нартай “тооцоо бодох”-ыг хүсчээ. Тэдгээр прокуроруудтай тооцоо бодох сонирхол Г.Буяндоржоор зогсохгүй, нэг бус хүнд бий нь нэн тодорхой байна.

УЕПГ-ын Хяналтын прокурор Ж.Сандагсүрэн өмнө нь  С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн улсын яллагчаар ажиллаж байсан хүн.  Хэргийн талаарх зарим нотлох материалыг “ММ” агентлагийн “Цагийн хүрд”-ээр ил болгож, олон нийтэд цацаж байсан ч удаатай.     Тиймээс С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял шийтгэл эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын өмгөөлөгч болчхоод яваа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн “хорхойтой араанд” зуугдаад удаж байгаа юм.

Тэрбээр “60 тэрбумын хэрэг”-т хяналт тавьж, авлигын шинж байхгүй гэсэн дүгнэлт гаргаснаасаа болж Ерөнхийлөгч Х.Баттулга болон Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “тооцоо бодох нэрсийн жагсаалт”-ад багтсан байхыг ч үгүйсгэхгүй.

БЗД-ийн Ерөнхий прокурор Ц.Батболд нь Нийслэлийн прокурорын орлогч байхдаа олон дуулиант хэргүүд дээр ажиллаж байсан. Шинэ төмөр замын хэрэг буюу "Монголын Төмөр Зам” Төрийн өмчит хувьцаат компанийн захирлаар ажиллаж байсан П.Бат-Эрдэнэ, "Либерти партнерс” ХХК-г үүсгэн байгуулагч Ч.Ганбат, Зам тээврийн сайд асан, өдгөө ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх нарт холбогдох хэрэгт хяналт тавьж ажиллаж байсан гэх мэдээлэл бий. Тэгэхээр түүнтэй том тооцоо бодох том улстөрч цөөнгүй ч биз.

НЭГЭН ЯВДАЛ

Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа коронавирусийн голомт болох Ухань хот руу сайн дурын эмчээр ажиллах хүсэлтэй байгаагаа нүүр номдоо зарласан. Ж.Амарсанаа популимз хийсэн ч байж болно, улс төрийнх нь нэг пи-ар байхыг ч үгүйсгэхгүй. Гэхдээ үүнийх нь төлөө яллах, буруутгах, эрүү үүсгэх эрх ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд байхгүй юм.

Прокурорын мөрдөн Засгийн газрын дэргэд сэргээн байгуулах тухай УИХ-ын гишүүн Х.Нямбаатар сүүлийн үед ярих болсон. Тэрбээр “тусгай субьектуудын үйлдсэн хэргийг шалгадаг байгууллагыг гүйцэтгэх засаглалын дэргэд байгуулах санал дүгнэлтэд хүрсэн” талаар өнгөрсөн 2019 оны арванхоёрдугаар сард дуулгаж байв. Түүний хэлсэн тусгай субьектууд нь  ШШГЕГ, ГИХГ, ХХЕГ, АТГ, ЦЕГ, ТЕГ гэсэн үг. Эдгээр байгууллагын  хэрэг бүртгэгч, мөрдөгч, гүйцэтгэх ажилтнуудын үйлдсэн тодорхой төрлийн хэргүүдийг Засгийн газрын дэргэд авчраад хянах, шалгах сонирхол ҮАБЗ-ийнхөнд байгаа бололтой.

Ийнхүү Монголын улс төрд “тооцоо бодох” үзэгдэл ид хүчээ авч байна. Өнөөдөр ҮАБЗ-өөс айхын учир нь өөдөөс нь үг сөргөсөн, өөр үзэл бодолтой хүмүүсийг яг 1937 он шиг намаас нь хөөх, яллах, намнах нь бараг хэвийн үзэгдэл болсонд. Аюулгүй байдлын зөвлөлөөс зохиолыг нь бичиж, найруулж буй дараагийн жүжиг тун удахгүй ҮЗЭГЧДИЙН ХҮРТЭЭЛ БОЛОХ БИЗ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
9
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

45 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-07 103.212.118.236

Хулгайчид луйварчид авилгачид урвагчдаар дүүрэн бүлэглэлүүд бие биеэ намнаж, хурдан дуусаасай. Бүгд төлөөсөө төлдөг л хорвоо. Гонгинох шаардлага юу байна. Нэг их ариун цагаанаараа явж байгаад хэлмэгдээд байгаа гэнэ дээ. Хэн итгэх юм бэ. Удахгүй шинэ үеийнхэн, жинхэнэ тэнгэрлэг дайчид ирнэ. Түүхийг үндсээр нь өөрчлөнө. Бүр дэлхийн тавцанд заана, зааварлана, засаглана. Та нар шиг юмнууд бүгд түүхийн хог шаар болж хоцорно

Avatar

Зочин 2020-02-07 66.181.184.163

Ийм болох дохио байж магад ер нь бух юмыг энэ 3 хун шийддэг нь буруу шуу ард тумэн харж гадарлаж л байгааг санах хэрэгтэй дээ ард тумэн мэргэн шуу дээ харж л байя даа

Avatar

иргэн 2020-02-07 103.26.194.131

Туршлагаа бичжээ. МАНАН Монголчуудыг хэрхэн жүжиг тавьж толгойг нь эргүүлж байснаа зүүдээ ярих гээд хулгайгаа ярина гэдгийн адил бичжээ. Бас хүн хүнийг өөрөөрөө жишдэг, хулгайч хулгайчиаа таньдаг гэх мэтээр өвгөд дээдэс Монголчууд маань яасан ч ухаантай байсиймб дээ. 13 мэхээ барж ядаж хооронд нь яс хаях гэж үзээд л , Монголчууд айж эмээж байгаа мэт харагдуулах гэж ядаад л , эсвэл хэлмэгдээд хэлмэгдүүлээд байгаа мэт царайлаад л аргаа барж байна даа зайлуул

Avatar

Зочин 2020-02-07 64.119.20.210

Алтан Хараацайнууд тэвдэж буй бололтой!! Эхлээд Нямдоржийг зайлуулчихвал, Дараа нь энэ З-г зайлуулж чадвал хэргээс мултрах гээд байдаг??!!

Avatar

Иргэн 2020-02-07 64.119.18.253

Аоаь ньболох байх даа Моннолчуудаа Хэрэв бүгд дуугай Хүлцэнгүй б байвал

Avatar

Зочин 2020-02-07 150.129.141.205

МАНАН бүлэглэл сандарч үхлээ юу. Та нарын зуурсан бантанг цэвэрлэж бна гээд л ойлгочих

Avatar

Ah 2020-02-07 103.26.193.223

Genko ahaa bi bas tusuv husii l da kkkk

Avatar

Ah nar 2020-02-07 103.26.193.223

Xaxa yun savangiin duuri kkk

Avatar

Зочин 2020-02-07 122.201.31.236

Энэ ойлгомжтой л байна ш дээ. Хулгайч Баттулга зика вирус 2 ын л хийж байгаа ажил байна даг. Аягүй бол Женко захиалга өгч Батхүү агсаныг цааш харуулсан юм биш биз дээ.

Avatar

Zochin 2020-02-07 192.82.70.86

Hevleliin hural hiilgeed ter 65 huudas material gegchiig ne Zika gardaj avaad neg l sonin baisan yum iim uhcirtai baijee .Shudraga geed baisan itgeh arga unendee alaga shuud yal tulgaj medeh l yum baina daa

Avatar

Зочин 2020-02-07 49.195.50.80

За тэгээд Ховдогдорж болон түүний ноход-нөхөд үндэсний аюултай дайснууд болчихсон шүү дээ. Бүгдээрээ мэдэж л байгаа биздээ.

Avatar

Tsever Mongol! 2020-02-07 202.21.110.246

Umhii tuvd tairdas janhuu ch Mongoliig bodit ugtaar ni yalj bna aa! Janhuug ogtsruulya!!!

Avatar

ЗОЧИН 2020-02-07 103.57.94.215

ҮАБ-ЫН ЗӨВЛӨЛ ГЭХ БАЙГУУЛЛАГА БҮХНИЙГ ШИЙДЭГЧ ЮМУУ, ЗӨВЛӨХ Л ЭРХТЭЙ БАЙМААР, ОДОО ТӨР ЗАСАГТ БУЙ ТОМ ДАРГА НАР, ХҮМҮҮСИЙН ӨӨРСДИЙН НЬ ЭСРЭГ ТОМ ХЭРГҮҮДЭД АЖИЛЛАЖ БАЙСАН ДЭЭРХИ ПРОКУРОРУУДЫГ НАМНАХААР БУЯНДОРЖ ЛУЙВАРЧНААР ӨРГӨДӨЛ БИЧҮҮЛЖ, ЕР-Н ТГД НЬ ХҮЛЭЭН АВЧ, ЕРӨНХИЙЛӨГЧИД АЙЛТГАН, ТЭДНУУСТ ХАРИУЦЛАГА ТООЦУУЛАХААР ЕР. ПРОКУРОР, АТГ-Т ШИЛЖҮҮЛСЭН ГЭХ, ҮҮНИЙГ 37-38 ОНЫ ҮЕИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ СЭРГЭЖ, ХУУЛИЙНХНЫГ НАМ ДАРАХ ӨШӨӨ АВАЛТ ЭХЭЛЖ ГЭХҮҮ ДЭЭ,

Avatar

Зочин 2020-02-07 139.5.216.96

НОМТОЙБАЛАЙГ САЙН ШАЛГА. ЭНЭ Л ХҮН а**х н**ш.САЙНА ШАЛГА.

Avatar

Зочин 2020-02-07 66.181.184.81

3 erguu kkk

Avatar

Unshigch 2020-02-07 90.188.54.82

Hen n heneesee ushuu avah geed , helmegduulelt boloh bolood baina ve? Huuli juram yasan ve? Yu bicheed baigaa yum ve? hevlel ,medeeleliin heregseleer unen yum bichij bail daa.

Avatar

Зочин 2020-02-07 202.21.108.49

Буяндорж хэзээний л олиггүй залуу гэдгээрээ олонд танил байсан, одоо магадгүй шинэ хонгилын бууны нохой ч хийж байгаан билүү хэн мэдлээ.

Avatar

ИРГЭН 2020-02-07 202.21.124.22

МОНГОЛД ОЛИГАРХ БҮЛЭГЛЭЛИЙН ДАРАНГУЙЛАЛ ААЖМААР ТОГТОЖ, ОДОО БҮР ХҮЧЭЭ АВЧ, ОЛИГАРХ БҮЛЭГЛЭЛҮҮД БИЕ БИЕНЭЭСЭЭ ӨШӨӨ АВАХ, ЭРХ МЭДЛИЙН "ДАЙН" ДЭГДЭЖ БАЙНА. ҮАБЗ ГЭЖ ХУУЧИН УЛСТӨРИЙН ТОВЧООРХУУ БАЙГУУЛЛАГА БУЙ БОЛОВ. ҮАБЗ ХУУЛИАС ДАВСАН ЭРХ ЭДЭЛЖ БҮР УИХ, ЗАСГИЙН ГАЗРЫГ ЗАЛАХ БОЛСОН. ТӨРТ ЁС МӨХЛИЙН ИРМЭГТ ИРЭЭД БАЙНА ДАА.

Avatar

ЗОЧИН 2020-02-07 202.21.126.30

монголын улс төрд короногоос илүү аюултай вирус үржиж байна. Энэ их өшөө авалт, намналт эцэстээ ер нь юу л болдог бол. Зорилго нь ингэж явссар Ерөнхийлөгчийн буюу нэг хүний засаг тогтоох явдал биш байгаасай

Avatar

Зочин 2020-02-07 83.23.234.102

Ard tumnii zarz gez bi boddog ednar bolohoor pediigeed tenegteed baindgym ineed bolzis hurgesen amisgaanuud 4 ziliin hugacaagaa ongrogood zailah heregtei

Avatar

Зочин 2020-02-07 83.23.234.102

Wuhan mongoloor vukhan baihaa

Avatar

Зочин 2020-02-07 103.14.38.134

Анхнаасаа хэвлэл буруу бичсэн. Вүхань шүү.

Avatar

Иргэн 2020-02-07 103.212.119.120

ҮАБЗ – өөр асуудлыг шийдээд байгаа нь:
1. УИХ асуудлыг шийдвэрлэх чадамжгүй байгууллага болсоныг илтгэнэ.
2. Ардчилсан зарчмаар шийдвэрлэх асуудлыг байгууллагын биш зарчмаар шийдвэрлэх нь алдаатай асуудал мөн.
3. Энэ нь дарангуйллыг бий болгох аюултай.

Avatar

Зочин 2020-02-07 103.14.38.134

Улсын их хурал нэг хүний асуудлыг хэлэлцэх нь маш буруу. Харин 3 сая ард түмнийхээ эрүүл энхийг хэрхэн хамгаалах вэ гэж ярих ёстой.

Avatar

Зочин 2020-02-07 49.0.149.20

ҮҮНИЙГ БИЧИЖ БАЙГАА ХҮН ЭХЛЭЭД НЭРЭЭ БИЧМЭЭР БНА 2.т ЗАХИАЛГААР БИЧИЖ БАЙГАА НЬ ОЙЛГОМЖТОЙ БНА ЕР НЬ МОНГОЛ УЛС ЭНЭ АМЬДРАЛ МЭДЭХГҮЙ ЛУЙВРААР МӨНГӨ ОЛСОН БАЯЧУУДЫН ЭРХ ТЭНЭГ ХҮҮХДҮҮДИЙГ ЯЛГАЖ САЛГАЖ ТЭР БИЗНЕСТ НЬ БАЙЛГАХ ХЭРЭГТЭЙДЭЭ

Avatar

зочин 2020-02-07 202.9.46.60

Ноёны алба ээлжтэй дээ . Тиймхэн юм мэддэг гүй модон толгойнууд юм байх да .

Avatar

Зочин 2020-02-07 66.181.183.208

харинч сайн байна Тулга, Сүх Шатар 3. Хорыг хороор. Өчнөөн олон жил бугласан энэ их хонгилын хорыг хороор л дарна. Одоо л ард иргэд айлгүй үгээ хэлж, тусгай субьектүүдийн эсрэг эрхээ хамгаалж эхэлж байна. Зөв. Хорыг хороор. Өшөө их баримт нотолгоо но-г аюулгүй байдлын зөвлөлд иргэд эвлэлдэн нэгдэж хүргүүлэх хэрэгтэй. Асгатын мөнгөний ордыг их зөв шийдсэн. Тэр ард нь ямар шүүгч прогкурор цагдаа амиа хорлох нь хамаа алга муусайн жоомнуудыг гишгэж алж байх хэрэгтэй гадны гар хөл болсон юмнуудыг

Avatar

Зочин 2020-02-07 103.14.38.134

Номтойбаярын тухай хэлэлцэх биш, Монголын ард түмний эрүүл мэндийг хамгаалах тухай 1 сарын 31 өдөр их хурал дээр хэлэлцэх ёстой байсан юм. Яагаад гэвэл 2 сарын 1 өдөр Үхань хотоос 31 иргэн засгийн газар эрх мэдлийг хэтрүүлэн дур мэдэн авчирсан. Үүнээс болоод Монголын ард түмэн асар их эрсдэлд орлоо. Үхань хотоос 31 иргэн авч ирэх асуудлаар Улсын их хурал дээр хэлэлцэж шийдэх байсан. Гэтэл тэгээгүйгээс болоод Монголд халдвар тээгч дураараа орж ирсэн гэж үзнэ. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ?

Avatar

ыы 2020-02-07 202.72.245.123

Сандагсүрэн чинь хэлмэгдүүлэгч ш дээ хэргийнхээ учрыг олохгүй гүйцэтгэдэг ш дэ

Avatar

иргэн 2020-02-07 192.82.66.151

Энэ 3ч байнга ийм жүжиглэлт хийж байх юм шиг авирлаж байна даа.Байх хугацаа нь богиносоод л.Хэлмэгдүүлэлт гүжир гүтгэлийг нь дэмжиж байгаа хүмүүс тийм олон байхуу.Өөрсдөө цэвэр хүмүүс мөнүү..Сонгуулиар гарахгүй бол эд нар өмнөх сайд дарга нар шигээ л булхай нь гарч хоригдох нь үнэн биздээ.Яахаараа тийм асуудалгүй юм шиг авирладаг юм болоо энэ балиар нөхдүүд.

Avatar

хар масс 2020-02-07 192.82.68.142

ийм байгаа бол сайн иймэрхүү байсан нь л монголд хэрэгтэй.яваандаа монгол улс л хожих улс төр явах хэрэгтэй л дээ.

Avatar

Иргэн 2020-02-07 202.126.89.238

Хүрэлсүх, Баттулга (ШИНЭ МАНАН)-ын хэлмэгдүүлэлт бодитой болжээ.Сэрэмжлэгтүн

Avatar

Зочин 2020-02-07 59.153.112.207

Нямдорж – хүн л юм чинь казино орж үзээ л биз гэж хэлж байсан, бичлэг үзээд одоо юу гэж хуцах бол????????!!!!!!!!!!!

Avatar

зочин 2020-02-07 202.179.22.102

өөдөөс нь үг сөргөсөн, өөр үзэл бодолтой хүмүүсийг яг 1937 он шиг намаас нь хөөх, яллах, намнах нь бараг хэвийн үзэгдэл болсонд яанаа айж байна. Заваан МАН энэ байдлаараа гаршсан нам даа

Avatar

zochin 2020-02-07 59.102.83.149

jduchidee yaah gej bnaa ard tumnee shulsan hogiin yumnuud bgaashdee

Avatar

зочин 2020-02-07 66.181.181.198

оюунэрдэнэ гэж арай том дуутай бацаан гараад иржээ. яана даа. хүнийг заналхийлж ч байх шиг харагддаг. арай авиргүй МАН-д жудаггүй цадиггүй залуучууд олшроод байна уу даа

Avatar

зочин 2020-02-07 66.181.181.198

прокуроруудыг ажил хийснийх нь төлөө зуугаад байгаа юм уу арай үгүй байлгүй дээ

Avatar

Иргэн 2020-02-07 59.153.114.88

Манай томчууд арай хоцрогдсон бөгөөд маш муухай аргачлалыг төрийн удирдлагад ашиглаж буйд харамсаж байна?! С.Зоригийн аллагад шүүгдэгсэд бол оргүй ч юм биш шиг байгаамаа?! Гол нь захиалагчидшдээ?! Буяндоржын хувьд бол гээндээ ч гоондоо ч гэхээр л асуудал байх. Тэр болгоныг шоудаж. Улс төр болгоод гэмгүй хүмүүсийг хилмэгдүүлээд байж таарахгүйдээ?! Дээрх нийтлэлд дурьдагдсан асуудал бол магадлалтай л юм шиг байна?!

Avatar

Mongol 2020-02-07 202.21.103.139

Umhii tuvd tairdas janhuu ch Mongoliig bodit ugtaar ni yalj bna aa! Janhuug ogtsruulya!!!

Avatar

Зочин 2020-02-07 202.9.40.55

хулгайчид хуулиа атгуулсан ард тумэн дэлхийд байхгуй биз

Avatar

Zochin 2020-02-07 202.9.40.21

Ene xen bichsen yum bee….Nomtoibayriin zaxialguu….Neree bicheech

Avatar

зочин 2020-02-07 192.82.71.130

ner ni baina shuu dee

Avatar

сүйрэл 2020-02-07 182.160.34.144

хуулийн байгууллагад ажилах хүмүүсийг зориг мохож бндаа яандаа ямар цаг нь ирэж бндаааааааааааааааааааааа

Avatar

Зочин 2020-02-07 103.111.68.3

tahaltai TARVAGNY PROKURORUUD….

Avatar

Зочин 2020-02-07 103.111.68.3

BALAITAH YUM

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж