Энэтхэгт айлуудын цоргоноос шар айраг гоожиж байна | News.MN

Энэтхэгт айлуудын цоргоноос шар айраг гоожиж байна

Энэтхэгт айлуудын цоргоноос шар айраг гоожиж байна

Энэтхэгт айлуудын цоргоноос шар айраг гоожиж байна

Энэтхэгийн өмнөд хэсгийн Керала мужид ойр орчмынхоо орон сууцнуудын хэрэглээний цэвэр усыг хангадаг худагт алкоголь асгарч, устай холилдсоноор тус худгаас хэрэглээний ус татдаг байрнуудын цоргоноос шар айраг гоожиж эхэлжээ.

Соломоны гудамж дахь байрнуудын оршин суугчид хоёрдугаар сарын 3-ны өглөө цэвэр усны цоргоноос бараан өнгийн ус гоожиж байгаад ихэд гайхан хэргийн учрыг сонирхож эхэлжээ. "Өглөө босоод усны моторыг асаахад бор өнгөтэй ус гоожиж эхэлсэн. Бид бүгд гайхаад усны худгийг онгойлгож үзтэл усны мандал дээр газрын тос шиг шингэн ялгарч байсан бөгөөд хурц үнэр гарч байлаа" хэмээн Соломоны гудамд 47 жил амьдарч буй Жоши Малиаккал ярьжээ.

Эх сурвалжуудын хэлж буйгаар өмнөх өдөр нь ойролцоох Рачна бар, зочид буудлын хаягдал алкоголийг устгахаар худгийн ойролцоо газар ухаж, булах ажил хийгджээ. Нийт 6000 литр архи тэнд булсан гэнэ.

 "Архины хэрэглээг 2014 онд хориглож, 2017 оноос хойш буцаан зөвшөөрсөн ч Рачнад байсан архинууд тэндээ хадгалагдсаар хугацаа нь дууссан. Тиймээс хугацаа нь дууссан архинуудыг газарт булж устгахаар шийдсэн юм. Гэвч харамсалтай нь архи худаг руу шүүрч, ойролцоох орон сууцнуудын усыг бохирдуулжээ" хэмээн нутгийн албаны хүн мэдээлжээ.

Үр дүнд нь тус худгаас цэвэр ус татдаг айлуудын ус цоргоноос шар айраг, брэнди, рам, архи холилдон гоожиж эхэлсэн байна.

Гомдол гаргасан айлуудыг асуудлыг шийдтэл 5000 литр усаар түр хангаж байгаа гэнэ.

Эх сурвалж: cnn.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
66
ХахаХаха
8
ХөөрхөнХөөрхөн
8
ХарамсалтайХарамсалтай
7
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-07 202.21.109.52

Хор хийгээд хуугаар нь хиаруулах боломжтой газар байна даа

Avatar

Зочин 2020-02-07 202.126.89.169

Ugaasaa arxi goojix yu ch bishiishdee bur ailiin oo- uruunii suultuuras n sangiin xooloigoor damjaad mogoi xurtel garch irdeg.Enetxeg bol esun jor n burdsen evgui gazar

Avatar

VODK@ 2020-02-07 114.167.26.48

MGL-chuudiin krantnii tsorgonoos alcohol goojvol ain, bugd bainga sogtuu tas, goyo s***h bh daa p.izda haha…..

Avatar

arhi 2020-02-07 202.179.31.14

Bayaraa

Avatar

Зочин 2020-02-07 202.179.25.120

МЭДЭЭНИЙ ГАРЧИГАА СҮРТЭЙ ӨГНӨ.ЭНЭТХЭГИЙН АЙЛ БҮРИЙН НТР. АМАРБАЯСГАЛАН ГЭЖ ЭР ҮҮ ЭМ ҮҮ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж