Ноцтой ослын улмаас орон нутагт хоёр иргэн амиа алджээ | News.MN

Ноцтой ослын улмаас орон нутагт хоёр иргэн амиа алджээ

Ноцтой ослын улмаас орон нутагт хоёр иргэн амиа алджээ

Ноцтой ослын улмаас орон нутагт хоёр иргэн амиа алджээ

Тээврийн цагдаагийн албанд энэ ажлын өдрүүдэд нийт 588 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ.Ослын улмаас 10 хүн гэмтэж бэртсэний дотор нэг хүүхэд хүндээр гэмтэж бэртсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт хоёр хүний амь нас хохирчээ.

НОЦТОЙ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС ДУРДВАЛ:

  • 2020 оны хоёрдугаар сарын 4-ний өдрийн 23:00 цагийн орчим Увс аймгийн Зүүнхангай сумын гуравдугаар багийн  нутаг  Шүүтийн ам гэх шороон замд улсын дугааргүй Daun маркийн мотоцикл онхолдож, жолооч  42 настай, эрэгтэй Б нас барсан.
  • 2020 оны хоёрдугаар сарын 3-ны өдрийн  05:30 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханхонхор сумын  Өгөөмөр багийн нутаг Цагааны гол гэх газар асфалтан замд  Lexus-470 маркийн автомашин онхолдож, жолооч , зорчигч  нарын хоёр хүн нас барсан.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 17 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж