Нью Дели дахь АНУ-ын Элчин сайдын яаманд бага насны охин хүчирхийлүүлжээ

Хуучирсан мэдээ: 2020.02.07-нд нийтлэгдсэн

Нью Дели дахь АНУ-ын Элчин сайдын яаманд бага насны охин хүчирхийлүүлжээ

Нью Дели дахь АНУ-ын Элчин сайдын яаманд бага насны охин хүчирхийлүүлжээ

Энэтхэгийн нийслэл Нью Дели хот дахь АНУ-ын Элчин сайдын яамны эзэмшил газарт таван настай охиныг хүчирхийлсэн гэх хэргээр 25 настай сэжигтнийг албадан баривчилжээ.

Делигийн цагдаагийн газрын орлогч комиссар Эйш Сингхалын мэдээлснээр охин Элчин сайдын яамны ажилчдын гадаа талбайд тоглож байхдаа хохирогч болжээ.  Мөн хохирогч нь Элчин сайдын яамны үйлчлэгчийн охин байсан гэнэ. Охин өөрөө гэмт хэрэгтнийг зааж өгсөн тул сэжигтнийг ямар ч эргэлзээгүй баривчилж, цагдан хорьжээ.

Эл хэрэг Элчин сайдын яамны ажилчдыг маш их цочроожээ. Яамны төлөөлөгч CNN агентлагт "Бид энэ хэрэгт маш их цочирдож, эмгэнэж байна. Мэдээлэл ирсэн даруйд бид маш шуурхай ажилласан. Цагдаа нартай нягт холбоотой ажиллаж байгаа" хэмээн ярьжээ.

Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд шүүх хурлын тов хараахан зарлагдаагүй байна.

Өмнө нь 2012 онд Энэтхэгийн хууль тогтоогчид Хүчирхийллийн эсрэг хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж, энэ төрлийн гэмт хэрэгтнүүдийн хоригдох хугацааг сунгаж, хохирогч 12-оос доош настай бол цаазын ял оноохоор болгожээ.

Эх сурвалж: cnn.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж