Д.Нямхүү: Ховд аймагт хоёр хүнийг тусгаарлан, хянаж байна | News.MN

Д.Нямхүү: Ховд аймагт хоёр хүнийг тусгаарлан, хянаж байна

Хуучирсан мэдээ: 2020.02.07-нд нийтлэгдсэн

Д.Нямхүү: Ховд аймагт хоёр хүнийг тусгаарлан, хянаж байна

Д.Нямхүү: Ховд аймагт хоёр хүнийг тусгаарлан, хянаж байна

Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-д тусгаарлагдсан хоёр иргэний шинжилгээний хариу сөрөг буюу хэвийн гэж гарсан байна. Тодруулбал, Улаанбаатар-Сөүл чиглэлийн нисэх онгоцоор ирсэн Австрали улсын иргэн, Токио-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор зорчсон Монгол Улсын иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ. Энэ талаар Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-наас өнөөдөр /2020.2.7/ шинэ коронавирусийн талаар ээлжит мэдээлэл хийх үеэрээ дурдсан юм.

Мөн Ухань хотоос ирсэн 31 оюутнаас гадна зургаан хүнийг ХӨСҮТ-д, Ховдод хоёр, Дархан-Уул аймагт нэг иргэнийг тусгаарлаад байгаа ажээ.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл “ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа хоёр хүний шинжилгээний хариу сөрөг буюу шинэ коронавирусийн халдвар илрээгүй гэж гарсан” гэлээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа “Өнөөдрийн 08.00 цагийн байдлаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад шинэ коронавирусийн 31436 тохиолдол, 638 нас баралт, 3474 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Халдварын 70 хувь нь Ухань хотод гарч байна. ДЭМБ нь шинэ коронавирусийн халдварыг хязгаарлах хариу арга хэмжээг авах зорилгоор 675 сая ам.долларын стратеги төлөвлөгөөг гаргасан. Энэ ажлын хүрээнд Япон зэрэг орнууд хандив өгч эхлээд байна. Өчигдөр ДЭМБ-аас 200 гаруй орны төлөөлөлтэй видео хурал хийж, нөхцөл байдлын талаар санал солилцсон. Ирэх долоо хоногт буюу хоёрдугаар сарын 11, 12-нд коронавирусийн судалгааг уялдуулах зорилгоор олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна” гэсэн юм.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “ХӨСҮТ-д ирсэн шинжилгээний хариунууд бүгд сөрөг буюу хэвийн гарсан. Өчигдөр /2020.6/ ХӨСҮТ-д зургаан иргэнийг тусгаарласан. Аймгуудын хувьд Ховдод хоёр, Дархан-Уул аймагт нэг хүнийг тусгаарласан, шинжилгээний сорьц ХӨСҮТ-д ирээд байна. Хамгийн гол нь анхаарлаа сулруулж болохгүй, маскаа тогтмол зүүж, олон хүн цугласан газраар явахгүй байхыг хичээгээрэй” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-07 202.9.40.153

Зөв шүү

Avatar

Зочин 2020-02-07 66.181.170.130

Зөвхөн 1 удаагийн сорилын дүн сөрөг гарснаар тайвширч болохгүй. Өөр аргаар, эсвэл өөр сорилоор дахин нягтлаж, сорилын дүнг баталгаажуулах шаардлагатай!

Avatar

Soliorol 2020-02-07 97.81.171.60

Neg udaagiin soril hangalttai ene bol RNK virus DOH bish uchraas darhlaanii asiig gemteejfui salst burhevchiin esiig gemteen gants hoe tsoon tohioldol deer nuuts ue n udaan baij bolno b** ai bitgii het tugsh setgelee taivan bailgaj saikhan kino udaj buur hoshin shog uz dasgal hodolgoon hii b** urgelj ene virus virus geed amdralaa soliorol bolgood bai

Avatar

Зочин 2020-02-07 59.153.112.207

олон улс халдварыг илрүүлэхийн тулд 2-3 удаа давтан шинжилгээ авч байгаа гэсэн мэдээлэл байна, манай яам үүн дээр анхаарах хэрэгтэй!!!!!!!!!

Avatar

setgel zuin panik 2020-02-07 97.81.171.60

Humuusee raivan baildaa ta nar ymar ih setgel zuin datamtand orson bain aa dasgal sain hii tsever agaart gar uuland hool und hiij id kino uz nom unsh bitgii

Avatar

Зочин 2020-02-07 103.57.94.16

Цагаан сараар төрийн золголт болон нутгийн, байгууллагын золголтууд хийхгүй байх Засгийн газрын шийдвэр нэгэнт гарсаан. Энэ нь аймаг нийслэл, сум, дүүрэгт ч адилхан үйлчлэх ёстой! Иймд цагаан сарыг зөвхөн гэр гэртээ л тэмдэглэнэ, гэж ойлгож хэрэгжүүлцгээе! Золголт хийж үнсэх, хөөрөг зөрүүпж үнэрлэх зэргээр нөгөө вирус битгий хэл юм тархана гэдгийг л энэ жил ойлгож тэвчье!

Avatar

Zochin 2020-02-07 192.82.74.189

Buznesiin baiguullaguud TV -uud tsagaan sar reclamdaj irgediin setgeliig uimuulekhee bolimoor baina MONGOL TURIIN ZUVLUMJIIG (shiidveriig) zovshoorch l baimaar yum Meddeg khariutsdag gazruud ni ankhaaraldaa avaa ch

Avatar

Hundetgeliin bayar gej neriin zolomoir um 2020-02-07 97.81.171.60

Tsagaan sar bish neriin oorchloo hogshchuudiin hundetgeliin zolgolt ch umuu zugeer uulzaj zaluu saikhan nasiin dursdag ch umuu beleg ogood zolgodog ch umuu oor bolgoj ene hoolundaa bolih hetegtei

Avatar

Bayar bish ooriigoo ustgah strategy 2020-02-07 97.81.171.60

Tsagaan sar bol solialismiin bayar buur mart hichneen ih gedes hodoodoo horduuldag bile ter uuts l gene heden honog shiree n deer tavj hoshigloj iddeg hamag uurag n zadraad iljreed baihad l deer n davs hiij baigaad chanaad iddeg bas buuz geed tsagaan gurilaar hiisen ih oohtei mahan buuz hamag sudasaa bogloj bituuruuldeg deer n tomsni salaad mayanesta yoy deer n kimchi arhi yoy himuus neeree el g hodood noir bulchirhaigaa bododgui ooroo oorsdiidoo ***h zuil hiicheed daraa n seheend irdegee bolio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж