NBA: Солилцоо наймааны сүүлийн өдрийн галзуурал | News.MN

NBA: Солилцоо наймааны сүүлийн өдрийн галзуурал

NBA: Солилцоо наймааны сүүлийн өдрийн галзуурал

NBA: Солилцоо наймааны сүүлийн өдрийн галзуурал

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн солилцоо наймааны цонх өчигдөр/2020.02.07/ албан ёсоор хаагдлаа. Солилцоо наймааны цонх хаагдахын зэрэгцээ олон сонирхолтой шилжилт хөдөлгөөнүүд тохиолоо.

  • Голден Стэйт Уорриорс баг өнгөрсөн зун солилцоогоор багтаа нэгтгэсэн Д’анжело Рассел болон залуу тоглогчид болох Жекоб Эванс, Омари Спеллмен нарыг Миннесота Тимберуолвес баг руу явуулж, оронд нь Эндрью Уиггинс болон 2021 оны драфтын нэгдүгээр тойргийн эрх, 2022 оны драфтын хоёрдугаар тойргийн эрхийг хүлээн авлаа.
  • Детройт Пистонс баг өөрсдийн төвийн тоглогч Андре Драммондыг Кливленд Кавальерс баг руу солилцож, түүний хариуд Брендон Найт, Жон Хенсон, драфтын хоёрдугаар тойргийн эрх авлаа. Андре Драммонд Детройт Пистонс багт найман улирал хүчин зүтгэхдээ тус багийн бүх цаг үеийн түүхэнд хамгийн олон самбараас бөмбөг авсан болон хамгийн өндөр хувьтай амжилттай довтолсон тоглогч болсон юм.
  • Нью-Йорк Никс, Лос-Анжелос Клипперс, Вашингтон Визардс гэсэн гурван баг оролцсон солилцоо боллоо. Энэ солилцооны үр дүнд Нью-Йорк Никс баг Маркус Моррисыг Лос-Анжелос Клипперс баг руу явуулж, оронд нь Мое Харклесс болон 2020 оны драфтын нэгдүгээр тойргийн эрхийг авлаа. Харин Вашингтон Визардс баг Айзия Томасыг Лос-Анжелос Клипперс явуулж, түүний оронд Жероме Робинсон хэмээх залуу тоглогчийг авлаа. Лос-Анжелос Клипперс баг Айзия Томасыг багтаа авсан даруйдаа хассан юм.
  • Мөн Андре Игуодалагийн наймаа бүрэн цэгцэрлээ. Түүний наймаа гурван багийг хамарч Майами Хит баг Андре Игуодала, Жае Кровдер, Соломон Хилл нарыг багтаа нэгтгэсэн бол Мемфис Гриззлес баг Жастис Уинслов, Дион Уайтерс, Горги Диенг нарыг авлаа. Харин Жэймс Жонсон Тимберуолвес баг руу явж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж