Аль-Кайда бүлэглэлийu үүсгэн байгуулагч, орлон удирдагч Кассим аль-Римиг Йемен дахь АНУ-ын терроризмын эсрэг ажиллагааны үр дүнд устгалаа хэмээн цагаан ордон мэдээлж байна.
Аль-Кайда бүлэглэлийн Арабын хойг дахь удирдагч, Аль-Кайда бүлэглэлийн удирдагч Аяман аль-Завахиригийн орлогч Кассим аль-Рими Ерөнхийлөгч Дональд Трампын тушаалаар хөдөлсөн ажиллагааны үеэр алагджээ.
Флоридагийн тэнгисийн цэргийн Пенсакола нисэх онгоцны буудалд Саудын дадлагажигч нисгэгч АНУ-ын гурван усан цэргийг хөнөөсөн хэргийн цаана аль-Рими байсан хэмээн үздэг.
Тэрээр Арабын хойгт Аль-Кайда бүлэглэлийн салбарыг байгуулсан нь АНУ-д халдлага үйлдэх магадлалаараа хамгийн аюултайд тооцогдож байсан юм.
Ерөнхийлөгч Трампын хэлснээр түүний үхэл АНУ болон холбоотнуудад илүү аюулгүй байдал авчирч байгаа аж. Тэрбээр "Бид АНУ-ын ард түмэнд хөнөөл тарихыг санаархаж буй бүхнийг мөрдөж, устган8 иргэдээ үеийн үед хамгаалсаар байх болно" хэмээн ярьжээ.
Нэгдүгээр сард АНУ Саудын 21 цэргийн дадлагажигчдыг нутаг буцаасан билээ. Учир нь тэд АНУ-ын эсрэг байр суурь илэрхийлсэн, насанд хүрээгүй хүүхдийн садар самуун сурталчилсан порнографтай холбогдсон гэнэ.
Эх сурвалж: independent.co.uk
Холбоотой мэдээ