Туркменистанд 40-өөс дээш насныхныг буурал үсээ будахыг хориглов | News.MN

Туркменистанд 40-өөс дээш насныхныг буурал үсээ будахыг хориглов

Туркменистанд 40-өөс дээш насныхныг буурал үсээ будахыг хориглов

Туркменистанд 40-өөс дээш насныхныг буурал үсээ будахыг хориглов

Туркменистаны Ерөнхийлөгчийн суудалд суугаад 14 жил болж буй 62 настай Гурбангулы Бердымухаммедов хачирхалтай, сонирхолтой шийдвэр гаргадгаараа алдартай.

Ерөнхийлөгч фитнесст төмөр өргөж, уулзалтын зааланд хүндийн өргөлтөөр хичээллэж, уралдааны машин жолоодож, хип хоп үглэж, засгийн газрын шинэ жилийн үдэшлэг дээр DJ хийж, 40-өөс доош насныхныг эх орноосоо гарахыг хориглож олныг гайхшируулж дуусдаггүй хүн билээ.

Энэ удаад Ерөнхийлөгч хөгшдөд анхаарал хандуулахаар шийдсэн бололтой. Тэрбээр өнгөрсөн жилийн наймдугаар сараас олны өмнө буурал үстэй үзэгдэж эхэлсэн билээ.

Зарим хүмүүс түүнийг Ерөнхийлөгч болохоосоо өмнө буурал үстэй байсныг гэрчилдэг ч ноён Бердымухаммедов удирдагчийн суудалд сууснаасаа хойш хар үстэй байсаар ирсэн.

Радио Свободагийн мэдээлснээр Лепабск мужийн засгийн газрын ажилчид энэ долоо хоногт үсний талаар шинэ бодлого, зааварчилгаа хэрэгжүүлж эхэлж буй гэнэ. Тухайлбал энэ оны хоёрдугаар сарын 1-нээс эхлээд 40-өөс дээш насны бүх хүн буурал үсээ будахыг хориглож, өөр өнгийн үстэй хүмүүс үсээ заавал буурал болгон будуулах үүрэгтэй болсон байна.

Энэ тухай мэдээлэл Ерөнхийлөгчийг тус мужид очсон үед гарсан бөгөөд Ерөнхийлөгч зөвхөн буурал үстнүүдийг л хүлээн авч уулзана гэжээ. Энэхүү хачирхалтай шийдвэрээс нэг сарын өмнө тэрбээр засгийн газарт байгаа бүх удирдагчдын хөргийн үсийг буурал болгож шинэчлэх санаачлага гаргаж байсан юм.

Туркменистан 1991 онд тусгаар тогтносноосоо хойш энэ мэтээр хачирхалтай, сонин шийдвэрүүдээрээ хүн төрөлхтний сонорыг мялаасаар ирсэн.

Анхны удирдагч Сапармурат Ниязов өөрийгөө Туркменбаши буюу бүх туркменчуудын эзэн хэмээн нэрлэж байсан. Мөн долоо хоногийн гаригийг гэр бүлийнхээ гишүүдийн нэрээр нэрлэж байсан ч түүхтэй. Хорвоогийн мөнх бус ёсыг үзүүлсний дараа нь буюу 2007 онд насан өөд болоход түүний шүдний эмч байсан ноён Бердымухаммедов ерөнхийлөгчийн суудалд суусан аж.

Түүнийг Ерөнхийлөгчийн суудалд суухад хүмүүс хуучин удирдагчийн сонин арга барил эцэс болох нь хэмээн найдаж байсан ч ноён Бердымухаммедов ийнхүү бүр ч гайхам Ерөнхийлөгч болж Ниязов Ерөнхийлөгчийн "шийрийг хатаажээ".

Эх сурвалж: independent.co.uk

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2020-02-07 192.82.65.146

Тэнэг нөхөр

Avatar

Зочин 2020-02-07 146.115.163.21

Ta nar umard solongos geel dongodood bdag. Jinhene hogiin gazar chin end bn daa

Avatar

Janhuug ogtsruulya!!! 2020-02-07 202.21.110.246

Orkuud buus Umhii tuvd tairdas janhuu battulga yag ene nuhriig duuriadag! Janhuug nen darui ogtsruulahgui bol Mongol yag iim bno!!!

Avatar

зочин 2020-02-07 202.9.46.60

ХА ХА … МАНгарын хэдэн хөгшчүүл бүгд хууль зөрчсөн хэрэгт унах нь байна шдээ .

Avatar

Ард 2020-02-07 202.72.245.123

Хэт эрх мэдэл хүнийг ийм мулгуу байдалд оруулдаг. Олон жил удирдагчийн суудалд удаан суух нь сайн зүйл авчирдаггүй

Avatar

Зочин 2020-02-07 72.196.192.250

Zyrgiin dund surguuli tugssun baijgvi!

Avatar

ЗОЧИН 2020-02-07 103.57.94.230

МЭДРЭЛ МУУТАЙ ТЭНЭГ МУЛГУУ НӨХӨР БАЙНА.2-ДУГААР АНГИ Л ТӨГССӨН БАЙХДАА

Avatar

ЗОЧИН 2020-02-07 103.57.94.230

МЭДРЭЛ МУУТАЙ ТЭНЭГ МУЛГУУ НӨХӨР БАЙНА

Avatar

Зочин 2020-02-07 103.10.22.52

Batlaga ah ch hajuud ni ajiltai hun yumaa

Avatar

ок 2020-02-07 202.179.26.116

ардчилсан солонгосын нэг хувилбар улс юм аа

Avatar

1407 2020-02-07 202.126.89.250

Монголоос баян шд. Тэгэхээр ардчилсан Солонгосын хувилбарт бид илүү дөхнө л дөө.

Avatar

Зочин 2020-02-07 64.119.18.122

Хийх ажил байхгүй хүн юм болов уу?

Avatar

Зочин 2020-02-07 64.119.19.192

Харин амар юм бишүү монголтой адил олон хулгайчтай зууралдахгүй нэг л сайн гартай

Avatar

Монгол 2020-02-07 66.181.188.33

Ямар олигтой "Гар" ингэж өвчигнөж байх вэ дээ. Мэдэрлийн гажигтай л амьтан байгаа биз. Иймэрхүү юмс орчлонд мэр сэр байдаг л юм даа.

Avatar

үргэлжлэл 2020-02-07 66.181.188.33

Ийм солиотой юмыг толгой дээрээ зайдлуулчихаад тохуу нь болж суудаг туркменүүд ч гэсэн дээ, таарсан амьтас.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж