Туркменистанд 40-өөс дээш насныхныг буурал үсээ будахыг хориглов

Хуучирсан мэдээ: 2020.02.07-нд нийтлэгдсэн

Туркменистанд 40-өөс дээш насныхныг буурал үсээ будахыг хориглов

Туркменистанд 40-өөс дээш насныхныг буурал үсээ будахыг хориглов

Туркменистаны Ерөнхийлөгчийн суудалд суугаад 14 жил болж буй 62 настай Гурбангулы Бердымухаммедов хачирхалтай, сонирхолтой шийдвэр гаргадгаараа алдартай.

Ерөнхийлөгч фитнесст төмөр өргөж, уулзалтын зааланд хүндийн өргөлтөөр хичээллэж, уралдааны машин жолоодож, хип хоп үглэж, засгийн газрын шинэ жилийн үдэшлэг дээр DJ хийж, 40-өөс доош насныхныг эх орноосоо гарахыг хориглож олныг гайхшируулж дуусдаггүй хүн билээ.

Энэ удаад Ерөнхийлөгч хөгшдөд анхаарал хандуулахаар шийдсэн бололтой. Тэрбээр өнгөрсөн жилийн наймдугаар сараас олны өмнө буурал үстэй үзэгдэж эхэлсэн билээ.

Зарим хүмүүс түүнийг Ерөнхийлөгч болохоосоо өмнө буурал үстэй байсныг гэрчилдэг ч ноён Бердымухаммедов удирдагчийн суудалд сууснаасаа хойш хар үстэй байсаар ирсэн.

Радио Свободагийн мэдээлснээр Лепабск мужийн засгийн газрын ажилчид энэ долоо хоногт үсний талаар шинэ бодлого, зааварчилгаа хэрэгжүүлж эхэлж буй гэнэ. Тухайлбал энэ оны хоёрдугаар сарын 1-нээс эхлээд 40-өөс дээш насны бүх хүн буурал үсээ будахыг хориглож, өөр өнгийн үстэй хүмүүс үсээ заавал буурал болгон будуулах үүрэгтэй болсон байна.

Энэ тухай мэдээлэл Ерөнхийлөгчийг тус мужид очсон үед гарсан бөгөөд Ерөнхийлөгч зөвхөн буурал үстнүүдийг л хүлээн авч уулзана гэжээ. Энэхүү хачирхалтай шийдвэрээс нэг сарын өмнө тэрбээр засгийн газарт байгаа бүх удирдагчдын хөргийн үсийг буурал болгож шинэчлэх санаачлага гаргаж байсан юм.

Туркменистан 1991 онд тусгаар тогтносноосоо хойш энэ мэтээр хачирхалтай, сонин шийдвэрүүдээрээ хүн төрөлхтний сонорыг мялаасаар ирсэн.

Анхны удирдагч Сапармурат Ниязов өөрийгөө Туркменбаши буюу бүх туркменчуудын эзэн хэмээн нэрлэж байсан. Мөн долоо хоногийн гаригийг гэр бүлийнхээ гишүүдийн нэрээр нэрлэж байсан ч түүхтэй. Хорвоогийн мөнх бус ёсыг үзүүлсний дараа нь буюу 2007 онд насан өөд болоход түүний шүдний эмч байсан ноён Бердымухаммедов ерөнхийлөгчийн суудалд суусан аж.

Түүнийг Ерөнхийлөгчийн суудалд суухад хүмүүс хуучин удирдагчийн сонин арга барил эцэс болох нь хэмээн найдаж байсан ч ноён Бердымухаммедов ийнхүү бүр ч гайхам Ерөнхийлөгч болж Ниязов Ерөнхийлөгчийн "шийрийг хатаажээ".

Эх сурвалж: independent.co.uk

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж