АТГ: П.Цагааны эхнэрийг яллагдагчаар татаагүй

Хуучирсан мэдээ: 2020.02.07-нд нийтлэгдсэн

АТГ: П.Цагааны эхнэрийг яллагдагчаар татаагүй

АТГ: П.Цагааны эхнэрийг яллагдагчаар татаагүй

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан П.Цагааны эзэмшлийн "Ачит Ихт" ХХК-тай холбоотой хэргийг шалгаж байгаа билээ.

Тэгвэл зарим хэвлэлээр эл хэрэгт холбоотой Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагааны эхнэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрийг орхиж, оргон зугтаасан гэх мэдээллийг түгээгээд байгаа юм.

Энэ талаар АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүүгээс тодруулахад "Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст “Ачит-Ихт” ХХК-тай холбоотой хэрэг шалгагдаж байгаа бөгөөд хэргийн оролцогч нар оргон зайлсан асуудал байхгүй. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. П.Цагааны эхнэр уг хэргийн яллагдагч биш" гэх тайлбарыг өглөө.


МЭДЭГДЭЛ

Үндэсний шуудан сонины 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн №25 (3489) дугаарт “Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагааны эхнэр хил даван зугтжээ” гэсэн гарчигтай худал мэдээлэл гарсан байна.

Миний эхнэр “Ачит Ихт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Эрдэнэцэцэг хил давж зугтаагүй бөгөөд ээлжийн амралтаараа хүүхдүүдтэйгээ амарч байгаа болно. Манай гэр бүлийн гишүүдийн хэн нь ч ямар нэгэн хэрэгт яллагдагчаар татагдаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

Иймд, Үндэсний шуудан сонин бузар гүтгэлгээ даруй зогсоож, залруулга гаргахыг шаардаж байна.

П.Цагаан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж