Журмын төсөлд санал авч байна | News.MN

Журмын төсөлд санал авч байна

Журмын төсөлд санал авч байна

Журмын төсөлд санал авч байна

“Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрх олголт, бүртгэлийн журам”-ын төсөлд салбарын оролцогчид, олон нийтээс санал авч байна.

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6.3.1, 6.3.2 дахь заалтыг үндэслэн, бусад зохицуулалттай этгээдийн адил төстэй журам заавар, гадаад улсын туршлага болон манай улсын нөхцөл байдлыг харгалзан үзэж “Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрх олголт, бүртгэлийн журам”-ын төслийг боловсруулан Захиргааны ерөнхий хуулийн 62.1-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын салбарт оролцогчид болон олон нийтээс санал авч, хэлэлцүүлж байна.

Иймд журмын төсөлтэй санхүүгийн салбарын оролцогчид, иргэд та бүхэн дараах холбоосоор танилцаж, саналаа realestate@frc.mn цахим хаягаар ирүүлж хамтран ажиллана уу. Журмын төсөлтэй энд дарж танилцана уу.

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж