Иж бүрэн шалгалтыг зохион байгуулж байна

Хуучирсан мэдээ: 2020.02.07-нд нийтлэгдсэн

Иж бүрэн шалгалтыг зохион байгуулж байна

Иж бүрэн шалгалтыг зохион байгуулж байна

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/25 дугаар тушаалаар  Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын хяналт шинжилгээ, үнэлгээ, аюулгүй байдлын хэлтсийн дарга, хурандаа Б.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газарт иж бүрэн шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.

Тус хяналт шалгалтаар  газар, анги, байгууллагын үндсэн ажлын гүйцэтгэл, алба хаагчдын мэргэжлийн ур чадварын түвшин, ёс зүйн төлөвшил, хандлага, цэрэгжилт, жагсаалч байдал, алба хаагчдын нийгмийн баталгааг хангах талаар болон эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр авсан арга хэмжээтэй танилцах юм.

Мөн хууль тогтоомж, дүрэм журам, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх талаар хийсэн ажлын явц, соёл хүмүүжлийн ажил, гамшгаас хамгаалах сургалт, урьдчилан сэргийлэх ажлын бодит үр дүн, ажлын үзүүлэлтийг дүгнэж, заавар зөвлөмж өгч ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж