Н.Төгсцогт тулааны өмнөх хэвлэлийн хурлаа хийлээ

Хуучирсан мэдээ: 2020.02.07-нд нийтлэгдсэн

Н.Төгсцогт тулааны өмнөх хэвлэлийн хурлаа хийлээ

Н.Төгсцогт тулааны өмнөх хэвлэлийн хурлаа хийлээ

Мэргэжлийн бокст хүч үзэж яваа Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт “WBC” холбооны хөнгөн жингийн дэлхийн аварга Гари Рассель Жр. нар тулааны өмнөх сүүлчийн хамтарсан хэвлэлийн хурлаа хийлээ. Тэдний тулаан АНУ-ын цагаар хоёрдугаар сарын 8-нд Пеннсилвани муж улсын Аллентаун хотын “PPL Center” төвд болно.

2012 оны Олимпийн наадмын мөнгөн медальт боксчин Н.Төгсцогт мэргэжлийн бокст хүч үзээд удаагүй боловч хүчтэй өрсөлдөгч нарын нэгд тооцогдох болжээ. Өдгөө 27 настай Н.Төгсцогт 2015 оноос хойш мэргэжлийн боксын рингд тулалдахдаа 11 удаа ялж, нэг ч ялагдалгүй амжилттай байна. Тэрбээр өрсөлдөгч Гари Расселиас 9 см-ээр өндөр.

Өдгөө 31 настай Гари Рассель мэргэжлийн бокст амжилттай яваа тамирчин. Мэргэжлийн боксын хөнгөн жингийн аваргын бүсийг эзэмшиж, дөрвөн удаа бүсээ хамгаалсан тэрбээр шилдэг тамирчдын нэгээр удаан хугацаанд нэрлэгдэж иржээ. Тэрбээр мэргэжлийн боксын рингд 11 жил тулалдахдаа 30 удаа ялсны 18 нь  “KO” буюу хүнд цохилт аж. Гари Рассель нэг удаа ялагдсан. Тэрбээр өмнө нь АНУ-ын сонирхогчийн боксын 2008 оны Олимпийн багт багтсан ч Бээжинд тулалдаагүй аж.

Эх сурвалж: fansided.com, badlefthook.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж