Хятад эмчийн үхэл эсэргүүцэл дагуулав | News.MN

Хятад эмчийн үхэл эсэргүүцэл дагуулав

Хятад эмчийн үхэл эсэргүүцэл дагуулав

Хятад эмчийн үхэл эсэргүүцэл дагуулав

Коронавирустай тэмцэж явсан, Ухань хотын төв эмнэлгийн нүдний мэргэшсэн эмч, 34 настай Ли Уэнлиан өнгөрсөн шөнө (2020.2.7) 02.58 цагт нас баржээ. Олон нийт үхлийн аюулт өвчний талаар мэдэхээс өмнө бусдад сэрэмжлүүлэхийг оролдож байсан тэрбээр коронавирусийн халдвараар нас барлаа. Тэрбээр өнгөрсөн 2019 оны арванхоёрдугаар сард Уханьд гарсан уушгины үрэвсэлт өвчин нь “SARS”-тай төстэй вирусийн халдвараар үүсгэгдсэн байх магадлалтайг нийтэд анхааруулахыг хичээж байжээ. Ли эмч өнгөрсөн нэгдүгээр сарын 12-нд эмнэлэгт хэвтэж, хоёрдугаар сарын 1-нд коронавирусийн халдвар авсан нь тогтоогджээ.

Ли эмч анх арванхоёрдугаар сард өвчний голомт болох газарт ажиллаж байхдаа эмнэлэгт хүргэгдэж ирсэн долоон өвчтөн “SARS”-тай төстэй шинж тэмдэг үзүүлж байхыг анзаарчээ. Дараа нь арванхоёрдугаар сарын 30-нд хамтран ажиллагч нартаа бүлэг чатаар дамжуулан аюулыг сэрэмжлүүлэн, сэргийлэхийн тулд хамгаалалтын хувцсаа зэхэхийг зөвлөсөн байна. Түүний ойр дотынхондоо сэрэмжлүүлж хүргэсэн мэдээллийн зураг удалгүй Ли эмчийн нэрийг дурдалгүй цахим орчинд тарсан байна. Дөрөв хоногийн дараа түүн дээр олон нийтийн аюулгүй байдлын хорооны ажилтнууд ирж худал мэдээлэл тараасан болон олон нийтийг хий айлгасан гэх хоёр бичиг дээр гарын үсэг зуруулж, анхааруулга өгсөн аж.

Ухань хотын эмнэлгээс өнгөрсөн шөнө Ли эмчийн биеийн байдлын талаар мэдэгдэл хийсний дараа Хятадын цахим сүлжээнд хүчтэй маргаан, шүүмжлэл өрнөсөн байна. Олон нийт Ухань хотын албаныхныг Ли эмчээс уучлал гуйхыг шаардаж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг шаардан эсэргүүцлээ илэрхийлжээ.

Пүрэв гаригийн байдлаар халдвар авсан хүний тоо олон улсад 28275-д хүрч, нас барагсдын тоо 565 болж нэмэгдээд байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
65
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Багш 2020-02-07 202.55.188.90

Ядаж коммунист гээд бич л дээ

Avatar

EMEE KODJUULJ nomerlox 2020-02-07 132.194.13.90

emiin sangiin AJILTAN ESYSIIN DAGAGCH BAIXVII-galzyytai,aimshigiin kino

Avatar

abarga em morio down sindrom tystal shaajee-aimshigiin 2020-02-07 132.194.13.90

ENEXYN XOXIPLOO TULUX BOLNO,ARDSYGTEI XAMTRAGCH

Avatar

CATAARUULJ SADAA BOLJ TRANS,TZRUU,EM,TEXNOLOGIRUU DAIPCH BGAAN BN-galzyytai 2020-02-07 132.194.13.90

INDAN OROSK DIMA XOCHIT- CAMUUNCH-DELXIID GAI BOLJ BN.

Avatar

Зочин 2020-02-07 202.9.41.19

Um maani. badmi. hum

Avatar

.. 2020-02-07 125.129.194.74

Uul n mes zasaliin mask zyygeed ih l hamgaalsan bh yum daa…. mask zyygeed ch nemergyim bishyy

Avatar

Зочин 2020-02-07 103.206.194.6

ум ма ни бад мэ хум

Avatar

вирус 2020-02-07 38.132.125.50

Хятадаас өдөр бүр хэдэн зуугаараа хүмүүс орж ирж байна. Хүнд үед нутгаа тэмцэж ирж байгаа тэднийг хүлээн авах нь зүйн хэрэг. Гэхдээ манай төр 200-хан оношлууртай суучихаад, бид коронавирус оруулахгүй байх бүх арга хэмжээг авсан, манайд орж ирээгүй гэж байсан. Одоо болохоор тусад нь бүтэн эмнэлэг бэлтгэнэ, эмч хүрэлцэхгүй болж магадгүй ч гэх шиг… Германд 10 хүнийг хил дээрээсээ 10 хоног каринтилаад гаргасны дараа нь 2 хүнээс вирус илэрсэн гэсэн. Тэгэхээр нууц хугацаа нь 14 хоногоос их юм бишүү.

Avatar

Хатгааг эмчлэх 2020-02-07 192.82.65.180

Энэ өвчин нэг төрлийн хатгаатай адил сонссон. Хатгааг Манай улсад л тусаж, эмчилдэг болохоос инхэнх оронд ялангуяа халуун, дулаан уур амьсгалтай газрууд хатгааны өвчин тусдаггүй юм шиг байна лээ. Ямар чл байсан гадаадад байгаа оюутанууд хатгаа тусахаар өвчины оношийг л лав мэддэггүй. Манай эмч нар очоод хатгааг яаж эмчилдэг аргыг зааж өгвөл түргэн эдгэнэ дээ.

Avatar

Зочин 2020-02-07 66.181.161.116

Оркоо юу ярьж байгаагаа мэдэж бурж бай. Шившиг болов.

Avatar

Уншигч 2020-02-07 202.9.40.156

хатгаа халдварлахгүй л дээ. Харин вирүсийн төрлийн ханиад л халдварлана. Хилээр л хүн оруулахгүй байх хэрэгтэй. Хятадад одоо хүртэл тийм олрн монголчууд байгаа юм бол тэд чинь бараг хятадын иргжн болсон хүмүүс байлгүй дээ

Avatar

Зочин 2020-02-07 124.158.109.140

Khaana ch adil. John Bol;tonii nomyig Amerikad xevleju bolokhgui gesen baina lee.

Avatar

Зочин 2020-02-07 103.26.195.5

Yaj bicheed baigaa kazak zdaaa vee zuv bicheech yadaj

Avatar

Зочин 2020-02-07 66.181.167.24

Bidgi guje

Avatar

ТЭМЦЭГЧ 2020-02-07 183.81.171.2

КОМНИСТ ДЭГЛЭМТЭЙ ГАЗАР ҮЗЭЛ БОДЛОО ХЭЛЖ БОЛДОГҮЙ НЬ ГАЙГ ХЯТАДЫН АРД ТҮМЭН ГАШУУНААР ОЙЛГОЖ БАЙГАА БАЙХ .. МАНАЙ МАНГАР КОМНИСТУУДИЙГ ДЭМЖДЭГ ШҮЛСЭЭ ҮСЧҮҮЛЭН ХАМГААЛДАГ ГУРАЙ НАР ХҮНИЙ ЭРХ ЯМАР ҮНЭ ЦЭНЭТЭЙГ УХААРАХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ.. МУЙХАР КОМНИСТ ЦАРАЙЛСАН ХУЛГАЙЧДААР ТӨР НЬ ДҮҮРСЭН ШҮҮ ..МАНАЙХ АНХААРХ ХЭРЭГТЭЙ АРД ТҮМЭН МИНЬ

Avatar

Зочин 2020-02-07 103.229.122.226

chi uls torjihoo bolioch malaa.

Avatar

1 2020-02-07 66.181.161.88

Нүдний эмч эрт мэдсэн байх д худал мэдээлэл тараавал хуулийн хариуцлага хүлээнэ гэж үзэж гарын үсэг зуруулж албадан гэсэн үг одоо өөрсдөө харамсаж байгаа даа тэнэг новшнууд өчнөөн хүн нас барсан байх д

Avatar

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж 2020-02-07 66.181.188.33

Үг хэлэх, хэвлэх нийтлэх эрх чөлөөлөх хорьж цагдахын хор уршгийн наад захын жишээ энэ. Мэдээ зангийг ганц биш олон олон эх сурвалжаас олж авч хүн болгон дор бүрдээ ажиглаж, санаа авч байх нь дээр дээ. Халдварт өвчнөөс сэрэмжлэх гол арга бол хүн болгоны анхаарал болгоомж шүү дээ. Мэдээллийн ганц эх сурвалж уруу шахах хэрэггүйсэн дээ.

Avatar

үргэлжлэл 2020-02-07 66.181.188.33

эрх чөлөөг гэж уншина уу.

Avatar

Үргэлжлэл 2020-02-07 66.181.188.33

Өвчин зовлонд нэрвэгдэж, үхэл хагацалд өртөж эгэл жирийн хятад хүмүүсд зургүйцэх огоот хэрэггүй. Харин ч цөөн ч гэсэн энэрэнгүй үгээр дэм болох учиртай. Өвчин хэлж ирдэггүй хийсэж ирдэг.
Ли эмч амь алдсан тун эмгэнэлтэй. Үнэн юмыг нуухын уршиг их ээ. Хятадын удирдлага энэнээс ч өөр ноцтой юмыг нууж байж ч магадгүй мэдээ сэлт энд тэнд гарч л байна. Үнэн худлыг бүү мэд. Жишээ энэ өвчний вирусыг Ухань хотын хавьд байдаг нэгэн биологийн лобарториос алдсан байж магадгүй гэх мэдээ.

Avatar

Зочин 2020-02-07 122.201.19.99

haramsaltai yum aa. emch hunii ajil hitsuu shuu.

Avatar

Зочин 2020-02-07 103.229.123.220

Um maani bad me hum

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж