Хятад эмчийн үхэл эсэргүүцэл дагуулав

Хуучирсан мэдээ: 2020.02.07-нд нийтлэгдсэн

Хятад эмчийн үхэл эсэргүүцэл дагуулав

Хятад эмчийн үхэл эсэргүүцэл дагуулав

Коронавирустай тэмцэж явсан, Ухань хотын төв эмнэлгийн нүдний мэргэшсэн эмч, 34 настай Ли Уэнлиан өнгөрсөн шөнө (2020.2.7) 02.58 цагт нас баржээ. Олон нийт үхлийн аюулт өвчний талаар мэдэхээс өмнө бусдад сэрэмжлүүлэхийг оролдож байсан тэрбээр коронавирусийн халдвараар нас барлаа. Тэрбээр өнгөрсөн 2019 оны арванхоёрдугаар сард Уханьд гарсан уушгины үрэвсэлт өвчин нь “SARS”-тай төстэй вирусийн халдвараар үүсгэгдсэн байх магадлалтайг нийтэд анхааруулахыг хичээж байжээ. Ли эмч өнгөрсөн нэгдүгээр сарын 12-нд эмнэлэгт хэвтэж, хоёрдугаар сарын 1-нд коронавирусийн халдвар авсан нь тогтоогджээ.

Ли эмч анх арванхоёрдугаар сард өвчний голомт болох газарт ажиллаж байхдаа эмнэлэгт хүргэгдэж ирсэн долоон өвчтөн “SARS”-тай төстэй шинж тэмдэг үзүүлж байхыг анзаарчээ. Дараа нь арванхоёрдугаар сарын 30-нд хамтран ажиллагч нартаа бүлэг чатаар дамжуулан аюулыг сэрэмжлүүлэн, сэргийлэхийн тулд хамгаалалтын хувцсаа зэхэхийг зөвлөсөн байна. Түүний ойр дотынхондоо сэрэмжлүүлж хүргэсэн мэдээллийн зураг удалгүй Ли эмчийн нэрийг дурдалгүй цахим орчинд тарсан байна. Дөрөв хоногийн дараа түүн дээр олон нийтийн аюулгүй байдлын хорооны ажилтнууд ирж худал мэдээлэл тараасан болон олон нийтийг хий айлгасан гэх хоёр бичиг дээр гарын үсэг зуруулж, анхааруулга өгсөн аж.

Ухань хотын эмнэлгээс өнгөрсөн шөнө Ли эмчийн биеийн байдлын талаар мэдэгдэл хийсний дараа Хятадын цахим сүлжээнд хүчтэй маргаан, шүүмжлэл өрнөсөн байна. Олон нийт Ухань хотын албаныхныг Ли эмчээс уучлал гуйхыг шаардаж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг шаардан эсэргүүцлээ илэрхийлжээ.

Пүрэв гаригийн байдлаар халдвар авсан хүний тоо олон улсад 28275-д хүрч, нас барагсдын тоо 565 болж нэмэгдээд байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
65
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж