“Биатлоны тамирчид буугаа дундаа хэрэглэж, бэлтгэл хангадаг” | News.MN

“Биатлоны тамирчид буугаа дундаа хэрэглэж, бэлтгэл хангадаг”

“Биатлоны тамирчид буугаа дундаа хэрэглэж, бэлтгэл хангадаг”

“Биатлоны тамирчид буугаа дундаа хэрэглэж, бэлтгэл хангадаг”

Монголын биатлончид өнгөрсөн нэгдүгээр сард Швейцарь улсын Лозанна хотноо зохион байгуулсан Залуучуудын өвлийн олимпийн гуравдугаар наадам болон тус улсын Ленцерхайде хотноо болсон Өсвөрийн болон залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон талаар өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал, Монголын багийн тугчин, биатлоны тамирчин Э.Энхсайхан 99 тамирчин уралдсан эхний өдрийн тэмцээнд 12 дугаар байр эзэлж, өвлийн спортын төрөлд нэгэн шинэ амжилтын түүхийг бичсэн. Тэрбээр 1964, 1968 онд өвлийн олимпод оролцсон Монголын биатлончдын түүхийг буухиалсан юм. Ингээд биатлоны спортын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч С.Ганболдтой ярилцлаа. Тэрбээр “Бидний амжилтыг үнэлж, биатлоны насанд хүрэгчдийн шигшээ баг байгуулах орон тоог улсаас баталсан” гэх баяртай мэдээ дуулгаж угтлаа.


-Сайн байна уу. Та бүхэн хэзээ эх орондоо ирэв?

-Бид өчигдөрхөн л /2020.02.05/ эх орондоо ирлээ. Итали улсад зарим тамирчид маань үлдсэн. Миний бие шигшээ багийн есөн тамирчинтайгаа хамт эх орондоо ирлээ. Өнөөдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны тушаал гарч, шигшээ багийн найман тамирчин, хоёр дасгалжуулагчийн орон тоог улсаас баталж өгсөн байна.

Манай Д.Болдбаатар дасгалжуулагч өвлийн спортын биатлоны төрлийн хамгийн том тэмцээн болох насанд хүрэгчдийн ДАШТ-нд анх удаа оролцохоор хоёрдугаар сарын 11-нд Итали улсыг зорино. Энэ нь биатлоны спортын түүхэнд анх удаа оролцож буй түүхэн үйл явдал юм. Өнгөрөгч нэгдүгээр сард Өсвөрийн болон залуучуудын ДАШТ-д манай улсаас есөн тамирчны бүрэлдэхүүнтэй амжилттай оролцоод ирлээ.

-Биатлончид маань Өсвөрийн болон залуучуудын ДАШТ-д энэ жил анх удаа оролцсон уу?

-Манай улс Өсвөрийн болон залуучуудын ДАШТ-д хоёр дахь удаагаа оролцлоо. Өмнө нь 2018 онд зургаан тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байсан бол 2019 онд есөн тамирчин эрх авч оролцлоо. Биатлоны төрөл Европ болон Хойд америкийн улсуудад их өндөр хөгжсөн. Дотроо бас зиндаатай спорт. Олон улсын биатлоны холбооны ангиллаар “А” зэрэглэлд Герман, Франц, Итали, Норвеги, ОХУ гэсэн таван улс багтдаг бол биатлоны спорт өндөр хөгжсөн улс буюу “В” зэрэглэлд дэлхийн 15 улс багтдаг юм. Харин “С” зэрэглэлд биатлон өндөр хөгжиж буй 18 улс байдаг бол Монгол Улс “D” зэрэглэлээс энэ жил “С” зэрэглэлд дэвшсэн. Энэ бол бидний хамгийн чухал амжилт.

Швейцар улсын Лозанна хотноо зохион байгуулсан Залуучуудын өвлийн олимпийн гуравдугаар наадамд биатлоны тамирчин Э.Энхсайхан 99 тамирчин уралдсан эхний өдрийн тэмцээнд 12 дугаар байр эзэлж, өвлийн спортын төрөлд нэгэн шинэ амжилтын түүхийг бичсэн. Монголын биатлончдын гаргасан амжилтаас хуваалцахгүй юу?

-Бид сая Швецарийн Лозаннад болсон Залуучуудын өвлийн олимпийн гуравдугаар наадамд хоёр эрх авч, амжилттай оролцоод ирлээ. Биатлоны спорт өндөр хөгжсөн орны тамирчидтай манай  улсын тамирчид амжилттай өрсөлдөж, холын зайн ганцаарчилсан төрөлд ОУХМ Э.Энхсайхан маань дэлхийн 99 орны тамирчнаас 12 байранд шалгарч, шилдэг 30 тамирчны нэгээр тодорсон. Энэ бол их өндөр үзүүлэлт л дээ. Шилдэг 30 тамирчны хэн нь ч түрүүлэх магадлалтай байсан. Дэлхийн бусад орны дасгалжуулагчид ч гэсэн их гайхаж хүлээж авсан. Монгол Улсын тамирчин Ази тивээсээ нэгдүгээрт бичигдэх амжилтыг үзүүлсэн. Харин спринтийн төрөлд Ази тивээс хоёрдугаарт бичигдэж, 58 дугаар байранд орсон.

Мөн Өсвөрийн болон залуучуудын ДАШТ-д энэ жил бид өмнө нь гаргасан амжилтаа олон байраар ахиулж чадлаа. Өнгөрсөн жил бид 85 дугаар байранд орохдоо бөөн баяр болж байсан бол энэ жил 60, 70 дугаар байранд орохдоо чамлаж л байлаа. Манай хөвгүүдийн баг анх удаа багийн уралдаанд оролцсон. Монгол Улсын биатлончид өмнө нь багийн төрөлд оролцож байгаагүй бөгөөд энэ жил 29 багаас 23 дугаар байранд орсон. Энэ мөн л бидний хувьд маш том амжилт юм.

-ОУХМ Э.Энхсайханы хувьд цанын спортоор хичээллэж байгаад биатлоны спортыг сонгосон гэж дуулсан. Залуу ирээдүйтэй тамирчинг танилцуулбал?

-ОУХМ Э.Энхсайханы хувьд 10 наснаасаа Дархан-Уул аймагт цанын спортоор хичээллэж эхэлсэн. Анхны багш нь Н.Ховор-Эрдэнэ гэж хүн бий. Залуу тамирчин маань гүйлтийн цанаар хичээллэж байгаад 2018 онд биатлоны спортыг сонирхон бидний гар дээр ирсэн юм. Хоёрдугаарт биатлоны спорт бууддаг учраас энэ спортыг сонирхож ирсэн байх. Тэгээд 2018 оны долдугаар сарын 6-нд анх ирж буу барьж үзэж байлаа. Тэгээд өнгөрөгч 2019 оны долдугаар сард Итали улсад дөрвөн тамирчинг гэрээгээр сургах болж, тэнд сонгогдон Италид бэлтгэлээ хийх болсон.

Тэнд буудлагын бэлтгэлээ ЗХУ-Беларусийн нэрт биатлонч, гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Александр Попов гэж хүний удирдлага дор 2019 оны есдүгээр сарын 15-наас хоёр сарын хугацаанд хийсэн. Хамгийн гол нь тамирчин хүнд хүсэл сонирхол өндөр байх ёстой. Тамирчин хүний чин хүсэл, сонирхол ОУХМ Э.Энхсайханд маш их байдаг. Тэрбээр сая Залуучуудын өвлийн олимпийн гуравдугаар наадмын эхний өдөр 12 дугаар байранд орохдоо амжилтаа чамласан. Тамирчин бүр л ялна гэсэн зорилготойгоор тэмцээнд оролцоно шүү дээ. Одоо цанын спортоор зургаа дахь жилдээ, биатлоны спортын төрлөөр хоёр дахь жилдээ хичээллэж байна.

-Монголын биатлончид бэлтгэлээ тогтмол хангаж чаддаг уу. Бэлтгэл хийх орчин нөхцөл, зэвсэглэлийн хувьд хангалттай байдаг уу?

-Манай тамирчдад үндсэндээ материаллаг бааз гээд байх юм байхгүй. Монголд биатлоны зориулалтын зам талбай, өвөл зуны бэлтгэлийн бааз байхгүй. Бидэнд өнөөдөр буу нь хүрэлцэхгүй, шигшээ багийн 13 тамирчин дундаа наймхан буугаар бэлтгэл хийж байна. Дэлхийн биатлоны спортын тамирчдын 98 хувь нь Германы сайн чанарын буугаар буудаж байхад бид өнөөдөр найман бууны хоёр нь л сайн чанарын буу байх жишээтэй. Бусад нь ОХУ-ын буу. Сая Залуучуудын ДАШТ-д оролцож буй 500 гаруй тамирчны хоёр тамирчин л ОХУ-ын буугаар буудаж байсан. Хоёрдугаарт бидэнд сум бараг байхгүй гэж хэлж болно. Европын холбооны болон биатлон өндөр хөгжсөн орны залуучуудын ангиллын нэг тамирчин жилдээ 10-15 мянган сумаар бууддаг.

Гэтэл манай улсын 13 тамирчин сая дундаа 5000 сумыг хувааж буудаж, бэлтгэлээ хийлээ. Тэгэхээр манай улсын тамирчин нэг тамирчны талд нь ч хүрэхгүй хэмжээний сумаар бэлтгэлээ хийж байна гэсэн үг. Мөн буу болгоныг тухайн тамирчны бие, гар  хөлний урт, бэлдэх байдалтай тохируулан хийдэг. Манай тамирчид дундаа бууддаг учраас тэгж хийх боломж байхгүй. Энэ мэт шалтаг тоочвол олон бий. Гэхдээ бид шалтаг тоочихгүйгээр анх удаа Өсвөрийн болон залуучуудын ДАШТ-д амжилтаа ахиулж оролцлоо.

Улсаас дэмжлэг байхгүй учраас холбооны зүгээс таньдаг хүмүүстэйгээ хамтран өнгөрөгч зургадугаар сараас бэлтгэлд гарч эхэлсэн. Тамирчид маань биеийн ерөнхий хүчний бэлтгэл, биеийн ерөнхий хүчний тусгай бэлтгэл, техникийн бэлтгэл рүүгээ орсон. Яг эрчимжсэн бэлтгэл 45 хоног хийж, буудлагаа 14 хоног бэлдсэн. Шагайлгын хоосон буудлагын бэлтгэл бас хийж байсан.

-Биатлон нь өвлийн спортын хамгийн сонирхолтой төрөл. Энэ спортын төрөл Монголд хөгжих боломж хэр байна вэ?

-Биатлон нь өвлийн спортын хамгийн олон үзэгчтэй төрөлд ордог. Эдийн засагтай холбож ярихад Олон улсын биатлоны холбооноос тэмцээн уралдаан зохион байгуулахад жилд 36 сая евро зарцуулдаг. Сонирхуулахад, ОХУ-ын биатлоны холбоо жилд 38 сая евро зарцуулдаг. Энэ жилээс энэ тоо бүр нэмэгдэх байх. Учир нь 2020, 2021 оны улирлын тэмцээнүүдээс эхлэн Бээжингийн 2022 оны олимпийн оноо өгч эхэлнэ. Монгол Улс өвлийн спортын аль ч төрөлд оноогүйгээр мэдүүлгээр оролцдог байсан бол сүүлийн жилүүдэд эрхийн оноо өгч оролцдог болсон. Швейцар улсын Лозанна хотноо зохион байгуулсан Залуучуудын өвлийн олимпийн гуравдугаар наадамд Монгол Улс анх удаа албан ёсны эрх авч оролцсон. Ингэснээр өвлийн спортын түүхэнд анхны эрх авсан төрөл болж бичигдээд байна.

Өнгөрсөн жил БСШУСЯ болон Биеийн тамир спортын газартай хамтран Техник спортын төв дээр буудлага, биатлоны спортын “Өсвөрийн мэргэн бууч” төсөл хэрэгжүүлсэн. Уг төсөлд ерөнхий боловсролын сургуулиудын долдугаар ангиас дээш насны хүүхдүүдийг хамруулж, 800 гаруй хүүхдийг сонгон шалгаруулж, буудлага, биатлоноор хичээллэсэн. Одоо бидний гар дээр тууштай хичээллэж буй 15-18 насны 30 гаруй хүүхэд байна. Биатлоны спортын дараагийн үеийнхэн гарч ирж байна. ОУХМ Э.Энхсайхан маань хамгийн залуу тамирчин байсан бол одоо доод үеийнхэн бэлтгэгдэж байна. Дасгалжуулагчдаа ч гэсэн үе үеэр нь бэлдэж байна. Манай холбоонд цанын төрлөө хариуцсан ОХУ-ын Москва хотын Биеийн тамирын академийн төгсөгч Д.Болдбаатар дасгалжуулагч бий. Буудлагаа би өөрөө хариуцдаг юм.

-Биатлоны спорт нийлмэл спортоор гэдгээрээ онцлог. Тамирчнаас ямар ур чадварыг шаарддаг төрөл вэ?

-Цанаар гулгахдаа тэшилтийн техник гэж бий. Гүйлтийн цанын тэшилтийн техникээс арай өөр. Одоо энэ хүүхдүүдийг хараад байхад гүйлтийн цанаар эхэлж хичээллэсэн учраас бас сайн засагдахгүй л байна. Үүний хажуугаар маш сайн бууддаг байх хэрэгтэй. Буудлага  бол хурдан тогтдог техник биш л дээ. Европын тамирчид ихэвчлэн 10 наснаасаа буудаж эхэлсэн байдаг. Манай улсаас Өсвөрийн болон залуучуудын ДАШТ-д оролцсон тамирчид 14 хоног галтай сумаар бэлтгэл хийж, өнгөрөгч зургадугаар сард анх буугаа барьж үзсэн. Буудлага бол гулгахаас илүү чухал. Муу буудвал нэг минутаар торгуулна эсвэл торгуулийн тойрог тойрдог. Тиймээс доод тал нь 28 секунд алдсан сум болгоноос алддаг гэсэн үг. Мэдээж тамирчны сэтгэл зүй хамгийн чухал.

Дөнгөж саяхан салбар яамны шигшээ баг бүрдүүлэх спортын төрлийн тоонд биатлоны спорт багтсан байна. Олон улсын биатлоны холбоонд дэлхийн 54 улс байдаг. Манай улс өнөөдрийн байдлаар рейтингээрээ 20 дугаар байранд явж байгаа. Монголын ард БНХАУ, БНСУ, Япон зэрэг олон сая хүн амтай улс жагсч байна. Энэ амжилтыг үнэлж, улсаас дэмжиж байгаад баяртай байна. Өмнө нь холбооноос аргалаад л наашаа цаашаа олон улсын тэмцээнд оролцдог байсан.

-Монголд биатлоны спортын бааз байгуулах төсөл бэлэн болсон гэж сонссон.  Бааз байгуулах ажлыг хэзээнээс эхлүүлэх вэ?

-Олон улсын биатлоны холбооны техникийн зөвлөлөөс адислалчлалд оруулж, A ,B, C, D зэрэглэлийн биатлоны баазууд байх ёстой. Жишээлбэл, Ази тивд гэхэд Казахстанд хоёр  бааз бий. Өмнөд Солонгос, Япон улсад биатлоны олимпийн баазтай. БНХАУ олон улсын стандартын  биатлоны баазгүй байсан одоо барьж байгуулж байна. Монголдоо бид ролкоор бэлтгэл хийдэг. Ролкоор явдаг дөрвөн км тойрогтой, өгсүүр, уруу замтай стандартын хучилттай замтай байх ёстой. Өвөл энэ замаа цасаар хучдаг. Манай улс хэдий өвлийн улирал болдог ч их хэмжээний цас ордоггүй шүү дээ. Манай биатлоны холбоонд Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах Баяндаваа хэмээх газартай болсон. Бид Олон улсын биатлоны холбоонд бааз байгуулах төслөө танилцуулж, хүсэлт тавьсан. Одоо ганцхан санхүүжилтийн асуудал үлдээд байна.

БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулах 2022 оны өвлийн олимптой холбогдуулан Монголд шинэ биатлоны бааз байгуулах нь ач холбогдолтой. Манай улс Бээжинтэй ойрхон. Хоёрдугаарт манай шинээр байгуулах биатлоны бааз далайн төвшнөөс дээш 1550 метрийн өндөрт байрладаг. Дэлхийн тамирчид өндрийн баазад бэлтгэл хийх сонирхол ихтэй байдаг. Ялангуяа Ази тивд биатлоны өндрийн бааз маш их хэрэгтэй. Хэрвээ энэ төслийн санхүүжилтийг дэмжвэл Ази, Европын тамирчид манай улсад бэлтгэл хийх сонирхолтой байгаа юм.

Гэрэл зургийг Д.БҮЖИН

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хэнчбиш 2020-02-07 98.244.106.112

Үндэсний шигшээ баг байгуулах болсон нь нэ сайшаалтай Биаатлон. мүзэгчдэд хамгийн их таэшаал өгдөг скорт шүү Цанын болон биатлонц холбоо цаашид өндөр мэргэжлийн сервисчин бэлтгэх таллаар одооноос бодох хэррэгтэй бафх даа Энэ бол залу үеиин төлөвшилд чухэл спорт шүү Амжилт Орос ч хамаагүй хүн бүр нэг буутай болохсон доо Ядахдаа цанын бэтгэлийн үед үүрдэг стандэрт жинтэй тоноглолтой б** өөрсдөө хийж болохгүй юу наймаачдаас хураасан агнуурын сумыг урьдчилсан өбэлтгэлд ашиглавал сөрөг нөлөөт

Avatar

Зочин 2020-02-07 103.26.195.5

Bolichoochee tegvel, niigemd heregtei ajil hii

Avatar

Иргэн 2020-02-07 49.0.212.212

Манай хүмүүс дарь, сумыг их эрт үеээс л хийдэг байсан гэдэг билүү, хэрэгцээ их болсон юм уу даа…

Avatar

Зочин 2020-02-07 202.126.89.250

Чадахгүй юманд мөнгө зарах юм даа. Шорт трекэд Өмнөд со даам гарсан. Өөрөөр хэлбэл ингэж даам гарах төрөлд л хөрөнгө оруулах хэрэгтэй. Тэрнээс Хятад, Солонгоос илүү, дөнгөж 20д байж ийм зүйлээр оролдоод хэрэггүй. Улс орны чанараар бол Хятад, Солонгос медал авсан. Манайх медалгүй. Ийм үр дүнгээ хармаар байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж