Улаанбаатарт 7-9 градус хүйтэн байна | News.MN

Улаанбаатарт 7-9 градус хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2020.02.07-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 7-9 градус хүйтэн байна

Улаанбаатарт 7-9 градус хүйтэн байна

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн /2020.02.07/ 20.00 цаг хүртэлх цаг агаарын мэдээллийг танилцуулж байна.


Улаанбаатар хотод: 

Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-29 градус, бусад хэсгээр 19-21 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.

Баруун аймгуудын нутгаар: 

Солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтайн уулсаар цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 19-24 градус, Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутгаар: 

Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 14-19 градус, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

Зүүн аймгуудын нутгаар:

Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

Хэрлэнбаян-Улаан орчмоор: 

Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 24-26 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.

Говийн аймгуудын нутгаар: 

Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж