Цай Вэньруй: Өвчнийг даван гарах итгэл, чадвар, нөөц бололцоо бидэнд байна | News.MN

Цай Вэньруй: Өвчнийг даван гарах итгэл, чадвар, нөөц бололцоо бидэнд байна

Цай Вэньруй: Өвчнийг даван гарах итгэл, чадвар, нөөц бололцоо бидэнд байна

Цай Вэньруй: Өвчнийг даван гарах итгэл, чадвар, нөөц бололцоо бидэнд байна

БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй үүрэгт ажилдаа ороод удаагүй байна. Монголын хоёр хөршийн нэг, Монголын эдийн засгийн харилцааны гол түнш БНХАУ-ын бодлогыг Монголд төлөөлөх хүн гэдэг утгаараа шинэ Элчин сайдаар ямар хүн томилогдон ирсэн нь анхаарал татаж байгаа.

Хятадын зүүн зүгийн Хайлунжа буюу Хармөрөн мужид төрж, бага насаа өнгөрүүлсэн Цай Вэньруй амьдралынхаа ихэнх жилийг Монголд өнгөрүүлсэн өвөрмөц намтартай нэгэн. Монголчууд бидний түүх, соёл, хэв шинжийг сайн мэддэг.  Анх Монголд 1986 онд ирж байжээ. Энэ удаагийн Элчин сайдын томилгоо нь түүний Монгол улсад ажиллах долоо дахь томилгоо юм. Элчин сайдын ажлаа хүлээн авахаар Хятадаас ирээгүй. Ердөө Замын-Үүдээс нийслэл Улаанбаатар руу бууриа сэлгэн иржээ.

Тэрбээр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай энэ долоо хоногийн Даваа гаригт буюу хоёрдугаар сарын 3-ны өдөр уулзаж, Жуух бичгийнхээ хуулбарыг гардуулсан бөгөөд одоо Ерөнхийлөгч Х.Баттулгад Жуух бичгээ өргөн барих өлзийт өдрийг сэтгэл догдлон хүлээн суугаагаа илэрхийлсэн. Монгол хэлийг гаргуун эзэмшсэн эрхэм Элчин сайд ярилцлагаа орчуулгагүйгээр өглөө.

БНХАУ-ын Элчин сайд Цай Вэньруй анхны ярилцлагаа news.mn сайт /Д.Нарантуяа/, ТВ2 телевиз /Д.Энхтуяа/, “Өдрийн сонин”-д /Б.Амартүвшин/ өгсөн юм.

Бид ярилцлагаа дэлхий нийтийг түгшээгээд буй коронавирусын тархалтын цаг үеийн байдал, энэ хөнөөлт вирусын эсрэг Хятадын Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх асуултаар эхэллээ.


news.mn-БНХАУ-ын эдийн засгийн гол бүсийн нэгд коронавирус тархаад байгаа. Халдвартай тэмцэх тал дээр Хятад улс маш их чармайлт гаргаж байгааг дэлхий нийт харж байна. Энэ онцгой нөхцөл байдал Хятадын эдийн засагт сайн үр дүн авчрахгүй нь тодорхой. Монголын хувьд ч таатай үр дүн авчрахгүй. Гаалийн газрын мэдээгээр сүүлийн хэд хоногт Монголын экспортын гол бүтээгдэхүүн нүүрсний татан авалт буурсан байна. Хэдийгээр одоогоор байдал тодорхойгүй байгаа ч үүнээс үүдэн гарах сөрөг нөлөөллийг бууруулах тал дээр Хятадын удирдлагын зүгээс ямар арга хэмжээ авч байна вэ?

-Бидний ярилцаж байгаа яг энэ цаг үед Хятадын ард түмэн халдварт өвчний эсрэг хатуу тэмцэж байна. Ши Жиньпин дарга биечлэн удирдан зохион байгуулж, Ерөнхий сайд Ли Көчян өвчний тархалттай тэмцэх Төв ажлын хэсгийг удирдан бүх талын ажлыг зохион байгуулж, улс орон даяар тархалттай тэмцэх нэгдсэн системийг шуурхай байгуулан хамгийн цогц, хамгийн хатуу арга хэмжээг аван ажиллаж байна. Бидний авч хэрэгжүүлж байгаа олон арга хэмжээ Олон улсын эрүүл мэндийн дүрэм, шаардлага болон Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын санал зөвлөгөөнөөс хавь илүү давсан. Өвчний тархалтын нөхцөл ээдрээтэй байгаа ч урьдчилан сэргийлэх ажил тасралтгүй ахицтай байна. Вирусын эсрэг вакцин гаргах авах судалгааг эхлүүлсэн бөгөөд халдвартай өвчтөнүүдийг тусгаарлах хоёр эмнэлгийг 8-12 хоногийн дотор барьж дуусган ашиглалтад орууллаа. Уг өвчнөөр халдварласан хүний тоо олон байгаа ч Хятадад халдварын улмаас нас барах магадлал маш бага буюу хоёр хувьтай байна. Нас баралтын түвшин Эбола, H1N1, SARS, MERS зэрэг халдварт өвчинтэй харьцуулахад бага байна. Эдгэрсэн тохиолдолд тасралтгүй нэмэгдэж байгаа бөгөөд нөхцөл байдал сайн тал руугаа эргэнэ гэдэгт итгэлтэй байна. Хятад улс Ши Жиньпин даргаар цөм болгосон ХКН-ын төвлөрсөн зөв удирдлагатай, Хятадын онцлогтой социализм нь том асуудлыг төвлөрсөн хүчээр шийддэг тогтолцооны давуу талтай. Бидэнд энэ халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, даван гарах итгэл, чадвар, мөн нөөц бололцоо ч байна.

Урьдчилан сэргийлэх тал дээр Хятад улс юуны өмнө ард түмнийхээ амь насыг, эрүүл мэндийг хамгаалах хариуцлагаа биелүүлэхийн зэрэгцээ дэлхий дахины эрүүл мэндийн аюулгүй байдлыг хамгаалахад олон улсад хүлээсэн үүргээ биелүүлэх болно. Хятадын Засгийн газар өвчний тархалт үүссэн цагаас эхлэн нөхцөл байдалд нээлттэй, ил тод, үүрэг харуцлагатайгаар хандаж, дотоод гадаадад тархалтын талаарх мэдээллийг цаг тухайд нь хүргэж ирлээ.

Мөн ДЭМБ-д өвчний тархалттай холбоотой нөхцөл байдлыг хамгийн түрүүнд мэдэгдэж, вирусын генийн дарааллын талаарх мэдээллийг ДЭМБ болон бусад улс оронтой цаг тухайд нь, санаачилгатайгаар хуваалцаж байна. Одоогийн байдлаар Хятадаас бусад оронд гарсан тархалтын нөхцөл байдал харьцангуй хөнгөн буюу нийт халдварын нэг хувийг эзэлж байна. Мөн Монгол улсад халдварын тохиолдол гараагүй байгаад баяртай байна.

ДЭМБ 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр олон улсад онц байдал зарласан нь Хятад улсын халдварын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээ хангалтгүй гэсэн үг биш. Харин эрүүл мэндийн тогтолцоо сул улс орнуудыг хамгаалах, өвчний тархалтын эсрэг улс орнуудын хүч чадлыг дайчлахын тулд юм.

Монголчууд “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэж ярьдаг. Хятадад халдварт өвчин дэгдсэнээс хойш Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нар БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көчян, Төрийн зөвлөлийн гишүүд, Гадаад хэргийн сайд Ван И нарт Хятад улсыг дэмжиж буйгаа илэрхийлэн захидал илгээж, Монгол улсын Засгийн газар Хятадын талд 200 мянган ам.доллар хандивлалаа. Мөн Монголын улс төрийн намуудын удирдлагууд, найрсаг харилцаатай байгууллагууд, салбар бүрийн төлөөлөл Хятад улсыг дэмжиж буйгаа илэрхийлэн хандив өргөсөөр байна. Монгол нөхдийн сайхан сэтгэл, сайн үйлсийг хараад бидний сэтгэл машид хөдөлж байна. Чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Монголын Засгийн газар өөрийн ард түмний амь нас, эрүүл мэндийг хамгаалах дорвитой, цогц арга хэмжээ авч байгаагийн үр дүнд Монгол улсад одоогоор вирусын халдвар бүртгэгдээгүй байна. Энэ ажлын хүрээнд Хятад, Монголын хилийн боомтуудаар зорчих иргэдийн хөдөлгөөнийг хязгаарласан. Хятадын тал үүнийг ойлгож байна. Өвчний эсрэг тэмцэл аажим аажмаар сайжирч, байна, байдал сайжрах хэрээр авсан арга хэмжээг зөөлрүүлж урьдын хэвийн байдалд орно гэдэгт итгэж байна.

Монголчууд уламжлалт Цагаан сарын баяраа тэмдэглэх дөхөж байна. Монголын ард түмэн өвчний аюулгүйгээр, нам тайван байдалд Цагаан сарын баяраа тэмдэглэн өнгөрүүлэхийн ерөөл өргөе.

ТВ2-Элчин сайд тантай санал нэг байна. Монгол улс хандив өгсөн талаарх мэдээний доор хятад хүн “нэг ч монгол хүн энэ өвчнөөр битгий өвдөөсэй” гэж сэтгэгдэл бичиж үлдээсэн байсан. Бид бүгд хамтдаа байж, энэ өвчнийг даван гарах ёстой гэсэн сэтгэл бүх хүнд байна.

-Би бас тэр сэтгэгдлийг харсан. Хятадын ард түмэн монголчуудад ингэж талархаж, баярлаж байгаагаа олон нийтийн сүлжээнд ингэж олноор илэрхийлсэн нь үнэхээр бараг анх удаа, урьд өмнө үзэгдээгүй тохиолдол байлаа. Энэ нь Монголын ард түмэн ямар их сайхан сэтгэл гаргасны хариу юм.

Өдрийн сонин-Монгол орон болон монголчуудын талаарх сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Монголд анх ирснээс хойш бараг 30 жил өнгөрчээ. 1986 оноос хойш Монголд ажиллаж, амьдарсан нийт хугацаа нь 19 жил юм. Монгол бол өргөн уудам сайхан нутагтай, аялал жуулчлалд тохирсон газар нутагтай. Монголын ард түмэн элэгсэг дотно, зочломтгой, шулуун шударга, авьяас билигтэй. Ийм сайхан ард түмний дунд ажиллаж, амьдрахад ихэд таатай байна.

news.mn-Та өмнө нь Монголд нэг биш удаа томилогдон ажиллаж байсан, Монголын зан заншил, хэл, соёлыг сайн мэддэг дипломатч. Харин одоо Элчин сайдаар томилогдон ажиллаж эхэллээ. Элчин сайдаар томилогдоод хийх хамгийн эхний ажил тань юу байх бол.  Мөн урт хугацаанд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнөөсөө хуваалцахгүй юу?

-Юун түрүүнд Хятадын Засгийн газраас Монгол улстай харилцахад баримталдаг төрийн бодлогыг яг хэрэгжүүлнэ. Хятадын Засгийн газар Монгол улстай харилцах харилцаагаа цаг ямагт чухалчилж, Иж бүрэн старатегийн түншлэлийн харилцааны бодлого бол тов тодорхой тууштай байна. Харилцан бие биеэ хүндэтгэж, харилцан итгэлцэж, улс төрийн харилцан итгэлцлийн түвшинг дээшлүүлнэ. Хоёрдугаарт, бие биенийхээ хамгийн том эрх ашгийг харилцан дэмжинэ. Гуравдугаарт, харилцан ашигтай, хүртээмжтэй хамтын ажиллагааг хөгжүүлнэ. Хамгийн гол нь харилцаа, хамтын ажиллагаа ард түмэнд хүртээмжтэй байх учиртай. Төрийн харилцаа ард иргэдийн харилцаанаас эхэлдэг. Харилцаа бол бие биенээ ойлгохоос эхэлдэг гэж хятадууд хэлдэг. Ийм учраас хоёр ард түмний харилцааг улам бэхжүүлэхийн төлөө ажиллана.

Мөн бүс олон харилцааг бэхжүүлэх хэрэгтэй байна. “Бүс ба зам” санаачилгын хүрээнд хоёр улсын хөгжлийн стратегийг илүү их уялдуулан, зохицуулах шаардлага байна. “Бүс ба зам”-ын хүрээнд бодит ажил, бодит хамтын ажиллагаа эхлүүлэх нь зүйтэй.

ТВ2-Олон жил Монголд ажиллаж байсан, Монголын нөхцөл байдлыг сайн мэдэх хүний хувьд БНХАУ, Монгол улсын эдийн засгийн харилцаанд шинэ алхам хийх байх гэж харж байна. Ямар шинэ алхмууд хийх вэ?

-Манайх хоёр улс бол хөрш учраас худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэхэд илүү давуу талтай. Сүүлийн жилүүдэд манай хоёр орны худалдаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж ирлээ. Өнгөрсөн 2019 оны байдлаар хоёр орны нийт худалдааны эргэлт 900 мянган ам.доллар хүрлээ. Энэ 2020 онд нэг сая ам.долларт хүргэх зорилттой байна. Эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхдээ Хятад-Монголын хамтын ажиллагаанаас гадна, Хятад, Монгол, Орос гэсэн гурван талын хамтын ажиллагааг мөн багтаан тооцож байна. Хоёр талын хамтын ажиллагааны хувьд дэд бүтцийн чиглэлд илүү их хамтран ажиллах шаардлага ч байна, хэрэгцээ ч байна, бололцоо ч байна. Мөн шинэ салбар, шинэ орчинг бий болгох хэрэгтэй байна. Өнгөрсөн онд Хятад-Монголын хооронд Хил орчмын худалдааны чөлөөт бүс байгуулах гэрээг байгууллаа. Цаашид энэ хэлэлцээрийг бодит ажил болгож чадвал хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаанд шинэ боломжийг нээх болно. Монгол бол мал аж ахуйн орон. Мал аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах, худалдаалах чиглэлийн хамтын ажиллагаа чухал байна. Мөн уул уурхайн салбар байна. Монгол бол байгалийн баялаг ихтэй, бид хөрш орон учраас тээврийн асуудлыг дөхөмөөр шийдэх давуу талтай. Дээр нь Хятадын өргөн зах зээл байна. Байгалийн баялгийг боловсруулах, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Монголын ард түмэнд илүү их ашиг тусыг хүртээх чиглэлд хамтран ажиллахад чухал байна.

news.mn-“Бүс ба зам” санаачилгын хүрээнд БНХАУ-тай хөрш зэргэлдээ болон бүс нутгийн орнууд идэвхтэй хамтран ажиллаж, үр шимийг нь хүртэж байна. Харин Монгол улсын тухайд Орос, Монгол, Хятад гэсэн гурван улсын Эдийн засгийн коридор төслөөр холбогдож байна. Одоогоос дөрвөн жилийн өмнө Гурван улсын Эдийн засгийн коридорын хүрээнд хэрэгжүүлэх дэд бүтцийн томоохон төслүүдээ тохирсон ч гүйцэтгэл хангалтгүй байгаа. Гурван улсын эдийн засгийн коридорын төслүүдийг хэрэгжүүлэх ажил ямар шатандаа байна вэ?

-“Бүс ба зам” бол нэг талын буюу зөвхөн Хятадын бодлого биш. Энэ бол олон улсын, бүс нутгийн интеграцчиллыг хөгжүүлэх том төсөл. Зөвхөн Хятадад ашигтай төдийгүй үүнд оролцож байгаа бүх улсад ашигтай. “Бүс ба зам”-ын гол үзэл санаа бол хамтаар ярилцаж зөвлөлдөж, үр ашгийг хамтаар хүртэх юм. “Бүс ба зам”-ын хүрээнд нийт зургаан коридор байгуулахаар тусгагдсаны нэг нь Хятад, Монгол, Оросын Эдийн засгийн коридор юм. Нэлээд олон төсөл хэрэгжүүлэхээр яригдаж байгаа. Түүний дотор дэд бүтцийн төслүүд чухал байр суурь эзэлж байна. Төмөр замын, авто замын төсөл, боловсруулах үйлдвэрийн төсөл, чөлөөт худалдааны чиглэлээр хамтрах зэрэг олон төсөл байна. Эдгээр төслийг гурван тал нухацтай яриад ойрын үед хэрэгжүүлж эхлэх нь аль аль талдаа ашигтай байна.

ТВ2-Монгол улсад Хятадын хөрөнгө оруулалттай олон аж ахуйн нэгж уул уурхай, дэд бүтцийн салбрт ажиллаж байна. Харин  аж үйлдвэр, тэр тусмаа боловсруулах аж үйлдвэрийн хөрөнгө оруулалт хангалтгүй байна. Энэ байдлыг засахын тулд Хятадын засгийн газрын зүгээс дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж байна.

-Монгол улс үндэсний аж үйлдвэр хөгжүүлэх бодлого баримталж, зарим арга хэмжээг авч байгааг Хятадын тал дэмжиж байгаа. Уул уурхай, байгалийн баялгаас олсон ашгаар боловсруулах аж үйлдвэр хөгжүүлэхийг бид дэмжиж ажиллахад бэлэн. Хятадад өндөр технологи, техник, санхүүгийн боломж байна. Монголд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэхэд Хятадын тал цаашид илүү анхаарал хандуулах болно.

Өдрийн сонин-БНХАУ болон Монгол Улсын харилцааг шинэ шатанд гаргахын тулд талууд юун дээр анхаарч ажиллах ёстой гэж та бодож байна вэ?

-Бидний харилцаа өндөр түвшинд хүрч байна. Энэ харилцаа цаашид өргөжин хөгжих ирээдүйтэй. Харилцааг цаашид хөгжүүлэхийн тулд Монгол улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын хэлсэнчлэн үлгэр жишээч харилцааг хадгалж хөгжүүлэхийн тулд улс төрийн хувьд харилцан итгэх итгэлцлийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Хоёрт, энэ харицлааг урт удаан хугацаанд хөгжүүлэхэд тусалдаг эдийн засгийн хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэх хэрэгтэй. Гуравт, ард иргэд хооронд харилцаа, бие биенээ танин мэдэх үйл явцыг дээшлүүлж бататгах хэрэгтэй байна. Ард иргэд бие биенээ танин мэдэхэд сүүлийн жилүүдэд их ахиц гарсныг би сая ирээд харлаа. Энэ бол маш сайн. Мөн олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, харилцан бие биедээ тусалж, олон улсын тавцанд байр сууриа уялдуулж зохицуулах хэрэгтэй байна.

news.mn-Сүүлийн 2-3 жилд Хятадын сонгодог уран зохиолыг Монголын уншигчдад таниулах, кино урлагийг Монголын телевизүүдээр нэвтрүүлэх зэргээр соёлын харилцаа эрчимтэй явж байна. Гэвч дан нэг улсын соёлын контентыг телевизээр түлхүү гаргахад олон нийтийн зүгээс дургүйцэх хандлага ажиглагддаг. Энэ хандлага Өмнөд Солонгосын олон ангит кинонуудын тухайд ч ажиглагддаг. Манай хоёр улс түүх, соёлын урт удаан жилийн түүхтэй. Энэ түүхийг харуулсан хамтарсан соёлын контент бүтээх замаар энэ хандлагыг зөөллөх боломж харагддаг. Энэ тал дээр таны бодлыг сонсмоор байна?

-Энэ бол чухал сэдэв. Манай хоёр ард түмэн өнө удаан жилийн түүхтэй. Хоёр ард түмэн сэтгэл зүйн хувьд их ойрхон байдаг, бие биенээ ойлгоход амар, бидний соёл иргэншилд ижил төстэй зүйл олон байна. Тийм учраас таны хэлсэн чиглэлд хамтран ажиллаж, хамтын бүтээл хийхэд бидний зүгээс дэмжих болно.

ТВ2-Монгол оюутнуудыг Хятад улсад сургах таван жилийн хөтөлбөр дуусч байна. Хятадад сурч боловсрол эзэмших хүсэлтэй монгол залуус олон болсон байна. Энэ хөтөлбөр үргэлжлэх үү?

-Хоёр улсын өргөн ирээдүйтэй харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхэд бие биеэ мэддэг, ойлгодог боловсон хүчин маш чухал. Хятадад боловсрол эзэмшсэн монголчуудын тоо нэмэгдэж байгаа нь харилцааг хөгжүүлэхэд их тус дэм болж байна. Боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлэхийг Хятадын тал чухалчилж байгаа. Одоогоор жил бүр 220 оюутан Хятадын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаж байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2014 онд Монгол айлчлахдаа Монголын 1000 оюутныг Хятадад сургана гэж амалсан. Энэ амлалт амжилттай хэрэгжиж дууслаа. Цаашид хамтын ажиллагааг үргэлжлүүлэх яриа хэлцээ яг явж байна. Удахгүй сайхан мэдээ дуулгана гэдэгт итгэж байна.

ТВ2-Та Монгол хэл сурч, Монгол улсад олон удаа томилогдон ажилласан хүн. Яагаад монгол хэл сонирхон судлах болсон бэ? Монгол хэлний том мэргэжилтний хувьд монгол хятад хэлнээ зохиол бүтээл орчуулж байсан уу?

-Монгол улсын ачаар, Монголын гайхамшигтай багш нарын ачаар би монгол хэл, монгол хэл бичиг сурч эзэмшсэн. Монголын утга зохиол, уран зохиолыг унших дуртай. Бие биений уран зохиолыг манай хоёр орон өөр өөрсдийн хэл рүү хөрвүүлэх нь чухал. Одоогоор Монголын зарим уран зохиолыг хятад хэл рүү орчуулжээ. Тухайлбал, Бээжингийн Их сургуулийн багш Дулаан гуай монгол шүлгийн түүврийг орчуулсан. Хятадын зарим зохиолыг ч монгол хэл рүү орчуулсан. МУИС-ийн багш М.Чимэдцэеэ гуай Хятадын олон номыг монгол хэл рүү орчуулсныг бид мэднэ. Күнзийн сургааль, Сүнзийн цэргийн номлол гэх мэт. Цаашид Монголын ард түмний тухай ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор Монголын ном, бүтээлүүдийг хятад хэл рүү хөрвүүлэх ажлыг илүү дэмжинэ. Монгол хэлийг сурах болсон тухайд, тухайн үед монгол хэлний ангид сурах оюутнуудыг орос хэл сурсан хүүхдүүдээс сонгон авч байсан. Миний өссөн Хар мөрөн мужид дунд сургуульдаа орос хэл үздэг байлаа. Тиймээс намайг монгол хэлний ангид хуваарилсан. Монгол хэлний дуудлагыг сурахад анх их амаргүй байсан даа. Монголын сор болсон сайхан багш нараар монгол хэл заалгасан. Чой.Лувсанжав, Ш.Чоймаа гээд багш нараар монгол хэл заалгасан. Багш нарынхаа ачийг Монголд хийх ажлаараа хариулна.

-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа

-Та бүхэнд ч мөн баярлалаа. Та бүхнээр дамжуулан Монголын ард түмэн чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

58 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Bat - Xie Xie Ni! 2020-02-07 139.78.246.112

Cai Laoshi, Xie Xie Ni!

Avatar

ЗОЧИН 2020-02-07 64.119.17.189

Шинэ Элчин сайдад амжилт хүсье. Харилцаа улам хөгжих болтугай. Хятадын ард түмэн аюулт вирусыг хурдан дарах болтугай.

Avatar

Зураач 2020-02-07 90.207.127.157

Хятад Монгол Хоер Улс найрсаг хамтран хогжих учиотай! Шинэ Элчин сайдад амжилт !

Avatar

Ичээсэй 2020-02-07 45.51.113.91

Хятадын ард түмэн агуу юм аа. Удирдагч нь хүртэл ямар мундаг юм бэ. Элчин сайдыг хүртэл Монголд зориулж маш зөв сонголт хийж байна. Тэгэхэд манай Женко нэг багш годгор хүүхнийг 50 мянган моншол амьдарч ажиллаж байгаа Солонгост элчин сайдаар томилуулахаар зүтгүүлж байдаг. Ичмээр юм аа

Avatar

Зочин 2020-02-07 202.55.191.194

harin ch hel soyol ezemshsen so d master aa hamgaalsan doktorant mongol busgui sain um bishuu

Avatar

Zochin 2020-02-07 66.181.189.198

Hyatad hun chin harin solongos hun shig ergej butsaad zavaaraad bdggui, ng itgesen hundee nasan turshdaa itgedeg, dr n business hiihed naidvartai humuus bdg gesen…

Avatar

Зочин 2020-02-07 139.78.246.112

Unen shuu! Neg itgesen hundee mash sain. Tegeed bas hunii tusyg martdaggui mundag ard tumen!

Avatar

ЗОЧИН 2020-02-07 64.119.17.189

Хүнийг дандаа хар муугаар хэлдэг хүнд өөрт нь амны бузар гэж аймшигт хар гай дайрдаг юм шүү. Доор юм сараачсан хоосон чалчигч аа. Юмаа мэдэж ярьж бай! Битгий хохимой толгой, хоосон цээж гэж бурж бай!

Avatar

иргэн 2020-02-07 103.26.194.131

Говиор дүүрэн мянгат малчин х***а, сумын засаг дарга х***а байна, Монгол адууг буудаж алж байна, Замын үүдийнхэн х***а болж дууссан, монгол эмэгтэйчүүд ургаа х***а нарт идүүлж байна гээд л жигшмээр мэдээ мэдээллүүд яваад байдаг. Арай энэ нөхөртэй холбоотой юм биш биз дээ. Хятадуудыг сайхан санаатай гэж хэдэн зуун үеэрээ сонсож мэдэрч ирснээс Монгол ашигтай хэрэгтэй ажил хийж санаа гаргасан гэж сонсоо ч үгүй юм байна. Үүдэн шүдээрээ инээж араа шүдээрээ зуудаг ноход гэж байгаа

Avatar

Хотгойдын хүү 2020-02-07 58.141.7.205

Яасан сайхан үг вэ багш нарынхаа ачийг монголд хийх ажлаараа харуулна гэж.
Ийм мундаг монголын сор болсон эрдэмтэн багш нараар монгол хэл ,соёл сэтгэхүй заалгасан хүн монголд элэгтэй сайн зүйл л хийх байх Харж л байя.

Avatar

Зочин 2020-02-07 192.82.76.159

Yargachin hyatduudyg h**** id, ter chigeeree daldar!

Avatar

Зочин 2020-02-07 202.179.24.93

Төв аймгийн удмаа нуусан луухаан биз дээ та!

Avatar

Зочин 2020-02-07 192.82.76.159

Amitad yargalahaa bolichih, hunii mustei bolchih, hyatad yargachid, delhiig hundel!!!! Uuriiguu hamgaalah chadvargui amitadtai yaaj haritsaj bgaa chin ta naryn mun chanaryg haruulj bna, naidvargui hargis huuramch hun turhtei adgiin buzar novshnuud- huataduud!!!

Avatar

Зочин 2020-02-07 49.0.212.149

мах бэлтгэж байгаа хятадууд амьтадтай их муухай харьцах юм. амьдаар нь энд тэнд нь зүсэж тоглох. ийм балиар юмаа болиосой.

Avatar

Зочин 2020-02-07 202.179.24.93

Битгий худлаа шаагаад бай.Хонио амьдаар нь өрлөж алдаг орк байж.

Avatar

монгол хүн 2020-02-07 202.21.109.120

МАШ САЙХАН ХҮН ИРЖЭЭ

Avatar

монгол хүн 2020-02-07 202.21.109.120

СУУГАА ОРНОО ХЭЛ УСТАЙ НЬ БҮХ ТАЛААР НЭВТ ШУВТ МЭДДЭГ МАШ САЙХАН НҮДЭНД ДУЛААХАН АРГАГҮЙ Л АГУУ ГҮРНИЙ АГУУ ДИПЛОМАТЧ ХҮН ЭЛЧИН САЙДААР ИРЖЭЭ. ТАНД АЖЛЫН АМЖИЛТ САЙН САЙХАН БҮХНИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ

Avatar

Зочин 2020-02-07 192.82.71.67

наад хүнээ 14 хоног тусгаарлах хэрэгтэй

Avatar

боги 2020-02-07 202.21.108.14

дажгүй хүн бн. амжилт

Avatar

ok 2020-02-07 64.119.24.212

хятадууд ийм айхтар, яг л монгол хүнийг ойлгодог, монгол хүн шиг сэтгэдэг хүнийг элчингээр тавчихаж, гэтэл япон, со, канад, америк яаж байна, зүгээр л нэг америк , канад, со, япон аргааараа монголд ажиллаад тэнэгтээд байхын, ямарч шийдэмгий хурдан хөрвөх чадвартай, хурдан сэтгэх чадвартай , бас жаахн сэтгэлтэй хүмүүсийг монголд тавилдаа, яа яа яа, ер нь бол барууныханд хэлэхэд хурдан байлдаа гэж дамжуулье ялангуяа япончууд

Avatar

Зочин 2020-02-07 49.0.212.149

япаанаа сайдаа солив шдээ. ану-ын түрүүчийн сайд толгойгоо цусдах дөхсөн. ай лов юу ай лов юу гэсээр л явсан даа хөөрхий.

Avatar

Зочин 2020-02-07 49.0.212.149

ндццг ндццг првдш првдш. харлаа харлаа гээд харж амжих уу? бүтэн студи ажиллуулах юмуу яахын? ваххх

Avatar

Зочин 2020-02-07 64.119.17.99

харин ч америк япон элчин Монгол хэл жаахан гадарладаг шүү оросын элчин бүүр нойл давараад хятад хэлтэй байдгийн

Avatar

Зочин 2020-02-07 49.0.212.149

по эр мэдэхгүйээ, яахаараа ч по юм. орос бүүүр давраад хятад дээрээ франц англи хэлтэй. божэс.

Avatar

Зочин 2020-02-07 202.9.40.65

oros elchinchin harin mongoloor yarij baidag shuu

Avatar

Үгүй тэр яах вээ 2020-02-07 72.136.117.215

Монголчуудаа, өөрсдөө гадагшаа элчин явуулахдаа тэо улсынхыг биш юмаа гэхэд ядаж Монголоороо зөв ярьж бичдэг хүн явуулъя. Нэмэлт хэл ч дүүрч

Avatar

ok 2020-02-07 64.119.24.212

одоо бөөн хятад хил, нөгөөдөх хэл дээр нь дэлхийн шинжлэх ухааны ямар ном зохиол байхгүй, зүгээр хэдэн мянган жил монголчуудыг хятад орос болгох гэсэн санаархал, харж байгаа биз япончуудадаа наадуул чинь монголчуудад маш их тэтгэлэг өгөөд байна, гэтэл америк, канад, япон, солонгос гэж таарцан таар шуудайнууд тэтгэлэг нь гэж, хэдхн ширхэг үнэн муу ажиллаж байна, со, япон, америкийн монголд байгаа элчингүүүд

Avatar

ok 2020-02-07 64.119.24.212

скандивныхан бол үнэхээр эргэн тойрон соёлтой ухаалаг улсууд болохоор яг харилцан ашигтай наймаа хийж, нээх сайхан хөршилөх юма, хятад орос хоёр бол дандаа буруу үлгэр дуурайлал, оросууд нь шувтан бензин шахна, монголын барааны тэр татвар юу вээ, хятадууд нь зүгээрл бөөн манай байгалын баялагт шунаастай, энд байдг хэдэн эрлийзүүдээрээ дамжуулстай, соц үед баахан орос хэл сурсан үхсэн гадагшаа гарсан нөгөө орос хэлээр үхсэнийх нь ажилд орох, нөгөө оросуудтайгаа нилээд хар ажил хийгээстэй,

Avatar

Зочин 2020-02-07 64.119.24.212

монголчууд бид л мөнхийн хөрш гээд л байдаг л, хэдэн зуун жил ч улиг болсон мөнхийн хөрш гэж л ярихаас цаашгүй, орос хятад хоёртай бараг л хэдэн мянган жил хөршиллөөө, мөнхийн хөрш гэж хэлэхээс илүү, мөнхийн хонжооч, мөнхийн геополитик хэрэгжүүлэгчид, мөнхийн соёлын довтолгоо хийгчид, мөнхийн дарамтлагчид, мөнхийн хонжоочид, мөнхийн газар нутагт шунаачид гэдэг л үгнүүдийг хэлмээр байна, ирээдүйд л гэнэт сайхан сэтгэлтэй болчихдоггүй юм бол, манай 2 хөрш үнэхэээр ханилгаагүй, тэгэхд скандивныхан

Avatar

Зочин 2020-02-07 202.126.88.190

Amjilt hisie

Avatar

Зочин 2020-02-07 103.212.119.239

Хятадууд та нар муу үйлээ багасгаагүй цагт энэ байтугай зовлон ирж эхэлнэ дээ. Мөнгө бүхнийг шийдэхгүй.

Avatar

Хэлний бодлогын үндэсний зөвлөл 2020-02-07 202.70.34.70

*Чай Вэньруй

Avatar

Зочин 2020-02-07 49.0.212.149

цайны ча юмуу чай юу? цай бол гоё нэртэй юм.

Avatar

ЗОЧИН 2020-02-07 64.119.17.189

Монгол Хятад хоёр орон бол өнө мөнхийн хөршүүд. Ноён Элчин сайд Цай Вэньруй таны өндөр дээд хариуцлагатай шинэ албанд их амжилт хүсье. Та бол Монголын хэл соёл түүх, хүмүүсийг сайн мэдэх, хуучин анд нөхдийн нэг мөн билээ.

Avatar

ю энхжаргал 2020-02-07 202.179.27.32

бид мөнхийн хөршүүд бидний харьцаа олон зууний түүхтзй манай улсын хэл соёл уламжлалийг сайн мэддэг таньд ажлийн өндөр амжиль хүсэн ероое

Avatar

Зочин 2020-02-07 213.127.34.101

Erhemseg noyon elchin said tanid manai Mongol ulsad hiih ajild amjilt husiy.
Manai hoyriin ulsiin tur bolood irgediin hariltsaa ulam behjih boltugai.

Avatar

Зочин 2020-02-07 202.126.89.241

Цэнглиш муу зөнөг өвгөн Хүрэлсүх Цогтбаатар хоёрт мөнгө өгсөн байх.Тэрнээс ингэж түмний х****л идчээд намаараа зүтгүүлээд байна гэж байхгүй.

Avatar

Зочин 2020-02-07 202.126.89.241

Ши Жинпин нэг мужийн намын хорооны дэд даргаар 17 жил ажилласан байгаа юм.Энэ хүн ч 19 жил доороос эхэлж ажилласан байна.Ажлыг маш сайн хийх юм байна.

Avatar

Зочин 2020-02-07 90.188.54.82

Хэл сайн мэддэг байна гэдэгт л томилгооны утга учир, 2 орны харилцаа,хамтын ажиллагааны нааштай ажилд үр дүн ахиц гарна гэсэн үг дээ. Гэтэл манайд эсрэгээрээ томилолт хийдэгийг зогсоох хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-02-07 1.232.46.66

Монголд байсан хуучин элчин одоо солонгост дахь хятадын элчин болоод солонгосоор лаг яриаад согийэ өрд түмнийг ангайлгаж бна лээ

Avatar

Үхэрнүүдэд 2020-02-07 202.126.89.250

Зөөлөн хүчний бодлого гэж энэ дээ.

Avatar

zochin 2020-02-07 192.82.65.103

чи өөрөө жинхэнэ үхэр

Avatar

ЗОЧИН 2020-02-07 103.9.90.50

ЮУ Ч ХАМААГҮЙ ИДЭЖ УУХАА БОЛЬЧИХООЧ ЭЭ ХЯТАДУУДАА! ИЙМ БАЯН ГҮРЭН, ӨЧНӨӨН ИДЭЖ УУХ ЮМ БАЙХАД ЗААВАЛ САРЬСАН БАГВААХАЙ, САРМАГЧИНГИЙН ТАРХИ ИДЭЖ ЯАХНАВ? ! х****л ХҮРСЭН БУЙ ЗА.. БАЙГАЛЬ, ЭХ ДЭЛХИЙ, АН АМЬТАН, АРААТАН ЖИГҮҮРТЭНТЭЙ ЁС ЖУДАГТАЙ ХАРЬЦАХГҮЙ БОЛ ГЭСГЭЭЛ ИРДЭГ Л ЮМ ДАА. ГАЗАР ДЭЛХИЙГ УХАЖ ГАГНААСЫГ НЬ САЛГААД, ЭЛДВИЙН ХОР ХӨНӨӨЛТЭЙ, х****л ЗҮХЭЛТЭЙ АМЬТАН, УРГАМЛЫГ ИДЭЭД БАЙХ ЮМ БОЛ ИЙМ Л ЮМ БОЛНО. ХЭТ ҮЙЛДВЭРЛЭЛ, ХЭТ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ УЛАЙРАЛ ДЭЛХИЙГ СӨНӨӨНӨМӨНГӨ ОЛДОНО АМЬ ОЛДОХГҮЙ!

Avatar

ЗОЧИН 2020-02-07 103.57.94.215

2019 ОНД 2 ОРОНЫ НИЙТ ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТ 900 000 ДОЛЛАРТ ХҮРСЭН, 2020 ОНД 1 САЯ ДОЛЛАРОТ ХҮРГЭНЭ ГЭНЭЭ, ҮҮНИЙГ ОРЧУУЛЖ БИЧИЖ БУЙ ХҮНИЙГ ХӨЛДҮҮ, ХООСОН ТОЛГОЙ ГЭХРЭЭС ӨӨР ЮУ ГЭХ ВЭ, ТЭРБУМЫН ДОТОРХ ТОО МЭДЭХГҮЙ ХООСОН ТОЛГОЙ ГЭЖ ЭНЭ ДЭЭ. 2 ОРНЫ ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТ ХЭДЭН ТЭРБУМ ДОЛЛАРТ ХҮРСЭН Ш ДЭЭ. ЗӨВХӨН НҮҮР ГЭХЭД Л 2 ТЭРБУМ ГАРУЙ ДОЛЛАРТ ХҮРЧИХСЭН БАЙГАА Ш ДЭЭ.

Avatar

Зочин 2020-02-07 66.181.160.57

bidniig nevt shuvt meddeg hun irjee manai heden dargantsariig yaj aash avir gargadagiig sain meddeg hun baina

Avatar

Зочин 2020-02-07 182.160.34.144

хятад өвчингү бол бид өвчингү хятад эрүүл бол бид эрүүл шүүү

Avatar

Mgl 2020-02-07 192.82.65.103

Bidniig oilgodog Mongolchuudad elegtei hun tomilogdson bololtoi.Tanid ajliin amjilt husen eruue.

Avatar

ИРГЭН 2020-02-07 202.9.46.7

Хятадын Засгийн газар , ард түмэн энэ аюулт өвчнийг дарж, ялж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байна. та бүхэнд ялалт амжилтыг хүсэн ерөөе.

Avatar

Зочин 2020-02-07 202.21.115.165

Монгол хэлээр лав манай Билэгт гишүүнээс илүү ярьдаг юм байна. Бүр БНМАУ-ын үед Хятадаас томилогдон ирж ажиллаж байсан гэсэн. Том гүрэн айхтар хүнээ илгээсэн байна шүү.

Avatar

ХА ХА ХА 2020-02-07 59.153.114.110

Билигт гишүүнээс илүү ярьдаг гэнээ ха ха ха

Avatar

Зочин 2020-02-07 202.126.88.187

Шодоргос шодоргос

Avatar

Зочин 2020-02-07 202.126.88.187

ш**** шодоргос Билэгт

Avatar

Зочин 2020-02-07 202.126.88.187

Ш о д о й

0 0
Avatar

Зочин 2020-02-07 124.158.107.98

Харьцангуй асуудлаа сайн мэддэг хүн томилогдсон байна. 3 улсын эдийн засгийн коридор урагшилна гэж найдаж байна. Ажлын амжилт хүсье.

Avatar

Би 2020-02-07 202.126.89.92

900000 мянган доллар, 1сая доллар гэж буруу бичсэн бхйна

Avatar

123 2020-02-07 139.5.217.198

2019 онд 9 тэрбум ам. долларт хүрсэн. Энэ онд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавиад байгаа биз дээ

Avatar

иргэн 2020-02-07 66.181.168.8

таньд ажлын өндөр амжилт хүсье. харилцан ашигтай хамтдаа хөгжих болтугай. амин судас болсон бие биеийнхээ ашиг сонирхлыг харилцан дэмжих нь чухал юм. өөрөөл хэлбэл Хятадын тал Монгол улсын сонгосон хөгжлийн замыг дэмжих, Монголын тал Нэг Хятад бодлогыг харилцан дэмжих нь бидний суурь харилцааны үндэс мөн. Энэ үндсэн харилцаа байж эдийн засаг соёл хүмүүнлэгийн чиглэлээр хамтран ажиллаж байна аа

Avatar

Зочин 2020-02-07 202.55.188.84

ok

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж