Гэр хорооллыг барилгажуулчихаад шоуд! | News.MN

Гэр хорооллыг барилгажуулчихаад шоуд!

Гэр хорооллыг барилгажуулчихаад шоуд!

Гэр хорооллыг барилгажуулчихаад шоуд!

Барилгын салбар цагдаагийн хурандаа нарын “саалийн үнээ” болсон байхад сайд Х.Баделхан “Барилгын салбар хямралаас гарсан” гэж тодров.

Саяхан “Бавгар” ХХК-ийн захирал Х.Оюун цагдаагийн албан хаагчдад зориулсан 300 айлын орон сууц барих ажил авсныхаа төлөө  хурандаад нь 2 пентхаус, 30 байр үнэгүй өгөх дарамт шахалттай тулсан тухайгаа ярьсан.

Зориг гаргаад илчилсэн нь энэ болохоос биш дарамталсан нэгэнд хүссэнийг нь өгөөд ажлаа зохицуулдаг нь ч бий л гэх. Харамсалтай нь, энэ дарамт шахалт салбар хариуцсан сайдад нь хамаагүй юу, аль эсвэл сайд Ц.Нямдоржоос айв уу. Ганц ч үг ганхийсэнгүй.

Уг нь Барилгын сайд нь ийм зүйлтэй эвлэрэхгүй, гомдол хүсэлт авна,  тэмцэнэ гэдгээ мэдэгдээд түүчээлсэн бол авлига хээл хахуулийн идээ бээрийг шахаж болох л байв.

Захын жишээ татахад бизнесменүүд барьсан барилгаа улсын комисст хүлээлгэн өгөхийн тулд гарыг нь цайлгадаг гэх асуудал хөндөгддөг.  Хэрэв энэ салбар авлига хээл хахууль, хүнд сурталгүй болбол барилгын өртөг буурна. Энэ тохиолдолд  иргэд орон сууцыг хөөсгүй үнээр худалдан авах боломж бүрдэнэ. Тэр хэрээр илүү олон иргэнээ орон сууцжуулж, утаанаасаа цаг алдалгүй салж чадна. Тодруулж хэлбэл, авлига, хээл хахууль, хүнд суртал  барилгын үнэд нь шингэдэг учраас иргэд ч орон сууцтай болж чаддаггүй, барилгын салбар нь ч хөгждөггүй, зарим нь дампуурч, зарим нь амиа аргалахтайгаа л явсаар өдийг хүрсэн билээ.

Хэдийгээр Х.Баделхан сайдын хувьд барилгын тусгай зөвшөөрөл олгох эрхийг төрийн бус байгууллагад шилжүүлсэн гавьяатай ч ганц энэ ажил салбарыг нь цүнхчдээс салгаад, авлига, хээл хахууль хүнд суртлыг багасгана гэвэл түүн шиг худал зүйл байхгүй. Ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх,  иргэдийн худалдан авалтад тохирсон орон сууц барьж, зах зээлд нийлүүлэгддэг болсон цагт барилгын салбар хямралаас гарна, авлига хээл хахууль арилна. Гэвч энэ ажил Х.Баделхан сайдыг барилгын салбарыг удирдсанаас хойш хөдөлсөнгүй. Жишээ татвал, ипотекийн зээл олголт буурснаас ар өврийн хаалга сурагласан, авлига хээл хахуулийг нь өгөөд ч болов орон сууцтай болъё гэсэн иргэд олон боллоо.

Харин сайд Х.Баделханы тайлбарласнаар өнгөрсөн 2019 онд 6476 өрх ипотекийн зээлд хамрагдсан нь 2018 оныхтой харьцуулахад 30 гаруй хувиар өссөн нь бараг ололт юм байх.

Хэт их ипотекийн зээл олговол эдийн засаг хямарч, мөнгөний ханш 2 дахин унана. Ардчилсан нам Засгийн эрх барьсан 2012-2015 онд их хэмжээний цаасан мөнгө хэвлэж, ипотекийн зээл олгосон нь эдийн засгийн хямралд оруулсан гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ. Нэг үгээр хэлбэл, ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэх нь эргээд эдийн засагт халтай тусна гээд хөдлөх шинжгүй.

Гэтэл нөгөө талд нь урьдчилгаа 30 хувиа бүрдүүлсэн, орлого нь хүрдэг ч ипотекийн зээл хүртээмжгүйгээс хадмын хаяа, халаасны өрөө түрээслэн амьдрах залуус олширсоор л байна. Түрээсийн байрны сарын үнэ дунджаар 400.000-500.000 төгрөг. Хэрэв ипотекийн зээлд хамрагдвал түрээсэнд төлбөр төлөх шаардлагагүй болно.

Ардын Засгийн үед хашааны газар маань барилгажихгүй нь. Үнэ ханш нь унасаар 00-ын үнэд ч хүрэхгүй боллоо гэдэг гомдол ч үргэлжилсээр л байна. Үнэндээ ч нийслэлийн хэмжээнд 220 мянган өрх гэр хорооллыг бүрдүүлж байгаа ч дахин төлөвлөлтийн ажил яваагүй. Барилга хот байгуулалтын яам нь бодлогоо гаргаад хувийн хэвшлээ татаад, хоттойгоо хүч хавсраад зүтгэсэн бол өнөөдөр гэр хорооллоос ядаж 10 мянган өрхийн хашааны газрыг дахин төлөвлөлтөд оруулж, тохилог орон сууцанд амьдрах боломж олгож болох байв.

Мөн Ардчилсан нам Засгийн эрх барьж байхдаа хямд өртгөөр орон сууц барих боломж байна гэдгийг харуулж "Буянт-Ухаа-1" хорооллыг байгуулсан. Нэг м2 нь 950 мянган төгрөгөөр үнэлэгдсэн хямд үнэтэй орон сууц барьсан. Үр дүнд нь 1000 гаруй иргэн ипотекийн зээлд хамрагдаж, хямд үнэтэй орон сууцтай болсон. Хоёр дахь нь буюу "Буянт-Ухаа-2" хорооллын ажил эхлүүлээд МАН-д шилжүүлсэн ч санхүүжилтээс шалтгаалж цаг алдсаар өнгөрсөн жилд ашиглалтад оруулсан.  Нийт 972 айлын орон сууц ашиглалтад орж, түрээсийн хэлбэрээр ашиглуулахаар болж, бүртгэл зарлахад 35 мянган иргэн хамрагдсан байдаг. Нийлүүлэлтээсээ давсан эрэлт бүртгэгдсэн нь хямд өртөгтэй орон сууцны эрэлт ямар их байгааг харуулсан үзүүлсэн болсон билээ.

Нийслэл нийлүүлтээс давсан эрэлтийг зохицуулахын тулд сонгон шалгаруулалт зарласан. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, залуу гэр бүл, төрийн албан хаагч гэсэн ангиллаар бүртгэж, хамгийн олон хүүхэдтэй, хамгийн өндөр настай гэх үзүүлэлтийг харгалзан үзэж, түрээсийн байранд амьдрах иргэдийг сонгосон байдаг.

Жишээ татвал, ахмад настнуудыг хамруулах бүртгэлд 64 настай Н.Ган-Од бүртгүүлэхэд 737-д эрэмбэлэгдсэн. Яагаад ийм хойгуур эрэмбэлэгдсэн шалтгаанаа лавлахад “Та 20 жил хүлээх болжээ. 84-өөс дээш настай ахмад настныг түрээсийн байранд эхэнд нь хамруулж байна” гэдэг тайлбар хийсэн байдаг. Орон сууцны эрэлт ийм л байна.

Харин Барилга хот байгуулалтын сайдын хувьд барилгын салбар хямралаасаа гараад хөгжиж буй юм байх. Эцсийн эцэст барилгын салбар хямралаас гарна, хөгжинө гэдэг нь нийслэлийн гэр хороолол барилгажиж, иргэдийн худалдан авах чадварт нийцсэн орон сууц ашиглалтад орж, эзэнтэй болсноор хэмжигдэнэ үү гэхээс биш зах зээлд борлогдохгүй байгаа тэрбумын өртөгтэй орон сууц, пентхаусаар төсөөлдөг юм биш. Өөрөөр хэлбэл, барилга барих нь нэг хэрэг, харин тэр нь ашиглагдаж чадаж байгаа юу гэдэг хувийн хэвшлийн салбарын ч төрийн ч ажлыг нэг дор шалгах үзүүлэлт гэж хэлж болно.

Барилгын салбараар шоудмаар байвал эхлээд гэр хорооллыг барилгажуулчих, Х.Баделхан сайд аа.

Г.ХОРОЛ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-07 139.5.216.251

Гэр хорооллыг зуслангын хаус маягаар төлөвлө байшин дотроо оо ваннтай хашаан дотроо шээдэг тэгээд ногоо тарьдаг

Avatar

иргэн 2020-02-07 150.129.141.162

Эхлээд иргэдээ байр худалдан авах орлоготой болгочих, тэгээд түрээсийн байр эхний ээлжинд олноор бариад өгөхөд хот утаанаас сална, заавал амины орон сууцанд амьдрана гэдэг мөрөөдлөөсөө салцгаая,

Avatar

зочин 2020-02-07 202.9.46.60

ТЭЦ-3 утаа үнсээрээ Хан Уулыг утаж алахнээ !!! ..

Avatar

Зочин 2020-02-07 64.119.25.148

Та төр засгаа муулж гоошлохгүй шүү

Avatar

Зочин 2020-02-07 66.181.161.30

Барилга барих бүхий л зөвшөөрлийг авахад төрийн байгууллагыхан шат шатндаа маш их их хүнд сурталттай барилга барих зөвшөөрөл улсын комисст оруулах зэрэг ажлыг сайд та шалгаад хаана нь засч сайжруулахаа бодооч. Дарга нар нь шалтаг шалтгаан хэлээд суучихдаг бизнесийхэн зээл аваад барилгаа эхлэх хэлэг ажилчиддаа цалин өгөөд нөгөө зөвшөөрлөө хүлээгээд дулааны улирал дуусаад өвөл болдог. Зөвшөөрөл өгдөг дарга нарт энэ огт хамаагүй.

Avatar

Аол 2020-02-07 203.91.115.48

УТАА ИХТЭЙ БНА ШҮҮ ӨНГӨ НЬ ӨӨРЧЛӨГДСӨН МАШ ХОРТОЙ ӨМНӨХӨӨСӨӨ ХОРТОЙ УТАА НЭМЭГДЛЭЭ САЛХИГҮЙ ӨДӨР БҮР ИХ БНА ГАДАА ГАРААД ХАР УТАА БАЙДАГГҮЙ ГАЗАР УТААТАЙ БОЛЖ ХООЛОЙ ХОРСОЖ БНА МАСКАА ЗҮҮГЭЭРЭЙ ТОМУУ ИХТЭЙ БНА УТААГҮЙ БОЛСОН ГЭЖ ШОУДАЖ БАЙХААР ЭНЭ УТААНЫ ХОРОО ЗӨВ ТАЙЛБАРЛА ДАА МАЛНУУДАА АРД ТҮМНИЙГ ТЭНЭГ ГЭЖ БОДДОГ МАН СӨНӨТҮГЭЙ

Avatar

Зочин 2020-02-07 66.181.184.81

2020 ond MAN l bish shuu. Oor yamar ch nam bsan yaahav. 4 jil hulgai l hiilee oor Yu ch hiisengui ene buzar nam

Avatar

ЗОЧИН 2020-02-07 213.227.140.212

2020 онд МАН, АН биш БНН биш МАХН биш дан залуучууд гаргая даа. Залуу хүмүүс эрч хүчтэй арай өөр байх байлгүй дээ. Одоо байгаа хэд гарвал базарваань м болох шинжтэй улс орон эмнэлэг, сургууль хүрэлцэхгүй байхад зүв зүгээр зээл аваад төлөөд явж улсуудад 300 гаран сая доллар тараагаад хаячих юм аа.

Avatar

Зочин 2020-02-07 66.181.161.31

MANiig lav songohgui

Avatar

Зочин 2020-02-07 202.126.89.245

Энэ сайдуудаас ганц Казах сайд сайн байгаа шүү

Avatar

Зочин 2020-02-07 202.179.2.138

muu kazakuud

Avatar

Иргэн 2020-02-07 103.212.119.120

Иргэдээ эмчлэх эмнэлгээ барьчихдаг болоосой. Хүүхдээ сургадаг сургуулиа барьчихдаг болоосой.
Тэгээд дараа нь томордог болчихоорой.
Түмний хайрыг хүлээдэг болчихоорой

Avatar

Дорж 2020-02-07 202.126.88.147

Барилгын салбар хөдөлж эхэлсээ зөв яваа шүү сайд сайн ажиллаж байгаа

Avatar

зочин 2020-02-07 192.82.64.190

Хотын төвийн орон сууцнуудыг буулгах гэж улайрч байхаар гэр хорооллын айлуудаа орон сууцанд эхлээд оруулчих. 40,50 мянгатын газар маш үнэтэй учир бизнес хийхээ бодоод ингэж улайраад байна уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж