Киргизийн Ерөнхийлөгч асан Аскар Акаевын ууган хүү 44 насандаа Москвад амьсгал хураажээ. "Sputnik Кыргызстан"-д мэдээлснээр, Айдар Акаевт эмнэлгийн тусламж үзүүлсэн ч зүрхний шигдээс өвчний улмаас хорвоог орхисон байна. Ерөнхийлөгч асан Акаев ОХУ-ын нийслэлд эхнэр, хүү болон охины хамт амьдарч байсан аж.
Өнгөрсөн 2005 онд Киргизэд “хонгор зул цэцгийн” гэх хувьсгал болж, эрх мэдлээ алдсаных нь дараа Айдар Акаевын эсрэг хэд хэдэн эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Мөн Бүгд найрамдах улсын Ерөнхийлөгч асны хүүг санхүүгийн луйвар хийсэн хэрэгт сэжиглэн, бүх хөрөнгийг нь хураан авчээ. Энэ үед Акаев гэр бүлийн хамт нутгаа орхин, Орос руу явсан аж.
Эх сурвалж: АиФ, RT
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ