Хуучирсан мэдээ: 2020.02.07-нд нийтлэгдсэн

Соёл зөвлөж байна
Хөлс

Дасгал хийх үед тулгардаг бас нэг асуудал бол мэдээж хөлс. Хөлс бол биеийн халуун нэмэгдэх үед өөрөө өөрийгөө хөргөх автомат процесс бөгөөд үүнийг дагаад гарч ирэх нэг асуудал нь хөлсний үнэр байдаг. Гэтэл бидний хөлснөөс ялгарч байна гэж боддог энэ үнэр нь үнэндээ хөлснийх биш гэдгийг та мэдэх үү ?

Хүний биед Эккрин, Аппокрин гэсэн 2 төрлийн хөлсний булчирхай байдаг. Эвгүй үнэр нь ихэвчлэн Аппокрин булчирхай бүхий газруудаас ялгардаг бөгөөд аппокрин булчирхай нь суга, зовхи, цавь, умдагны болон бусад үс, хошногонд их байдаг.

Аль ч булчирхайнаас ялгарсан хөлс ямар ч үнэргүй шингэн бөгөөд бидний арьсан дээр байгаа бактериудтай исэлдэх процессийн дүнд үүссэн хүчлээс л эвгүй үнэр ялгардаг байна. Хөлсийг задалж энэ үнэрийг үүсгэж буй хэд хэдэн төрлийн бактери байдаг бөгөөд алчуур, хувцас зэргийг сольж хэрэглэснээс болж хүнээс хүнд халдах боломжтой.

Мөн таргалалт, чихрийн шижин, халуун ногоо ихтэй хоол хүнс иддэг хүмүүсийн хөлсний найрлаганд өөрчлөлт орсноор эвгүй үнэр үнэртэх нөхцөл болдог байна.

Соёл Фитнесс клубын эмч, дасгалжуулагч, хүний их эмч Н.Лүдэвдорж


Мэргэжлийн дэлгэрэнгүй зөвлөгөө авахыг хүсвэл https://www.facebook.com/tsahimfitnessemch/  эсвэл https://www.facebook.com/soyolwellnesscenter/  болон өөрийн биеэр ирж нарийн зөвлөгөө авахыг хүсвэл Монголын анхны магадлан итгэмжлэгдсэн Соёл фитнесс клубээр ороод гараарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж