Коронавирусын халдвар тархахаас сургийлэн хоёдугаар сарын 14-нөөс эхлэн ОХУ-аас Хятад руу болон Хятадаас ОХУ руу хэсэг хугацаанд ямар ч чартерийн нислэг хийхгүй байх шийдвэрийг Росавиация гаргаснаа мэдэгдлээ. Хятадаас Оросоор дамжин нисэх гадаадын зоргчигдыг нэвтрүүлэхийг хоёрдугаар сарын 4-нөөс ОХУ зогсоогоод байгаа юм.
Энэ шийдвэр хоёрдугаар сарын 14-ний 00.00 цагаас хэрэгжих ажээ.
ОХУ-д одоогоор коронавирусын сэжигтэй хоёр тохиолдол илрээд байгаа юм. Сэжигтэй хүмүүс одоо эмнэлгийн хяналтад байгаа бөгөөд хоёул Хятадын иргэн юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ