Коронавирусын халдвартай холбоотойгоор Хятадаас оруулж ирэх хүнсний ногооны импорт буурсан төдийгүй Владивостокийн хэд хэдэн супермаркетад хятад ногооны үнэ хямдарсан талаар РИА Новости мэдээллээ.
Вирусын халдвар тархалт нэмэгдэж, хилийн боомтын хөдөлгөөний хязгаарласны дараахан Приморийн хязгаарын дэлгүүрүүдэд хүнсний ногоо эрс ховордож, хятадын импортын нэг кг улаан лооль, өргөст хэмх 100-180 рубль хүрчээ. Хилийн автозамын хөдөлгөөнийг одоо нээсэн бөгөөд хүнсний ногооны хангамж сайжирсан болохыг мужийн захиргаа мэдээлж байна. Гэсэн ч үнэ бага зэрэг буурсан байна.
Худалдааны “Реми” сүлжээний захирал Дмитрий Сулеевын хэлснээр хэдийгээр боомтын хөдөлгөөнийг нээж хүнсний ногооны хангамж дээрдсэн ч үнэ төдийлөн буураагүй ажээ. Тухайлбал, өргөст хэмх, улаан лооль нэг кг нь 190-210 орчим рубль байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ