Ойрын хоёр жилдээ Орост үл хөдлөх хөрөнгийн үнэ дор хаяж 25 хувиар нэмэгдэнэ хэмээн Холбооны зөвлөлийн гишүүн Сергей Лисовский "Известия" сонинд ярьсан байна.
Энэ нь барилгын салбарт олгож байгаа зээлийн хүү нэмэгдсэн, барилгын компаниудад тавигдах санхүүгийн шаардлагыг өндөрсгөсөнтэй холбоотой хэмээн тэр хэлжээ. Шинээр баригдах барилгадаа зарцуулах хөрөнгийн 30-40 хувийг хөрөнгийн дансандаа байлгах журмыг ОХУ-ын Засгийн газраас өнгөрсөн 2019 онд гаргасан нь барилгын компаниудын зардлыг дор хаяж найман хувь нэмэгдүүлсэн гэж тэр үзэж байгаа ажээ.
“Зардлынхаа 30-40 хувийг дансандаа байлгах төдийгүй барилга баригдаж дуустал энэ харьцааг барих хэрэгтэй болж байгаа юм. Санхүүгийн энэ мэт хатуу нөхцөлөөс шалтгаалан барилгын салбарын жижиг тоглогчид тоглоомоос гарч зөвхөн томчууд нь үлдэн, тэд монопол байдалтайгаар үнээ нэмж байна” Сергей Лисовский хэллээ.
Дансандаа зардлынхаа 30-40 хувийг байлгах журмаас өмнө барилгын компаниуд зээлдэгчээс шууд зээл аван барилгаа эхлүүлж болдог байсан юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ