Италид хурдны галт тэрэг замаасаа гарч, хоёр хүний амь хохирчээ

Хуучирсан мэдээ: 2020.02.06-нд нийтлэгдсэн

Италид хурдны галт тэрэг замаасаа гарч, хоёр хүний амь хохирчээ

Италид хурдны галт тэрэг замаасаа гарч, хоёр хүний амь хохирчээ

Италийн хойд нутгийн Лоди хотод Пүрэв гариг (2020.02.06)-ийн өглөө хурдны галт тэрэг замаасаа гарч осолдсоны улмаас хоёр хүн амиа алдаж, 30 орчим хүн гэмтэж бэртсэн талаар Corriere della Sera мэдээлжээ. Миланаас Салерно хот руу явж байсан 9595 дугаартай “Frecciarossa” галт тэрэг өглөөний 05:35 цагт замаасаа гарч, хоёр вагон хөмөрсөн байна.

Ослын улмаас галт тэрэгний хоёр жолооч амиа алджээ. Италийн төмөр замын цагдаагийн газраас мэдээлснээр, уг галт тэргээр 28 хүн зорчиж явсан бөгөөд зорчигчдын дийлэнх нь хөнгөн гэмтэж, бэртсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн байна.

Ослын газарт онцгой байдал, түргэн тусламж, цагдаагийнхан очиж хүмүүсийг нүүлгэн шилжүүлж, ослын шалтгааныг тогтоохоор холбогдох албаныхан ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: RT
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж