Токио-2020 зуны олимпийн наадмыг цуцлахгүй | News.MN

Токио-2020 зуны олимпийн наадмыг цуцлахгүй

Токио-2020 зуны олимпийн наадмыг цуцлахгүй

Токио-2020 зуны олимпийн наадмыг цуцлахгүй

Тун удахгүй хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон 32 дахь удаагийн зуны олимпийн наадам арлын Японы Токио хотод нээлтээ хийнэ. Гэвч дэлхий нийтийг цочроогоод буй шинэ коронавирусийн улмаас олон арван тэмцээн уралдаан цуцлагдаж байгаа энэ үед Токио-2020 зуны олимпийн наадмыг зохион байгуулагчдын зүгээс олимпийн наадам энэхүү шинэ вирусээс үл хамааран төлөвлөгөөний дагуу зохион байгуулагдана хэмээн мэдэгджээ.

Өнгөрсөн Баасан гариг (2020.01.31)-т гаргасан тус хорооны мэдэгдэлд "Бид хэзээ ч олимпийн наадмыг цуцлах талаар бодож байгаагүй. Бид олон улсын олимпийн хороо болон бусад байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, шаардлагатай гэсэн арга хэмжээнүүдийг авна" хэмээжээ.

Япон улсын Ерөнхий сайд Абе Шинзо өмнө нь мэдэгдэхдээ "Олимп болон паралимпийн бэлтгэл ажлууд энэхүү вирусийн дэгдэлтээс үл хамааран тогтвортой явах ёстой" хэмээжээ. БНХАУ-ын Ухань хотоос үүсэлтэй энэхүү шинэ коронавирусээр Япон улсад 45 хүн өвчилсөн байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Мөнхжаргал 2020-02-06 103.57.95.99

10 сар болтол хойшлуулж өгөөч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж