Тун удахгүй хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон 32 дахь удаагийн зуны олимпийн наадам арлын Японы Токио хотод нээлтээ хийнэ. Гэвч дэлхий нийтийг цочроогоод буй шинэ коронавирусийн улмаас олон арван тэмцээн уралдаан цуцлагдаж байгаа энэ үед Токио-2020 зуны олимпийн наадмыг зохион байгуулагчдын зүгээс олимпийн наадам энэхүү шинэ вирусээс үл хамааран төлөвлөгөөний дагуу зохион байгуулагдана хэмээн мэдэгджээ.
Өнгөрсөн Баасан гариг (2020.01.31)-т гаргасан тус хорооны мэдэгдэлд "Бид хэзээ ч олимпийн наадмыг цуцлах талаар бодож байгаагүй. Бид олон улсын олимпийн хороо болон бусад байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, шаардлагатай гэсэн арга хэмжээнүүдийг авна" хэмээжээ.
Япон улсын Ерөнхий сайд Абе Шинзо өмнө нь мэдэгдэхдээ "Олимп болон паралимпийн бэлтгэл ажлууд энэхүү вирусийн дэгдэлтээс үл хамааран тогтвортой явах ёстой" хэмээжээ. БНХАУ-ын Ухань хотоос үүсэлтэй энэхүү шинэ коронавирусээр Япон улсад 45 хүн өвчилсөн байна.
Холбоотой мэдээ