Оцон шувууд хүнийхтэй ижил системээр харилцдаг

Хуучирсан мэдээ: 2020.02.06-нд нийтлэгдсэн

Оцон шувууд хүнийхтэй ижил системээр харилцдаг

Оцон шувууд хүнийхтэй ижил системээр харилцдаг

Хүн төрөлхтний ямар ч хэлэнд хамгийн их хэрэглэгддэг үгс хамгийн богино байдаг. Оцон шувуудын харилцааны систем ч мөн адил.

Италийн хэсэг судлаачид Африкийн оцон шувууд хүн төрөлхтөнийхтэй ижил системээр харилцан ойлголцдог гэдгийг олж нээжээ. Судлаачид Италийн амьтны хүрээлэнгийн гурван өөр сүргийн насанд хүрсэн, ганц бие 28 оцон шувуудын үржлийн үеэрээ гаргасан 590 өөр төрлийн авиаг бичиж авчээ.

Тийнхүү судалж үзээд бүх авиаг гурван ерөнхий хэлбэрт хуваасан байна. Тэдний дундаас хамгийн их хэрэглэгдэж байсан "үгс" нь хамгийн богино авианууд байх агаад хамгийн урт авианууд нь богино авиануудаасаа бүтсэн байжээ.

Судлаачид дээрх хоёр шинж нь хүн төрөлхтний харилцааны системтэй ижил байгааг онцолж байна. Хүн төрөлхтөний хувьд хамгийн их хэлэгддэг үгс богино байх агаад урт өгүүлбэр нь богино үгсээс бүтсэн байдаг онцлогтой.

Биологийн шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн дээрх судалгаанд бичсэнээр энэхүү хоёр хэлзүйн хуулийг Ципфагийн богинын хууль, Мензарата-Альтманагийн холбогдох хууль хэмээн нэрлэдэг аж.

Оцон шувууд гаргаж чадах авиануудаа ашиглан байж болох хамгийн богиноор харилцахыг эрмэлздэг бөгөөд хамгийн энгийн ойлголтуудаа хамгийн богиноор илэрхийлдэг ажээ.

Дээрх нээлт нь оцон шувуудын хүн төрөлхтөнтэй ижил төстэй байдлыг харуулсан анхны судалгаа биш юм. Өмнө нь мөн оцон шувууд хүн төрөлхтөнтэй адил ижил хүйстэнтэйгээ явалдах тохиолдол байдгийг тогтоож байсан.

Африкийн оцон шувууд нь Өмнөд Африк болон Намибийн эргээр нутагладаг байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж