Монголд долоон улсаас 1.5 сая ширхэг амны хаалт орж иржээ | News.MN

Монголд долоон улсаас 1.5 сая ширхэг амны хаалт орж иржээ

Монголд долоон улсаас 1.5 сая ширхэг амны хаалт орж иржээ

Монголд долоон улсаас 1.5 сая ширхэг амны хаалт орж иржээ

Гаалийн ерөнхий газраас мэдээлж буйгаар, Монгол Улс энэ оны нэгдүгээр сард 68.7 мянган амны хаалт импортолсон бол өмнөх оны нэгдүгээр сард 509.0 мянган амны хаалт импортолсон байна.

Өнөөдрийн байдлаар (2020.2.06) Монгол Улсад Турк, БНСУ зэрэг долоон улсаас 16 аж ахуйн нэгж, 10 гаруй хувь хүмүүсийн импортолсон нийт 1.5 сая ширхэг амны хаалт орж иржээ.

Гаалийн байгууллага шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор тусламжаар ирж буй амны хаалт болон хувийн бусад хамгаалах хэрэгслийг улсын хилээр шуурхай нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа аж.

Хувь хүмүүсийн хэрэглэх амны хаалтыг тусгай зөвшөөрөл, лицензгүйгээр, эмнэлгийн зориулалтаар ашиглах амны хаалтыг Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу Эрүүл мэндийн яамнаас олгосон тусгай зөвшөөрөлтэйгээр улсын хилээр нэвтрүүлж буй юм байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

[[[[[[[[[[[[]]]]]]]]]]]]]]]]] 2020-02-06 43.242.241.154

Гаалийн хэдэн шуналын туламнууд яахаараа ингэж худлаа хуцадгийн бэ, Татвар, гарын мөнгө өг, өгөхгүй бол оруулахгүй гээд баахан мөнгө аваа биздээ. Тэгээд худлаа шаагаад "дэмжлэг үзүүлсэн" гэнээ

Avatar

Зочин 2020-02-06 174.242.77.194

Haha. Gaaliin heden avgai nar mungu tsohij chadahgui booj uhej bgaa BH daa

Avatar

Tsegi 2020-02-06 66.181.184.20

Ene uildverlegdeed bga masknuud n bs haana bnaa? Eruusu mask oldohgui ym. udur bolgon l emiin san orj mask asuuhiin…

Avatar

Алтан 2020-02-06 66.181.182.92

Энэ их маск чинь хаагуур зарагдаад бгаа юм бэ. Өнөөдөр 8 эмийн сан ороход бүгдл маск бхгүй гэсэн. Хаана бгаа юм бэ авья.

Avatar

м 2020-02-06 103.229.121.12

Сая гаруй хүнтэй хотын 1 өдрийн л хэрэглээ байна ш дээ.

Avatar

Зочин 2020-02-06 66.181.164.248

Хаагуур зарагдаад байгаа юм бол доо энэ орж ирсэн амны хаалтууд нь………….
Орсон эмийн сан болгон л байхгүй дууссан гэх юм байна лээ….. байгаа нэг нь үнэтэй гэж чигтэйхэн…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж