Шинэ төрлийн коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор Вьетнам улсын Засгийн газар 2020 оны 2-р сард ямар нэг спортын үйл ажиллагааг өөрийн улсад зохион байгуулахгүй гэсэн шийдвэр гаргасныг Вьетнамын Хөлбөмбөгийн Холбоо Азийн Хөлбөмбөгийн Холбоонд мэдэгдсэн.
“AFC Cup – 2020” тэмцээний хэсгийн шатанд өрсөлдөж байгаа Вьетнамын “Хо Чи Мин Сити” болон “Тан Куангнинг” багуудын тоглолтод энэхүү шийдвэр шууд нөлөөллөө.
Ингэснээр Азийн Хөлбөмбөгийн Холбоо 2-р сард нутагтаа хүлээн авах байсан 2 тоглолтыг зочин багийн тоглолтын хуваарьтай сольж явуулахаар боллоо. Ингэснээр “Хо Чи Мин Сити болон Янгон Юнайтед багуудын эхний тоглолт 2-р сарын 11-ны өдөр Мьянмар улсын Янгон хотноо болохоор болж хариу тоглолт 2020 оны 4 сарын 29-ны өдөр Вьетнам явагдахаар боллоо.
Үүнтэй адил Тан Куангнинг болон Церес Негрос багуудын эхний тоглолт 2-р сарын 25-ны өдөр Филиппин улсад болох бол хариу тоглолт Вьетнамд 2020 оны 3-р сарын 13-ны өдөр явагдана.
Мөн Азийн Хөлбөмбөгийн Холбоо “AFC Cup – 2020” тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд болох Туркменистаны “FC Ахал” болон Киргизийн “FC Нэфчи, Монголын “Улаанбаатар Сити” болон Тайваний “Тайпауэр Компани” багуудын тоглолт товлосон өдрөө буюу 2 сарын 5-ны өдөр явагдаагүй болохыг мэдээлж байна.
Холбоотой мэдээ