Токио-2020 олимп: Япон улс 30 алтан медаль авах боломжтой

Хуучирсан мэдээ: 2020.02.06-нд нийтлэгдсэн

Токио-2020 олимп: Япон улс 30 алтан медаль авах боломжтой

Токио-2020 олимп: Япон улс 30 алтан медаль авах боломжтой

Хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон 32 дахь удаагийн зуны олимпийн наадам арлын Японы Токио хотын шинэ олимпийн цэнгэлдэх хүрээлэнд ирэх долдугаар сарын 24-нд нээлтээ хийнэ. Спортын тандалт судалгаа хийдэг "Грэйснөүт спортс" компанийн зүгээс гаргасан судалгааны үр дүнд Япон улс энэ удаагийн нутаг дээрээ зохион байгуулж буй олимпийн наадамдаа 30 алтан медаль авах боломжтой гэжээ. Харин Хятад улс 43 алтан медаль, АНУ 47 алтан медаль авах боломжтой хэмээн судалгаа гаргажээ. Доорх хүснэгтэд "Токио-2020" зуны олимпийн наадмын медалийн урьдчилсан таамгийг гаргасан байна.

 

Япон улсын хувьд Рио-2016 олимпийн наадамд 12 алтан медаль хүртэж, багийн дүнгээр зургадугаар байранд нийт 41 медальтай жагссан юм. "Грэйснөүт спортс" компаний судлаачдын үзэж буйгаар, Япон улсын алтан медаль авах боломжтой гол төрлүүд нь нийслэл Токио хотод болж байгаа нь тэдэнд давуу талыг олгоно хэмээн үзжээ. Харин энэхүү хүснэгт медалийн тоо дараагийн олимпийн наадамд хэрхэн өсөх вэ гэдгийг таамгаар харуулж байна.

"Токио-2020" зуны олимп нь нийт 339 спортын төрлөөр зохиогдох гэж байгаа бол өмнөх Рио-2016 зуны олимпийн наадам нь 306 спортын төрлөөр явагдаж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж