СЕХ-ны гишүүд тангараг өргөлөө

Хуучирсан мэдээ: 2020.02.06-нд нийтлэгдсэн

СЕХ-ны гишүүд тангараг өргөлөө

СЕХ-ны гишүүд тангараг өргөлөө

УИХ чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр сонгогдсон О.Амгаланбаатар, Г.Байгалмаа, Э.Батболд, Д.Баяндүүрэн, Б.Ганбат нарын тангараг өргөх ёслол өнөөдөр боллоо. Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд УИХ-аар орж томилогдсон гишүүдийг Төрийн байгуулалтын байнгын хорооноос зохион байгуулж тангараг өргүүлэх хуультай.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт “Сонгуулийн төв байгууллага болох Сонгуулийн Ерөнхий Хороо, түүний гишүүд нь Үндсэн хуулиар баталгаажуулсан “…Иргэдийн шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох, төрийн байгууллагад сонгох, сонгогдох…” эрхийг гардан хэрэгжүүлэгч билээ. Тиймээс Сонгуулийн Ерөнхий Хорооны үйл ажиллагааны бие даасан, хараат бус байдлыг бүрэн хангаж, хууль дээдлэх, улс төрийн хувьд төвийг сахих, асуудлыг хамтран хэлэлцэж шийдвэрлэх, ил тод, шударга байх зарчмыг хэлбэрэлтгүй баримтална гэдэгт итгэж байна.

Та бүхэн Монгол Улсын Үндсэн хуульд өргөсөн тангарагтаа чин үнэнч байж, монгол төрийнхөө хууль тогтоомжийг ёсчлон биелүүлж, сонгогч олон түмнийхээ итгэл найдварыг нэр төртэй биелүүлэх болтугай. Ардчилсан чөлөөт сонгуулийн алтан дэнс, ард түмний засаглах эрхийн мөнхийн манаа болсон Та бүхний ажилд амжилт хүсье” гэсэн юм.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж