“Зүүн хойд Азийн байгалийн хий болон дамжуулах хоолойн форум”-ын “Гүйцэтгэх хорооны хурал” боллоо

Хуучирсан мэдээ: 2019.11.05-нд нийтлэгдсэн

“Зүүн хойд Азийн байгалийн хий болон дамжуулах хоолойн форум”-ын “Гүйцэтгэх хорооны хурал” боллоо

“Зүүн хойд Азийн байгалийн хий болон дамжуулах хоолойн форум”-ын “Гүйцэтгэх хорооны хурал” боллоо

Монгол Улсын Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгийн санаачлагаар “Зүүн хойд Азийн байгалийн хий болон дамжуулах хоолойн форум”-ын “гүйцэтгэх хорооны хурал”-ыг 2019 оны 11 дүгээр сарын 4-5-ны өдрүүдэд Гадаад харилцааны яаманд Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн, Гадаад харилцааны яамны дэргэдэх Хөрөнгө оруулалтын судалгааны төвтэй хамтран зохион байгуулав. Форумд Япон Улс, БНХАУ, ОХУ, БНСУ-ын төлөөлөгчид болон Эрчим хүчний яам, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны төлөөлөгчид, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Эрчим хүчний сургуулийн эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн 30 гаруй төлөөлөгчид оролцлоо. Форумын гүйцэтгэх хорооны хурлаар шинээр элсэх байгууллагыг батлах, форумын 2020 оны олон улсын хурлыг ОХУ-ын Сахалинд зохион байгуулах, форумын гишүүн орнуудын байгалийн хийн ашиглалт, ирээдүйн эрэлт хэрэгцээний талаар эрдэмтэн, судлаачид, форумын гишүүн байгууллагуудын хооронд илтгэл тавьж, яриа хэлэлцүүлэг зохион байгуулсан.

Монголын талаас Эрчим хүчний яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Г.Энхтайван, Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Даваасүрэн тэргүүтэй албаныхан оролцов. Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн захирал М.Түмэнжаргал Монгол улсын нутгаар 1000 гаруй км байгалийн хий хоолойг төмөр зам дагуу барих, байгалийн хийн ирээдүйн эрэлт хэрэгцээг 2.7 тэрбум шоо метр болохыг тооцоо, судалгаа бүхий илтгэл тавьсан.

Форумын хүрээнд Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын хийн зах зээлийн тухай мэдээллүүдийг нэгтгэн авах, эдгээр улсад хэрэгжүүлэх байгалийн хийн хоолойн асуудлаар гаргах шийдвэрт судалгааны хүрээлэнгүүдийн эрдэм шинжилгээний судалгааны ажлууд чухал ач холбогдолтой юм.

Форумын үйл ажиллагаанаас Монгол Улстай холбоотой дараах санал, зөвлөмжийг гаргав. Үүнд:

  • "Зүүн хойд Азийн байгалийн хий болон дамжуулах хоолойн форум"-ын цаашдын үйл ажиллагаанд Монгол Улс /Эрчим хүчний яам, ЭХЭЗХ/ идэвхи санаачлагатай оролцох,
  • ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын Эрчим хүчний системийн институт болон Монголын Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн хоорондын олон жилийн найрсаг хамтын ажиллагааг дэмжиж, 1985-1987 онуудад боловсруулсан ОХУ-аас БНХАУ-д байгалийн хийн дамжуулах хоолойг Монгол улсын нутгаар тавих судалгааны ажлыг хамтран шинэчлэх талаар идэвхитэй ажиллах,
  • "Зүүн хойд Азийн байгалийн хий болон дамжуулах хоолойн форум"-ын 2020 оны олон улсын хурлыг ОХУ-ын Сахалин мужид зохион байгуулахад Монголын талын төлөөлөгчдийг тодорхой судалгаатай оролцуулах арга хэмжээ авах,
  • Монголын тал байгалийн хийн хэрэглээг урьдчилан тооцох, холбогдох судалгаа хийх, төлөвлөгөө боловсруулах зэрэг санал гаргалаа.

Эх сурвалж: ЭХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж