Роберт Паттинсоныг дэлхийн хамгийн царайлаг эр гэв

Хуучирсан мэдээ: 2020.02.06-нд нийтлэгдсэн

Роберт Паттинсоныг дэлхийн хамгийн царайлаг эр гэв

Роберт Паттинсоныг дэлхийн хамгийн царайлаг эр гэв

2019 онд Английн "Daily Mail" сонин Белла Хадидыг дэлхийн хамгийн үзэсгэлэнт эмэгтэй хэмээн нэрлэж байсан. Харин энэ удаа тэд Роберт Паттинсоныг дэлхийн хамгийн царайлаг эрээр нэрлэж байна.

Сонины хамт олон энэ дүгнэлтийг гоо сайхны мэс засалч, доктор Жулиан Ди Силватай хамтран гаргасан аж. Жулиан эмч гоо сайхны философийн "Алтан тиг"-ийг баримталж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр энэхүү дүгнэлтэд хүрчээ.

Тэрхүү алтан тиг гээчийг Европын сэргэн мандалтын үеийн агуу уран зураачид болон архитектор нарын гайхамшигт бүтээлүүдээ туурвихдаа хэрэглэж асан "Алтан тиг"-ээс санаа авч хэрэгжүүлсэн аж.

2009 онд Небраска их сургуулийн профессор Кендра Шмит Опра Винфригийн шоунд оролцож яагаад зарим хүмүүс үзэсгэлэнтэй, царайлаг хэмээн бүгдэд хүлээн зөвшөөрөгдөж, зарим нь чаддаггүй талаар математикийн үүднээс тайлбарлаж байсан билээ.

Тийнхүү хүний царайны хамгийн зөв бөгөөд үзэсгэлэнтэй хэлбэрийг тодруулахын тулд тэрбээр тодорхой хэмжээсүүдийг танилцуулсан юм. Тухайлбал, чихний урт хамрын урттай тэнцүү байх учиртай, мөн нүдний урт нь нүд хоорондын зайтайгаа ижил байх ёстой аж.

Роберт Паттинсоны хувьд дээрх алтан тигтэй 92.15 хувь таарчээ. 33 настай Роберт болон бусад бүх эрэгтэй олны танил хүмүүсийн нүд, хөмсөг, хамар, уруул, эрүү, шанаа, нүүрний ерөнхий хэлбэр зэргийг алтан тигтэй харьцуулж үзсэний үндсэн дээр энэхүү шийдвэр гарсан байна.

Түүний араас 91.64 хувиар Хенри Кавилл, 91.08 хувиар Брэдли Күүпер, 90.51 хувиар Брэд Питт, 89.91 хувиар Жеорж Клуни нар жагсчээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХөөрхөнХөөрхөн
10
ХахаХаха
8
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж