Хятадын засгийн газраас өнөөдөр (2020.2.6) АНУ-ын 75 тэрбум ам.долларын өртөг бүхий импортын бараа, бүтээгдэхүүнд тавьсан нэмэлт тарифаа хоёр дахин багасгах болсноо мэдэгдлээ. Хятадын Төрийн зөвлөлийн тарифын хорооноос мэдээлснээр ирэх долоо хоногоос эхлэн АНУ-ын импортын бараанд ноогдуулсан Хятадын гаалийн 10 хувийн татвар нь тав, тав нь 2.5 болж буурах аж. Хятад нь АНУ-ын эсрэг гаалийн татвараа өнгөрсөн 2019 оны есдүгээр сард нэмэгдүүлсэн билээ.
АНУ болон Хятадын хооронд гаалийн татварын бараанд нэмэлт татвар ногдуулах замаар худалдааны ширүүн сөргөлдөөн өнгөрсөн оны турш өрнөсөн юм.
Худалдааны дайнд Хятад улс алхам ухарч, буулт хийсэн нь Ухань хотод коронавирусийн халдварт өвчин гарснаас 565 хүн нас барж, 28 мянга гаруй хүн өвчилсөнтэй холбоотой гэж ажиглагчид үзжээ. Тус халдвар одоогоор дэлхийн 25 оронд халдвар тархаад байна. Тус халдварын эсрэг урьдчилан сэргийлэх, эмчлэхэд зориулан АНУ тэргүүтэй дэлхийн 25 орон Хятад улсад тусламж дэмжлэг үзүүлсэн байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ