АНУ-ын Миссисипи мужийн Блитвилл хотод амьдардаг, 18 настай Диамонд Текара хэмээх охин 36 сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт материалаа бүрдүүлэн өгч, бүгдэд нь тэнцжээ. Өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн материалаа сургуулиуд руу илгээж эхэлсэн тэр ийнхүү нийт 1,053,463.60 ам.доллартай тэнцэхүйц хэмжээний тэтгэлгийн эзэн болоод байгаа аж.
Голч дүн нь 3.95 байсан Текарад хамгийн их урам зориг өгч дэмждэг хүн нь түүний ээж бөгөөд тэр хамгийн түрүүнд ээжийгээ баярлуулахыг хүсч байснаа ярьсан байна.
Химийн шинжлэх ухаанд шимтэн сурч буй тэрбээр яг аль сургуульд нь суралцахаа хараахан шийдээгүй байгаа аж. Тэрбээр өөрийнхөө гайхалтай амжилтыг цахим сүлжээний найзуудтайгаа хуваалцахаар нийтэлтэл хэдэн арван мянган хүн түүний зургийг шэйрлэж, лайк дарснаар тэр цахим сүлжээнд алдаршчээ. Түүний зургийг хүмүүс #Blackgirlmagic гэх түлхүүр үгтэйгээр бие биедээ түгээж байна.
Эх сурвалж: BLACK CULTURE NEWS
Холбоотой мэдээ