Сайжруулсан түлштэй холбоотой асуудлаар өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Агаарын бохирдолтой тэмцэх газар, Эрүүл мэндийн газраас мэдээлэл хийлээ.
Өнгөрсөн гурав хоногийн хугацаанд Хордлогын яаралтай түргэн тусламжийн төвд 14 өрхөөс угаарын хийд хордсон гэх тайлбартайгаар 31 иргэн, /8 хүүхэд 23 том хүн/ хандаж эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөмж зөвлөгөө авсан. Эмнэлэгт нэг иргэн хэвтэн эмчлүүлж байна.
Угаарын хийн дуудлагын ихэнх хувь нь СХД, БЗД-ийн өрхөөс иржээ. Эдгээр нь гэр хорооллын айл өрх ихтэй дүүргүүд юм. Нэгдүгээр сараас хойш угаарын хийн хордлогын шалтгаан нөхцлийг судалж үзэхэд:
Пийшин зуухны сойлтыг хаагаад унтсан.
Ханан пийшин эвдэрсэн
Зуух, яндангийн холбоос завсартай
Яндан маш их хөө тортогтой
Хэт нам яндантай зэрэг тохиолдол зонхилсон байна. Мөн таван ханатай гэрээс илүүтэй байшинд амьдардаг айл өрхүүд угаарын хийд өртсөн тохиолдол илүүтэй бүртгэгджээ.
Мөн иргэд “Мэдрэгч огт дуугарахгүй”, “Дуугараад унтрахгүй байна” гэх дуудлага өгдөг байна. Иймд иргэд, олон нийтийг угаарын хийн мэдрэгчийг ажиллуулах гарын авлагатай сайтар танилцаж, зааврын дагуу ашиглахыг анхаарууллаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
nymaa, 2020-02-06 202.21.108.247
Omnoh jiluudtei haritsuulahad Utaa mash ih bagaccan hotiig utaagui bolgohiin toloo tun idevh canaachilgatai ajillaj bolovcruulcan tulsh gargan cain uilc buteej baigaa injener , shiniig canaachlagch zaluucaar baharhaj bainaa, ulam ihiig buteegeerei .
Зочин 2020-02-06 119.40.98.177
Угаарын хий мэдрэгч тавиад угаар багасахгүй л дээ. Угаартахаас сэргийлэхэд тустай гэх байх. Энэ жил өмнөх жилийн мөн үетэй харьцуулбал тоосонцор багасан ч угаарын хий нэмэгдсэн, шалтгааны нь сайжруулсан нүүрс. Дараах линкээр ороод үз. http://www.tsag-agaar.gov.mn/observation/environment-monitoring/%D0%B0%D0%B3%D0%B0%D0%B0%D1%80%D1%8B%D0%BD-%D1%87%D0%B0%D0%BD%D0%B0%D1%80%D1%8B%D0%BD-7-%D1%85%D0%BE%D0%BD%D0%BE%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%BC%D1%8D%D0%B4%D1%8D%D1%8D-20191229-20200105
Зочин 2020-02-06 122.201.23.201
УГААРТАЖ НАС БАРСАН АЙЛ ӨРХҮҮДӨД ТАРААЖ БАЙГАА
Зочин 2020-02-06 122.201.23.201
Энэ утаа мэдрэгчийг орон сууцнийханд өгч байгаа юмуу .Гэр хороололд тарааж байгааг нь мэдэхгүй юм СХД манайх хүүгийнх дүүгийнх байгаа одоо болтол сураг алга.