Коронавирусийн халдвартай гэж худал мэдээлсэн иргэнийг шалгаж эхэлжээ | News.MN

Коронавирусийн халдвартай гэж худал мэдээлсэн иргэнийг шалгаж эхэлжээ

Коронавирусийн халдвартай гэж худал мэдээлсэн иргэнийг шалгаж эхэлжээ

Коронавирусийн халдвартай гэж худал мэдээлсэн иргэнийг шалгаж эхэлжээ

Орхон аймгийн Эрүүл мэндийн төвд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийгөө коронавирусийн халдвар авсан байх магадлалтай хэмээсэн иргэнийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Учир нь тэрбээр өөрийгөө “Ухань хотоос нэгдүгээр сарын 27-нд” ирсэн гэдгээ эмч нарт хэлж, бас ёсзүйгүй авирлажээ. Эрүүл мэндийн яамнаас тухайн иргэнийг Ухань хотоос 27-нд ирсэн байх боломжгүй тул сэжигтэй тохиолдол хэмээн үзэхгүй гэдгийг өчигдөр (2020.02.05) мэдэгдсэн.

Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн иргэнийг одоогоор тусгаарласан бөгөөд түүний шинжилгээний хариу өнөөдөр гарах юм. Тухайн иргэнийг цагдаагийн байгууллагаас олон нийтийг төөрөгдүүлэх худал мэдээлэл тараасан хэмээн үзэж, хариуцлага тооцохоор болсон байна.

Энэ талаар “ЦЕГ-ын нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, дэд хурандаа П.Эрдэнэбат, “Замын-Үүд боомтоор өчигдөр орж ирсэн хоёр иргэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохыг тогтоож, мэргэжлийн байгууллагууд тусгаарлах арга хэмжээ авсан. Мөн Орхон аймагт тусгаарлагдсан иргэн нь Өрхийн эрүүл мэндийн төвд хандахдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Энэ үедээ эмч нарын шаардлагыг биелүүлэхгүй, хэл амаар доромжлох, эсэргүүцэл үзүүлэх, худал мэдээлэл тараах үйлдэл гаргасан тул хуулийн дагуу хариуцлага ногдуулна. Иргэдийг төөрөгдүүлж буй худал ташаа мэдээллүүдийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Иймд холбогдох шалгалтын ажил явуулж, хуулийнх нь дагуу шийдвэрлэнэ” гэлээ.

Зөрчлийн тухай хуулийн 6.21-т зааснаар “Хүний нэр төр алдар хүндэд халдах, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжлох, худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсвэл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хувь хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгоно” хэмээн заажээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-02-06 38.132.125.42

Хятадаас өдөр бүр хэдэн зуугаараа хүмүүс орж ирж байна. Хүнд үед нутгаа тэмцэж ирж байгаа тэднийг хүлээн авах нь зүйн хэрэг. Гэхдээ манай төр 200-хан оношлууртай суучихаад, бид коронавирус оруулахгүй байх бүх арга хэмжээг авсан, манайд орж ирээгүй гэж байсан. Одоо болохоор тусад нь бүтэн эмнэлэг бэлтгэнэ, эмч хүрэлцэхгүй болж магадгүй ч гэх шиг… Германд 10 хүнийг хил дээрээсээ 10 хоног каринтилаад гаргасны дараа нь 2 хүнээс вирус илэрсэн гэсэн. Тэгэхээр нууц хугацаа нь 14 хоногоос их юм бишүү.

Avatar

dorj 2020-02-06 103.212.117.95

yahaw dee anhdagch bolmoor baisan biz

Avatar

Булган 2020-02-06 192.82.78.139

Булганых гээ биз дээ

Avatar

Зочин 2020-02-06 202.21.108.49

Үгүй мөн их шалгадаг газар шүү, авилгачдад гөлөг, энгийн иргэдэд арслан бар.

Avatar

Лорд 2020-02-06 103.26.195.141

Эргүү малын хандыг нь хага дар! Дэлхий даяр түгшүүр зарлаж байхад айлгах юмаараа айлгаж дээ бас! Өвчинд ам гарч болдоггүй гэж мэддэггүй мэдрэл вэ яадаг.Тэгээд дээрээс нь архичин агсан танхай бүдүүлэг айн! Торгох мөнгийг нь хэд нугалж төлүүл!!!

Avatar

zochin 2020-02-06 202.9.46.76

xoishid surgamj bolog. garsan byx zardliig tulyyl. unaa tereg xool xyns emch nariin tsalin geed byx zardliig tulyyl.

Avatar

Зочин 2020-02-06 192.82.70.225

Дархан уул аймгийн согтуу толгой өвчтэй муу шаар вэ.Ухань хотоос ирсэн гээд байхдаа яахав дээ.Зүрх амаар гаргах шахлаа.Муу амтай н**ш вэ.Гэхдээ хурдан эдгээрэй.Үүнээс хойш сайн зүйл хэлж бай.Үгийн хүч их шүү дээ.

Avatar

Aimxai xuur 2020-02-06 202.9.46.181

Darxan bish erdenet

Avatar

Зочин 2020-02-06 202.21.115.165

Гэхдээ энэ 6.21 заалтаар лав биш шүү.

Avatar

Зочин 2020-02-06 66.181.179.180

хийх ажилгүй юм уу хаашаа юм. согтуу хүний үгээр шалгана торгоно гээд байхын

Avatar

Orkuud 2020-02-06 103.229.120.167

Teneg ORK

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж