Коронавирусийн халдвартай гэж худал мэдээлсэн иргэнийг шалгаж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2020.02.06-нд нийтлэгдсэн

Коронавирусийн халдвартай гэж худал мэдээлсэн иргэнийг шалгаж эхэлжээ

Коронавирусийн халдвартай гэж худал мэдээлсэн иргэнийг шалгаж эхэлжээ

Орхон аймгийн Эрүүл мэндийн төвд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийгөө коронавирусийн халдвар авсан байх магадлалтай хэмээсэн иргэнийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Учир нь тэрбээр өөрийгөө “Ухань хотоос нэгдүгээр сарын 27-нд” ирсэн гэдгээ эмч нарт хэлж, бас ёсзүйгүй авирлажээ. Эрүүл мэндийн яамнаас тухайн иргэнийг Ухань хотоос 27-нд ирсэн байх боломжгүй тул сэжигтэй тохиолдол хэмээн үзэхгүй гэдгийг өчигдөр (2020.02.05) мэдэгдсэн.

Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн иргэнийг одоогоор тусгаарласан бөгөөд түүний шинжилгээний хариу өнөөдөр гарах юм. Тухайн иргэнийг цагдаагийн байгууллагаас олон нийтийг төөрөгдүүлэх худал мэдээлэл тараасан хэмээн үзэж, хариуцлага тооцохоор болсон байна.

Энэ талаар “ЦЕГ-ын нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, дэд хурандаа П.Эрдэнэбат, “Замын-Үүд боомтоор өчигдөр орж ирсэн хоёр иргэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохыг тогтоож, мэргэжлийн байгууллагууд тусгаарлах арга хэмжээ авсан. Мөн Орхон аймагт тусгаарлагдсан иргэн нь Өрхийн эрүүл мэндийн төвд хандахдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Энэ үедээ эмч нарын шаардлагыг биелүүлэхгүй, хэл амаар доромжлох, эсэргүүцэл үзүүлэх, худал мэдээлэл тараах үйлдэл гаргасан тул хуулийн дагуу хариуцлага ногдуулна. Иргэдийг төөрөгдүүлж буй худал ташаа мэдээллүүдийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Иймд холбогдох шалгалтын ажил явуулж, хуулийнх нь дагуу шийдвэрлэнэ” гэлээ.

Зөрчлийн тухай хуулийн 6.21-т зааснаар “Хүний нэр төр алдар хүндэд халдах, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжлох, худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсвэл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хувь хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгоно” хэмээн заажээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж