Та өөрийн хурим, төрсөн өдөр, тэмдэглэлт өдрүүдээр сайхан амтат бялуу иддэг л биз дээ. Сүүлийн үед хүмүүс шоколад, гүзээлзгэнэ, крем, гурилаар хийгдсэн бус бэлэн гоймонгоор хийсэн бялуу ихээр захиалах болжээ. Хачин сонсогдож болох ч Индонез улсын Жакарта хотын ТОТ кейк хэмээх газар энэхүү үйлчилгээг анх нэвтрүүлсэн байна.
Тус газрын эзэн Эрвин хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Эхлээд халуун ногоотой будаа болон үүнтэй адил хэрчсэн тахиа, арвайлж, бөөрөнхий махнаас сонгож, эхний давхраа хийлгэж болно. Дараа нь үхрийн мах, хайлсан бяслаг зэргээр дараагийн давхраа хийлгэж болно. Бид цаашдаа Индонезийн үндэсний хоолны амтыг бялуундаа тусгаж өгөхөөр төлөвлөж байна. Мөн түүнчлэн бидэнд шоколад болон бяслагтай гоймонгийн хоолны цэс байгаа шүү. Та зөвхөн манайхаас л ховор хоол олох болно” хэмээжээ. Тус хоолны газар нь 14-17 төрлийн гоймонгийн бялуу хийдэг бөгөөд 8-10 хүнд хангалттай хүрдэг байна.
Холбоотой мэдээ