Хойд Солонгосоос дүрвэгсдийн тоо буурчээ

Хуучирсан мэдээ: 2020.02.06-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосоос дүрвэгсдийн тоо буурчээ

Хойд Солонгосоос дүрвэгсдийн тоо буурчээ

Хойд Солонгосоос зугтаж, Сөүлд ирсэн дүрвэгсдийн тоо өнгөрсөн 2019 онд буурч, сүүлийн 18 жилийн доод бага хэмжээнд хүрчээ. БНСУ-ын Нэгдлийн яамны албан ёсны мэдээллээр, өнгөрсөн онд 1047 хүн Хойд Солонгосоос дүрвэн ирсэн нь 2018 оныхоос 7,9 хувиар буурсан аж. Дүрвэгсдийн 81 хувь буюу 845 нь эмэгтэй байжээ.

Хойд Солонгосоос дүрвэгсдийн тоо 2009 оны үед 2914-д хүрч байсан бол Ким Жон Уныг Хойд Солонгосын удирдагч болсноос хойш дүрвэгсдийн тоо жилд 1100-1500 хооронд хэлбэлзэж байв. Өөр нэг сонирхолтой зүйл нь, Мүн Жэ Инийг 2017 онд Хөх ордны тэргүүн болсноос хойш Хойд Солонгосын дүрвэгсдийн тоо 21 хувиар буурчээ.

Дүрвэгсдийн тоо сүүлийн жилүүдэд эрс буурсан нь Хойд Солонгос болон Хятадын талаас тусгай ажиллагаа явуулж, хяналт шалгалтаа чангатгасны дээр нууц тээвэрлэгч нарыг барих болсонтой холбоотой гэж албаныхан дүгнэжээ.

Хойд Солонгост 1994-1998 оны хооронд ган гачгаас шалтгаалан хүнсний хомсдол үүссэний дээр хатуу дэглэмээс зугтаан дүрвэгсдийн тоо эрс нэмэгдээд байв. Хойд Солонгосоос дүрвэн Сөүлд ирсэн хүмүүс гэр бүлийнхнээ авчрахаар зуучлагчдыг 500 мянган воноор хөлсөлдөг байсан бол энэ нь 2010 онд огцом өсч, гурван сая вонд хүрчээ. Улмаар өнгөрсөн онд зуучлагч нарын хөлс 10-15 сая вонд хүрсэн аж.

Эх сурвалж: THE KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж