Афганистанчууд АНУ-ын төлөөлөгчийг хулгайлжээ

Хуучирсан мэдээ: 2020.02.06-нд нийтлэгдсэн

Афганистанчууд АНУ-ын төлөөлөгчийг хулгайлжээ

Афганистанчууд АНУ-ын төлөөлөгчийг хулгайлжээ

Афганистанд ажил үүргээ гүйцэтгэж явсан АНУ-ын төлөөлөгчийг Афганистаны зүүн хэсэгт байрлах Хост мужийн нутаг дэвсгэр дээр хулгайлсан гэдгийг АНУ мэдээллээ.

Хулгайлсан этгээдүүдийг одоохондоо хэн болохыг мэдэхгүй байгаа аж. Мөн албаны эх сурвалжийн мэдээлснээр, хулгайлагдсан төлөөлөгч тухайн үед АНУ-ын армитай холбоотой ажил хийгээгүй байсан ба мөрдөн шалгах, байршлыг илрүүлэх ажил үргэлжилж буй юм байна. Түүнээс гадна төлөөлөгч АНУ-ын засгийн газрын чухам аль хэсэгт харьяалагдан, ямар ажил гүйцэтгэж явсныг одоогоор нууцалж байгаа аж.

Төрийн департаментийн хэвлэлийн төлөөлөгч "Хилийн чанадад байгаа АНУ-ын иргэдийн аюулгүй байдал бол төрийн департаментийн хамгийн чухал зорилтуудын нэг юм. Бид өөр тайлбар өгөхгүй" хэмээн ярьжээ. Мөн Тагнуулын ерөнхий газар бас тайлбар өгөхөөс татгалзжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж