Ухаалаг эрчим хүчний системийг байгуулснаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулна

Хуучирсан мэдээ: 2019.01.14-нд нийтлэгдсэн

Ухаалаг эрчим хүчний системийг байгуулснаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулна

Ухаалаг эрчим хүчний системийг байгуулснаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулна

Эрчим хүчний сайдын тушаалааар 2019 оныг "Ухаалаг эрчим хүч"-ний жил болгон зарласантай холбогдуулан Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Монгол Улсын эрчим хүчний системд ухаалаг тогтолцоо бүрдүүлж, хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэхийн тулд гурван үндсэн зорилт дэвшүүлсэн. Энэ жил эрчим хүчний төлөв байдлыг бодитоор үнэлж, найдвартай, тогтвортой ажиллагааг хангах, эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулах, түгээх төвшинд ухаалаг тогтолцоог нэвтрүүлж, технологийн болон арилжааны үйл ажиллагааны шинэчлэл, эдийн засгийн үр ашиг дээшлүүлэх, ухаалаг тоолуур хэрэглэснээр хэрэглэгч эрчим хүчний хэмнэлт, хөнгөлөлт эдлэх, өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд ажиллах юм байна.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн:“Эрчим хүчний Ухаалаг систем”-ийн суурийг тавих, түүнд чиглэсэн үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор “Диспетчерийн үндэсний төв” ХХК дээр “Ухаалаг эрчим хүчний систем”  хариуцсан нэгжийг байгуулан  2019 оныг “Ухаалаг эрчим хүч”-ний жил болгон зарлаж байна. Дэлхий нийтээрээ  “Ухаалаг эрчим хүч” үзэл баримтлал, хөтөлбөрийг  2020-2030 оны төвшинд тодорхойлж үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байгаа ба уур амьсгалын өөрчлөлт гэх мэт томоохон асуудлыг даван туулах нэг арга хэлбэр нь  “УХААЛАГ ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМ” гэж үздэг.  Олон улсын Эрчим хүчний агентлагийн  мэдээлснээр  Ухаалаг эрчим хүчний системийг байгуулснаар  хүлэмжийн хийн  ялгарлыг 2050 оны түвшинд   30%, эрчим хүчний  оргил ачааллыг 20%  бууруулах бололцоотой ба  Ухаалаг систем нь түүнд оролцогч талуудад  эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг нэмэгдүүлж, найдвартай байдал, тэгш оролцоог бий болгодог. Ухаалаг эрчим хүч, ногоон, уян хатан эрчим хүч, инноваци, тоон технологи  гэсэн бодлого нь дэлхий нийтийн  эрчим хүчний хөгжлийн эргэлт буцалгүй үндсэн чиглэл аль хэдийн болсон бөгөөд бидний зүгээс  энэ зүгт  чиглэн ажиллах ялангуяа  Азийн эрчим хүчний супер сүлжээнд томоохон оролцогч болох зорилготойгоор  ажиллах шаардлагатай  байгаа билээ” гэсэн юм.

Монгол Улсын эрчим хүчний системд ухаалаг тогтолцоо бүрдүүлж, хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэх хүрээнд 3 үндсэн зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

  • Найдвартай, тогтвортой ажиллагааг хангах хүрээнд– Эрчим хүчний төлөв байдлыг бодитойгоор үнэлж, найдвартай тогтвортой ажиллагааг нь хангах;
  • Үр ашиг дээшлүүлэх чиглэлээр– Эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулах, түгээх төвшинд ухаалаг тогтолцоог нэвтрүүлж, технологийн болон арилжааны үйл ажиллагааны оновчлол, эдийн засгийн үр ашиг дээшлүүлэх;
  • Түгээх сүлжээ, хэрэглэгчийн төвшинд нэвтрүүлэх чиглэлээр– Ухаалаг тоолуур хэрэглэснээр хэрэглэгч эрчим хүчний хэмнэлт, хөнгөлөлт эдлэх түүнээс гарах үр ашгийг хүртэх;

Салбарын яамны зүгээс эхний ээлжинд ухаалаг сүлжээ, мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн бэлтгэх, программ хангамжийг нэвтрүүлэх, сүлжээний нэгдсэн дата бааз бий болгоход анхаарч ажиллаж байна.

Эх сурвалж: ЭХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж