Нийтийн эдэлбэрийн газрын байршлыг нэмэх асуудлыг хэлэлцлээ | News.MN

Нийтийн эдэлбэрийн газрын байршлыг нэмэх асуудлыг хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2020.02.06-нд нийтлэгдсэн

Нийтийн эдэлбэрийн газрын байршлыг нэмэх асуудлыг хэлэлцлээ

Нийтийн эдэлбэрийн газрын байршлыг нэмэх асуудлыг хэлэлцлээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Нийтийн эдэлбэрийн газрын байршил, хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцэв. Уг асуудлыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын үүрэг гүйцэтгэгч А.Энхманлай танилцуулсан юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт бичил цэцэрлэг, ногоон байгууламжийг шинээр байгуулах, ногоон байгууламж бүхий газруудын арчлалт хамгаалалтыг сайжруулахаар 2019 онд 126 тогтоолоор 32 байршил баталсан байдаг. Нийслэл хотын барилгажилт, нягтрал нэмэгдэж байгаа энэ үед гудамж талбай, ногоон байгууламжийг хэвээр хадгалж үлдэх, амралт зугаалгын талбайг нэмэгдүүлэх шаардлагыг харгалзан дүүргүүдийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал болон Засаг даргын Тамгын газруудаас ирүүлсэн саналыг үндэслэн нэмж 38 байршлын 130 га газрыг нийтийн эдэлбэр газраар тогтоохоор болжээ. Тодруулбал, Баянгол дүүрэгт 2 байршилд 0.49 га, Баянзүрх дүүрэгт 10 байршилд 26.69 га, Сонгинохайрхан дүүрэгт 6 байршилд 4.83 га, Сүхбаатар дүүрэгт 3 байршилд 3.6 га, Хан-Уул дүүрэгт 9 байршилд 2.65 га, Чингэлтэй дүүрэгт 8 байршилд 92.2 га газрыг хамруулах аж.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тусгай хэрэгцээнд авч нийтийн эдэлбэр газарт орсон байршлуудын мэдээллийг тухайн дүүрэг хороодын иргэдэд өгч ажиллах үүргийг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгалаа. Зөвлөлийн гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан санал хэлж, дэмжсэнээр НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулахыг дэмжлээ.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-06 202.9.46.144

Чингэлтэй дүүргийн 4 болон 6-р хороонд хашаа татсан нийтийн эзэмшилд байх ёстой газрууд байгааг анхаарна уу. Ялангуяа 4-р хорооны байрны дэргэдэх бичил цэцэрлэгийн ойролцоо (хуучин гадаад яамны гараж байсан газар) хатгасан хашааг буулгаж нийтийн газар болгоно уу. Гадаад яамны ховдын фракцийнхан (хулгайчид) Гадаад яамны дипломатийн 95 байрыг луйвардсан шигээ бас авсан гэж сонссон. Ногоон байгууламж барьж өгвөл их баярлана шүү.

Avatar

өө 2020-02-06 192.82.74.45

наад жагсаалтаа ил нээллтэй зарлана уу

Avatar

-- 2020-02-06 103.26.194.217

Gazariin naimaa. deerem hiideg heseg bvleg hvmvvsiig—– Niisleliin gazaariin alba gene—-Vvn dotor nom damjsan luuvirchid ih baina—-Otgontsetseg gedeg avgai baina—–Vnen shudaga nertei vgeegvi Luuvirchid

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж