З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшлов | News.MN

З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшлов

З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшлов

З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшлов

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр (2020.02.06) Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн шүүх хурал болов. Өмгөөлөгчид шүүх хуралдаанд гэрч, хохирогч, хоёр шинжээч оролцуулах хүсэлт гаргажээ. Иймд З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн шүүх хурлыг 2020 оны гуравдугаар сарын 4-ний өдрийн 09:00 цаг хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан байна.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Нийслэлийн прокурорын газраас З.Баянсэлэнгэ, Ж.Бурмаа, М. Болортуяа нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэлэлцэхээр төлөвлөөд байсан ч улсын яллагч өвчтэй шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулж байв. Нийслэлийн прокурорын газраас З.Баянсэлэнгийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 дахь хэсэгт зааснаар албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр шүүж буй юм.

Сануулахад, З.Баянсэлэнгэ нь Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, "Бэрэн групп" ХХК-ийн барьсан "Хангай" хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч, улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт шалгагдаж буй билээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-06 64.119.23.140

Худлаа шударга ярисан, лалрын, хулгайч хар хүүхэн.

Avatar

Шудрага монгол 2020-02-06 202.21.101.130

Явуулаад хэрэггүй тэрний оронд хэдэн арван тэрбумаар нь идсэн оффошорчдоосоо ганц хоёрийг ч гэсэн хийгээч ээ

Avatar

Bold 2020-02-06 90.242.53.179

Ene zasgiin yed avilgiin hergeer neg ch hun shiitgel avahgui. Yagaad gevel MAN, Menget 2iin yed avilgaliig alban esoor huleen zuvshuursun. Mongoliin tuuhiin neg har ye bolj ungurch bna daa.

Avatar

Ямар хэрэгтэй юм 2020-02-06 64.119.22.124

Энэ авгайг тэр явуулдаг нь явуулаач. Яасан гэж ингээд зориуд мэдээлэл тавиад байдаг юм

Avatar

зочин 2020-02-06 202.126.89.247

Энэ авгайг сонгож байдаг эргүү гэж байхгүй байхаа өөртөө сэтгэгдэл бичээд дахин сайд болж улсийн мөнгө идэх гээд өөрөө л байж яадаж байна хэргийг нь шийдэж ялийг нь өгөөчээ шүүгч нараа яагаад удаа дараа хойшлуулаад байнаа

Avatar

Зочин 2020-02-06 66.181.161.72

Ванга шиг хэлчихье, ингэж байгаал хеен хэлэлцэх хугацаа нь дуусаад, хэрэг хэрэгсэхгvй болно до

Avatar

ухнаа 2020-02-06 122.201.23.201

МАНАН Баянсэлэнгэд ял өгөхгээд мөн их тэвдэж байна даа Энэ сонгууиар Баянсэлэнгэ найдвартай гарах нь үнэн Гарсан цагт ТА нар өмдөндөө шээнэ

Avatar

Зочин 2020-02-06 64.119.24.7

г*** Сайханбилэгийг байлгаж Баянсэлэнгийн энэ асуудал шийдэгдэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж