З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшлов

Хуучирсан мэдээ: 2020.02.06-нд нийтлэгдсэн

З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшлов

З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшлов

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр (2020.02.06) Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн шүүх хурал болов. Өмгөөлөгчид шүүх хуралдаанд гэрч, хохирогч, хоёр шинжээч оролцуулах хүсэлт гаргажээ. Иймд З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн шүүх хурлыг 2020 оны гуравдугаар сарын 4-ний өдрийн 09:00 цаг хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан байна.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Нийслэлийн прокурорын газраас З.Баянсэлэнгэ, Ж.Бурмаа, М. Болортуяа нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэлэлцэхээр төлөвлөөд байсан ч улсын яллагч өвчтэй шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулж байв. Нийслэлийн прокурорын газраас З.Баянсэлэнгийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 дахь хэсэгт зааснаар албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр шүүж буй юм.

Сануулахад, З.Баянсэлэнгэ нь Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, "Бэрэн групп" ХХК-ийн барьсан "Хангай" хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч, улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт шалгагдаж буй билээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж