Коронавирус эхээс урагт халддаг байж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2020.02.06-нд нийтлэгдсэн

Коронавирус эхээс урагт халддаг байж болзошгүй

Коронавирус эхээс урагт халддаг байж болзошгүй

Коронавирусийн голомт болоод буй Хятадын Ухань хотын эмнэлэгт энэ сарын 2-ны өдөр мэндэлсэн нярай 30 цагийн дараа халдвар авсан нь тогтоогджээ. Ингэснээр хорвоод мэндлээд дөрөв хонож буй нярай коронавирусийн халдвар авсан хамгийн залуу өвчтөн болж байна.

Хүүхдийн эх амаржихаасаа өмнө халдвар авсан байсан ба хүүхэд яг ямар замаар халдвар авсныг нь тодорхойлоогүй байгаа ч коронавирус эхээс урагт дамждаг байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлтэд хүргэж байна гэж мэргэжилтнүүд үзжээ. Хүүхдийн биеийн байдал одоогоор хэвийн, эмчийн хяналтад байгаа аж.

Хэдхэн хоногийн өмнө мөн коронавирусийн халдвартай эхээс эрүүл хүүхэд мэндэлсэн тухай Хятадын хэвлэлүүд мэдээлж байсан юм.

Эх сурвалж: XINHUA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж