Сагсан бөмбөгийн домогт тоглогч Коби Брайант охин Жианна Брайантын хамт болон өөр бусад долоон хүний хамт саяхан нисдэг тэрэгний аймшигт ослоор харамсалтайгаар амь эрсэдсэн билээ. NBA буюу Хойд Америкийн сагсан бөмбөгийн холбооноос Коби Брайантыг хүндэтгэж, олон арга хэмжээ зохион байгуулсан.
Өчигдөр /2020.02.05/ түүний охин Жианна Брайантыг дунд сургууль нь болох Харбор Дэй дунд сургууль санан дурсч, түүний зүүж байсан "2" дугаарыг мөнхөллөө.
Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд түүний ээж Ванесса Брайант оролцсон бөгөөд өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан сэтгэлийн үгээ бичжээ. Тэрбээр "Миний Жижи, ээж нь чамд хайртай, бас санаж байна. Чи бидэнд сайхан сэтгэлийн илрэл хэзээ ч багадахгүй гэдгийг заасан. Ээж нь одоо ч, цаашид ч, үргэлж чамаараа бахархах болно мамасита" хэмээжээ.
Холбоотой мэдээ