Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн солилцоо наймааны цонх өнөөдөр хаагдах тул багууд эрчимтэй солилцоо наймаанууд хийж байна. Дөнгөж саяхан Атланта Хавкс баг өөрсдийн довтлогч Жабари Паркер болон төвийн тоглогч Алекс Лен нарыг Сакраменто Кингс баг руу явуулж, оронд нь төвийн тоглогч Девайне Дедмон болон NBA-ийн драфтын хоёрдугаар тойргийн хоёр эрх авчээ.
2014 оны NBA-ийн драфтын хоёр дахь сонголт болж байсан Жабари Паркерын хувьд хүлээлтэд хүрсэн тоглолт үзүүлж чадахгүй байгаа учраас сүүлийн дөрвөн жилийн хугацаанд дөрвөн багийн нүүр үзэж байна.
Холбоотой мэдээ