ЭМЯ: Австрали улсын иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлалаа | News.MN

ЭМЯ: Австрали улсын иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлалаа

ЭМЯ: Австрали улсын иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлалаа

ЭМЯ: Австрали улсын иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлалаа

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирусийн халдвар, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хүргэж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлснээр, өчигдөр (2020.02.05)-ийн байдлаар коронавирусийн халдварын 24000 тохиолдол бүртгэгдэж, 492 хүн амь насаа алджээ.

Өнөөдөр (2020.02.06) 08:00 цагийн байдлаар нийт халдвар авагсдын тоо 28262 болж, нийт 565 хүн нас барсан байна. Вирусийн халдвар бүртгэгдсэнээс хойш халдварын тохиолдлын тоо нэмэгдэж, нас баралт хоёр хувьтай байгаа ажээ.

Өнөөдрийн хуралд ХӨСҮТ,  Зам тээврийн хөгжлийн яам, Цагдаагийн ерөнхий газрын төлөөлөл оролцов.

ДЭМБ-ын тусламжтайгаар Монгол Улс эм, эмнэлгийн ажилчдын хамгаалах хэрэгслийн хувцас, амны хаалтын нөөцийг ирэх долоо хоногоос авчрахаар болжээ. Одоогоор эмнэлгүүд бэлэн байдалд шилжсэнтэй холбоотой эм эмнэлгийн ажилтнуудын  хамгаалах хэрэгслийн нэг сарын нөөц буй юм байна. Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, коронавирусээс урьдчилан сэргийлэх, эмнэлгүүд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотой эмч нарын хүчин чадлыг ч бас нэмэгдүүлэх, өрхийн эмнэлгүүдийн эмч нарыг сургах мэдээлэл өгөх тал дээр анхаарч ажиллаж байгаа аж.


АВСТРАЛИ УЛСЫН ИРГЭНИЙГ ХӨСҮТ-Д ТУСГААРЛАЛАА

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д БНХАУ-ын Ухань хотоос ирсэн 30 оюутнаас гадна долоон иргэнийг тусгаарлаж, нарийвчилсан шинжилгээ авчээ. Одоогоор шинжилгээний хариу гараагүй байгаа аж. Тухайлбал, хоёрдугаар сарын 5-нд Улаанбаатар-Сөүл чиглэлийн нисэх онгоцоор ирсэн Австрали улсын иргэн, Токио-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор зорчсон Монгол Улсын иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлажээ. Тус эмнэлэг өчигдөр гурван иргэнийг тусгаарлаж, нарийвчилсан шинжилгээ авсан байна.

Мөн коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн байж болзошгүй зарим иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан байна.  Тухайлбал, хоёрдугаар сарын 4-ний өдөр Дархан-Уул аймагт тусгаарлагдсан иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан буюу коронавирусийн шинж тэмдэг илрээгүй байна. Мөн өдөр хоёр иргэн ХӨСҮТ-д тусгаарлагдаж, шинжилгээний хариу сөрөг гарчээ. Тус эмнэлэгт өчигдөр /2020.02.05/ гурван иргэнийг тусгаарласан байна. ХӨСҮТ-өөс Орхон аймагт коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн асуудалтай холбогдуулан тайлбар өглөө.


УХАНИАС ИРСЭН 30 ОЮУТНЫ БИЕИЙН БАЙДАЛ ХЭВИЙН

ХӨСҮТ-ийн захирал Б.Нямхүү:

-Орхон аймагт коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн гэх асуудал олон нийтийн дунд яригдсан. Сэжигтэй тохиолдол илэрсэн байж болзошгүй иргэний шинжилгээний сорьц өчигдөр орой ХӨСҮТ-ийн лабораторид ирсэн учраас өнөөдөр хариу нь гарна.  Өчигдрийн байдлаар долоон сэжигтэй тохиолдол тусгаарлагдаж, тандалт судалгаа, эмчийн хяналт, лабораторийн шинжилгээ хийж байна. Ухань хотоос ирсэн 30 оюутны биеийн байдал сайн, хэвийн байгаа. Оюутнуудыг 14 хоног тусгаарлахаар тохирсон. Энэ дагуу эмчийн хяналтад байлгаж, заасан хугацаа дуусахад эмнэлгээс гаргана. Хэдийгээр Монгол Улсад коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй ч иргэд тайвширч амны хаалт зүүхгүй байж болохгүй. Одоогоор эмч нар бэлтгэгдэж, бэлэн байдлаа хангах ажил сайжирч байна. Бид сүүлийн 10 жилийн турш эмнэлгийн аюулгүй байдлыг хангах тал дээр онцгой анхаарч ажиллаж ирсэн. Үүний үр дүн нь гарна.


 АШУИС-ИЙН ОЮУТНУУД, РЕЗИДЕНТ, ТЭТГЭВЭРТ ГАРСАН ЭМЧ НАРЫГ ДАЙЧИЛНА

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

-Коронавирусийн өвчний үүсгэгч батлагдахаас өмнө ЭМЯ, ХӨСҮТ болон бусад салбарын мэргэжилтнүүдтэй хамтран эрсдэлийн үнэлгээ хийж эхэлсэн. Эрсдэлийн үнэлгээгээр цаг тухай бүрт шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын тархалтыг таслан зогсоох урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна. Халдвар бүртгэгдсэн тохиолдолд аль болох нас баралтыг таслан зогсоох, тархалтыг багасгах талаас нь анхаарч байна. Нийгмийн эрүүл мэндийн бэлэн байдлыг хангахын зэрэгцээ 1000 ортой эмнэлэг байгуулах, тэнд ажиллах шаардлагатай эмч мэргэжилтнүүдийн хүний нөөц болон эм тариа хувийн хамгаалах хэрэгслийн нөөцийг бүрдүүлэхээр төлөвлөсөн.

ДЭМБ-аас одоогоор 250 мянган оношлуурыг 70 лабораторид тараагаад байна. Энэхүү оношлуурыг ирэх долоо хоногоос нэмэлтээр авах юм. Хувийн хамгаалах хэрэгслийг ч бас авна. Шинэ коронавирусийн эсрэг 100 гаруй төрлийн эмийг дэлхийн улс орнууд хэрэглэж байна. Монгол Улсад ДОХ-ын эсрэг эм болон Тамифлю зэрэг эм улсын нөөцөд тодорхой хэмжээгээр байгаа. Хэрэв Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдсэн тохиолдолд эхний ээлжинд бид улсын нөөцөд буй вирусийн эсрэг эм бэлдмэлүүдээ хэрэглэнэ.

Эрүүл мэндийн байгууллагууд хүчин чадал, нөөц боломждоо тулгуурлан ор гаргаж бэлтгэсэн. Эмнэлгүүд өвчтөнүүдийг тусгаарлах тасаг байгуулж эхэлсэн. Хэрэв нөхцөл байдал хүндэрвэл бид одоо ажиллаж буй эмч нарынхаа нөөц дээр нэмж АШУИС-ийн оюутан, резидент эмч, тэтгэвэрт гарсан өндөр нарийн мэргэжлийн эмч нарыг ажиллуулна. Тэдэнд тохирсон хамгаалах хувцас хэрэгслийг бэлдсэн.

Мөн өрхийн эмнэлгийн эмч нарыг одоогоор сургаж, эхний ээлжинд амны хаалт, хамгаалах хэрэгсэл өгч байна. Учир нь өрхийн эмнэлэгт ч коронавирусийн халдвартай өвчтөн үйлчлүүлэх магадлалтай. Тиймээс өрхийн эмч нарт эхний ээлжинд коронавирусийг зөв оношлох тал дээр нь анхааруулж, зөвлөж байна. Мөн Эрүүл мэндийн яаманд эрсдлээс урьдчилан сэргийлэх зөвлөл, эмнэлзүйн багийг ажиллаж байна. Тархвар судлалын баг болон Монгол Улсад уушги судлалаар мэргэшсэн докторуудтай хамтран ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

вирус 2020-02-06 38.132.125.50

Хятадаас өдөр бүр хэдэн зуугаараа хүмүүс орж ирж байна. Хүнд үед нутгаа тэмцэж ирж байгаа тэднийг хүлээн авах нь зүйн хэрэг. Гэхдээ манай төр 200-хан оношлууртай суучихаад, бид коронавирус оруулахгүй байх бүх арга хэмжээг авсан, манайд орж ирээгүй гэж байсан. Одоо болохоор тусад нь бүтэн эмнэлэг бэлтгэнэ, эмч хүрэлцэхгүй болж магадгүй ч гэх шиг… Германд 10 хүнийг хил дээрээсээ 10 хоног каринтилаад гаргасны дараа нь 2 хүнээс вирус илэрсэн гэсэн. Тэгэхээр нууц хугацаа нь 14 хоногоос их юм бишүү.

Avatar

NYMKA 2020-02-06 24.12.0.213

NAA AUS CHINI SHUDRAGA BUSIIN KONGILOOROO BAAKAN CHIRCHIK UU? DEMJIJ BVAL LIKE!!

Avatar

AU 2020-02-06 182.160.36.229

Naad Australi chini ongotsnii hamag akhi viskyg shaachaaad irsen baigaa sh dee uhsenii virus baidiin

Avatar

Иргэн 2020-02-06 192.82.70.225

ГАДААДЫН ИРГЭДИЙГ ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХГҮЙ ГЭСЭН БИЗДЭЭ.

Avatar

зочин 2020-02-06 182.160.39.144

ГАДНЫ ИРГЭДИЙГ ХҮЛЭЭН АВАХГҮЙ ГЭСЭН ЯАСАН БЭ

Avatar

Зочин 2020-02-06 202.21.117.34

GADNY ZOLBIN YUMNUUDIIG ORUULAHAA BUR BOLIH HEREGTEIII!

Avatar

ЭМЯ нд 2020-02-06 202.21.108.49

Цагаан сарыг энэ ханиадтай угтвал Монголд гамшиг болох гээд байна, юун коронавирус. Энэ ханиадаа эхлээд нам дараачээ. Коронавирус ороод ирэхэд олон хүн ханиадтай эндүүрээд хохирол нь санаанд багтамгүй их болж магадгүй шүү.

Avatar

Зочин 2020-02-06 64.119.24.159

Короно вирусын аюулаас зохион байгуулалттай тэмцэж байж хамгаална. Хотоо нүүлгээд явахгүй боловч бид хөл хорио болон хүнс, эм тарианы хангалтыг хийж чадах эсэхийг симуляци хийж нягтлах хэрэгтэй.

Avatar

Zochin 2020-02-06 24.46.100.17

Mask iig garaaraa hiij bolno

Avatar

Zochin 2020-02-06 24.46.100.17

Maskiig unegui taraah ystoi,2 tsag tutam soli,gaduur ybahaa bagasga

Avatar

Санал нэг. Маск олдохгүй байна ЭМЯ-аа 2020-02-06 59.153.114.110

Зочин 1 цагийн өмнө 203.91.115.55

Эрүүл мэндийн яам юм уу мэдээлэх товчоо юм уу. Ажлаа хийгээч. Хамгаалах хэрэгслэл, маск ариутгалын бодисоор хангаж үүнийгээ сурталчлаачээ. Байхгүй юм л ярьцгаагаад байх юм. Хурдан нэг эмнэлэг хоосолж чөлөөлөөд тэндээ сэжигтэй бүх дуудлагаа тусгай утас гаргаж аваач ээ. Оройтно шүү. Сэтгүүлч сайдаа дагаад сэтгүүлч хийхээ одоо больж үз малнуудаа.

Avatar

VODK@ 2020-02-06 114.167.26.48

Manaihan arkhi sain shaagaad bai, virus-ees hamgaalj nam darna, vodka, whiskey, tequilla gd hatuu sarhad sain husaad bai, bugd udur bur 100 gr tat!!!!!…..

Avatar

Emch 2020-02-06 192.82.69.58

Arhi uuval hunii darhlaa unadag! Notlogdsin zuil shuu. Iim hudlaa yum bichij humuusiig bitgii uimuul.

Avatar

Зочин 2020-02-06 203.91.115.55

Эрүүл мэндийн яам юм уу мэдээлэх товчоо юм уу. Ажлаа хийгээч. Хамгаалах хэрэгслэл, маск ариутгалын бодисоор хангаж үүнийгээ сурталчлаачээ. Байхгүй юм л ярьцгаагаад байх юм. Хурдан нэг эмнэлэг хоосолж чөлөөлөөд тэндээ сэжигтэй бүх дуудлагаа тусгай утас гаргаж аваач ээ. Оройтно шүү. Сэтгүүлч сайдаа дагаад сэтгүүлч хийхээ одоо больж үз малнуудаа.

Avatar

Зочин 2020-02-06 203.91.115.55

Худлаа яриад л байх юм.гэтэл аптекуудад ядаж маск нь ч алга. Вирус илрэхэд ХӨСҮТ д хэвтэж байгаа хүмүүс балрах юм байна. 103 эмч нар хамгаалалтын хувцас ч үгүй үйлчилж байна. Эсвэл өөрсдөө халдвар тараана, өөрсдөө ч халдвар авах маш том эрсдэл байхад юу ч ярихгүй, худлаа хятадын мэдээ л яриаад байх юм. Наад мэдээг чинь та нараас өмнө авч байгаа шүү дээ. Инээдтэй юм. Их л ажил хийж байгаа дүр эсгээд байна даа. Бодит юм хийгээд мэдээлээч. Өвчин ороод ирвэл ч энэ тэнэгүүд юу ярих вэ.

Avatar

ХЭХЭ 2020-02-06 103.57.92.135

манайхан чадах ядахаараа л хичээж байгаа шүү

Avatar

MN 2020-02-06 202.131.243.186

ХҮН БҮР ДОР БҮРДЭЭ ХИЧЭЭХ Л ЦАГ ШҮҮ, . МАСК ХАМГААЛАХ ХЭРЭГСЭЛЭЭ ХЭРЭГЛЭЭД, ХУВИЙН АРИУН ЦЭВРЭЭ Л САЙН САХЬ. ХҮҮХЭД БАГАЧУУЛ ГАДУУР ГАРГАХГҮЙ, ГЭР ОРНОО ТОГТМОЛ ЦЭВЭРЛЭ!!!

Avatar

зочин 2020-02-06 150.129.143.180

Хотын дарга маск зүүх журам гаргахгүй бол Драгон төв дээр масктай хүн ховор бна шүү

Avatar

Зочин 2020-02-06 202.131.240.170

Um daarii korona dudari virus suuhaa

Avatar

jack ma lin 2020-02-06 103.229.123.72

bugd tarni sain unsh tegvel avragdana shuu. Tsagaan sar bollo shdee humuusee

Avatar

Зочин 2020-02-06 182.160.1.76

hugatsaagaa dahij sungaachee

Avatar

Бурхан 2020-02-06 59.153.84.126

Тарни мааниа сайн унш. "Ум даарий дүдаарий суухай" дарь эхийн тарнийг тогтмол унш өвчнөөс хамгаална.

Avatar

Зочин 2020-02-06 202.131.240.147

Солиотой н**ш оо, эхлээд маскаа зүү. Монголд шашин байхгүй, зөвхөн буруу тархи угаалт л бий

Avatar

зочин 2020-02-06 49.0.212.149

тийм шүү, буруу тархи угаалтаар цагаан сарын өдрөө ч товлож чаддаггүй,хэдэн ламд хууртаад олон жил болж байна даа

Avatar

Залруулагч 2020-02-06 202.9.46.21

УМ ДАРИ ДҮД ДАРИ ДҮРИ СУХА

Avatar

зочин 2020-02-06 182.160.35.125

Бүгдээрээ ЭМЯ-ны зөвлөмжөө дагаж, ариун цэврээ сахих, гадуур сэлгүүцэхгүй байя

Avatar

Зочин 2020-02-06 192.82.74.45

Taiwand shuvuuni haniad suulin 3 sar delgerch 56 hun nas barjee. H1N1 Swine flu

Avatar

ыы 2020-02-06 192.82.74.45

taiwanaas irsen hun bol Shuvuunii haniad H1N1 baih shuu, Taiwand ene virus avsan humuus Corona-s 100 dahin ih bgaa

Avatar

seremjtei l baih heregtei shuu 2020-02-06 139.5.219.132

yadaj togtooson hugatcaagaa duustal manaihan amnii haalt ariutgalaa togtmol hereglej seremjtei l baih yostoi shuu',!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж